x

K2 Intelligence Монголын дөрвөн ерөнхий сайдыг мөрдөж байжээ

Сү.Батболдын эсрэг Нью-Йоркийн шүүхэд материал бүрдүүлж өгсөн K2 Intelligence хувийн мөрдөх товчоо хүчингийн хэрэгт 23 жил хоригдох ял сонссон Харви Вайнштейнтэй хамтран ажиллаж байжээ.

Холливүүдийн алдарт продюсер хормой хотноос нь татаж чангаасан, хүчиндсэн гэж 80 гаруй эмэгтэй мэдэгдсэн. Харви Вайнштейн зүгээр суугаагүй. K2 Intelligence хувийн мөрдөх товчоог хөлслