x

Баяжихад чинь хэн ч балаг тариагүй

ОУВС-гийн судалгаа, шалгуур, босго Сингапурын эдийн засгийн хүч чадлыг ямагт сорьдог ба сорилт бүрийн дараа ямагт дээгүүр үзүүлэлттэй гарч ирдэг. Жишээ нь 5.7 сая хүн ам бүхий энэ жижиг улсад нэг хүн ам тутамд ногдох ДНБ-ий мөнгөн дүн 2020 онд 96.715 USD гэж гарчээ. Юу бүтээсэн юм, 2020 онд? $551.628 тэрбумын ДНБ гээд википедиа дээр явж байна гээд өмнө нь би биччихсэн. 

Түүнийгээ үргэлжлүүлэх санаатай, сайтуудын мэдээлэл, эх сурвалж ухаж ухаж хоёр нийтлэлийн нурууг босголоо.

Дөрөв таван мянгаар тоо зөрөх бол хөгжингүй, баян, ажилсаг орнууд дээр ялгаагүй юм байна. Яг нарийвчлан нягтлая гэхлээр ОУВС ба Дэлхийн Банкны тоонууд хэлбэлзэж гараад байх юм. “ТОП-10” гэдгээр ДНБ нь хүн амдаа хуваагдаад баян орнууд гэж гараад ирэх нь иржээ. 2020 оны үзүүлэлтээр хэд ногддог ба юу хийдэг эрхэлдэг, орлого нь юунаас вэ гээд тайлбарлаж болoxoop байна.

Эхний байрт Катар Улс хошуучлах ба ДНБ нь хүн ам тутамдаа 124 927$ гэжээ. Нэг хүнд ногдох бодит орлогын рейтинг гэж тодруулжээ. Эдийн засгийн өсөлт гэж лут. Тэр хэрээр хүмүүс нь баяжиж байдаг.Байгалийн хий, нефтийн экспорт, дэд бүтцээрээ мөнгө босгодог гэжээ. 

Хоёрдахь байрт Люксембург (109 192$) үйлдвэр ба банкны салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татсаар ийм их мөнгө босгосон гэжээ.

Сингапур (90 531$), нөгөө миний дээр эшлэснээс 6000-аар багасаад явж байх юм. Бодлого нь туйлын тогтвортой учраас дэлхийн хамгийн баян гурван улсын нэг нь гэж тодотгосон байх юм. Нээлттэй чөлөөтэй эдийн засагтай, авилгыг тас цохисон, ажилгүйдэл байдаггүй. Технологийн хөгжил, чанартай эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ, аялал жуулчлал, санхүүгийн салбараас ийм их мөнгө урсан орж ирдэг гэжээ. 

Дөрөвдүгээрт нь Бруней-Даруссалам (76 743$) явж байна. Зүүн өмнөд Азийн арлын энэ жижиг улс нефть ба байгалийн хий олборлодог. Аялал жуулчлал хөгжсөн, иргэд боловсорсон, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийн хувийн орлогоос татвар авдаггүй гэхчлэн давуу талтай гэнэ.

Тавдугаарт Ирланд (72 632$) бичигджээ. Уулын баяжуулах багавтар аж үйлдвэртэй, хүнс тэжээл үйлдвэрлэж худалдаалдаг. Санхүүгийн салбар хөгжсөн. Энэ бүхэн нь баялаг амьдралынх нь эх ундарга гэжээ.

Зургаад Норвег (70 590$) жагсчээ. Амьдралын өндөр түвшинд хүрсэн. Гол орлого нь далайн бүтээгдэхүүн, нефть, гааз зэрэг эрчим хүчний нөөцөөс бүрддэг. 

Кувейт Улс (69 669$) 7 дугаарт бичигдэнэ. Нефтийн асар их экспорт, тэр нь улсын төсвийн 90 хувийг бүрдүүлдэг.

Дараагийн 8 дугаарт Арабын Нэгдсэн Эмират Улс(68 245$) орж байна. Гурван салбараас орлого олдог нь нефтийн олборлолт, аялал жуулчлал, санхүүгийн сектор. Татварын уян хатан тогтолцоо, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин гэхчлэн давуу талуудтай.

Есдүгээр байрт Швейцарь(61 360$) орно. Амьдралын маш өндөр түвшин, цэцэглэн хөгжсөн эдийн засаг зэрэгцэн буй, иргэд нь нийгмийн хариуцлагаа ухамсарсан, ёс заншил, уламжлал, хууль дүрмийг хүндэтгэн сахидаг хэмээн онцлон тодотгожээ.

Аравдугаарт санаанд үл багтам нэгэн жижиг улс бичигджээ. Сан-Марино (60 359$), 34-хөн мянган хүн амтай, Италийн нутаг дэвсгэрт оршдог, аялал жуулчлал, керамик эдлэл, оёдол, мебель зэргээр алдартай гэсэн байна. 

Баялаг тансаг амьдралын рейтингээр манай улс энэ ертөнцөд хаагуурхан шиг явдаг юм бол? Манай дэлхийн 200 орчим улс орныг жагсаасан байх агаад манай улсыг википедиад ингэж оруулжээ. International Comparison Program, World Bank|World Development Indicators database, World Bank сайтаас:

Мongolia11944$12551$ (October 2020)

102
Моngolia
12197$
12820$


Лав 102-рт жагсаж байна. Алтан дундаж. Хоёр өөр тоо байна. Тэр нь ам.доллараар хүн ам тутамдаа ногдох ДНБ-ий хэмжээ нь бололтой. Арав гаран мянган доллар гэдэг бол муу үзүүлэлт биш. Тэгээд ч хамгийн бодитой тоо хэмээн үздэг. Үүгээр улс орны эдийн засгийн хөгжил, амьдралынх нь түвшинг илтгэж байгаа хэрэг. 

Энэ тоо юуг илтгэнэ вэ? Манайд чинь зөв чиглүүлж, өөрсдөө хичээж чадвал, улс төр нь цэгцэрчихвэл баялаг амьдрал ойрхон байгаа юм байна. Дэлхийн алтан дундаж улс болж чаджээ. Өөрсдөө л хичээвэл тэрхүү 12 мянган долларыг өсгөчихөд төдийлөн зовлон туулахгүй. Алтан дундажаа сүүл барьж байгаа нэр бүхий 5 улстай харьцуул л даа. 

ДНБ хүн амдаа хуваагдвал Зимбабве (1183 ам.доллар), Бангладеш (1288 доллар), Камбож (1269 доллар), Кени (1238 доллар), Тажикистан (1121 доллар) гэж жагсчээ.

Өөр нэг харьцуулалт байна. Ковид гэх энэ цар тахал улс орнуудад хэрхэн нөлөөлсөн тухай. Эхний дүнг Дэлхийн Банкны 2019 шалгуураар гаргажээ. Дараагийнх нь цар тахлын үеийн шинэ төрлийн хямрал хэрхэн нөлөөлсөн ОУВС-гийн дүн байна. Олон орныг нэрлэхгүй дэлхийн ТОП-7 буюу G7 гэх өндөр хөгжилтэй орнуудад хэрхэн нөлөөлөв?

Франц $44 317 байснаа $39 260 болж, 11% унагажээ. Герман $47 628 байснаа $45 470 болж, 4% унагажээ. Италид $35 614 байсныг нь $30 660 болгож, 14%-иар унагажээ. Их Британид $43 688 байсан бол $39 230 дээр бууж, 10%-ийн уруудалттай, Япон $49 188 байсныг нь $39 050 болгож, G7 дотроо 21%-ийн хохиролтой, хамгийн хүнд цохилт амссан улсаар тодорчээ. Канад $51 589 байсан нь $42 080 болж буурсан, бас 18% уруудсан гэдгээр ТОП-7 дотроо ДНБ-ээрээ доогуурт орж байна. Гайхамшигтай нь АНУ $55 809 байснаа $63 050 болж, G7 дотроо ганцаархнаа +13%-ийн өсөлт үзүүлчихсэн яваа аж.

Үүнийх нь төлөө америкчууд Д.Трампад алгаа хорстол алга ташууштай юм. Хэрэв Ж.Байден Ерөнхийлөгч байсансан бол тийм өсөлттэй явах нь тун эргэлзээтэй, Япон, Италиас ч дордоод явчих байсан болов уу хэмээн гадаадын зарим сайтад бичсэн байх юм. Үнэн л байх болтугай. 

Баяжихад чинь хэн ч балаг тариагүй гэж гарчигласных нь Монгол руугаа татаж авчран ээлжит ухуулгаа хийх санаатай. Ухуулга гэнэ үү, үглээ яншаа гэнэ үү, уншигчдын дур. Дотоод нийт бүтээгдэхүүнээ хүн амдаа хуваагаад үзвэл нэг хүнд 12 000 гаран ам.доллар хүртээд сууж байгаа айл юм байна. Муу биш үзүүлэлт. Улс орны маань эдийн засгийн хөгжил, амьдралынх нь түвшинг илтгэж байна. Харин хуваарилалт буруу, улс төрчид тэрийг нь гудардаг хэмээн манай иргэд дээшээ ирлэж билүүдэхдээ сайн. Аливаа ажлыг хойш тавьдаг залхуу манайханд түгээмэл. Маргааш маргааш гэсээр байгаад унтраадаг. Бас ихэнхи нь үр бүтээлгүй, бүтээмжгүй хөдөлмөрлөдөг. Нийгмийн халамжийн шүүрэн шанагаар нөгөө 12 мянган ам.доллар нь урсаж алга болоод дийлэнхи нь жорлонд шингэдэг. 

Үр бүтээлгүй, бүтээмжгүй, мөнгөн хуримтлал буй болгохгүй цалин, тэтгэвэр, халамжинд олсон зөөснөө тараагаад дуусдаг учраас манай улс мөнхөд өртэй ба ядуу. Төр нь төр шиг, иргэд нь иргэд шиг, эрүүл саруул, ухаалаг ажиллаж амьдарвал тэрхүү баялаг амьдрал ойрхон байна даа. Дэлхийн алтан дундажаасаа урагшилмаар байна. Баяжихад чинь хэн ч балаг тариагүй! (үргэлжлэл бий)

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.17)
    арай андуурсан байна 1 хүнд ноогдохоор бол 4000 хавьцаа байгаа
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 40 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 41 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 42 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 43 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 45 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 46 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 48 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 50 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 51 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 52 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 54 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 55 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 56 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 57 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 58 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 59 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 0 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 2 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top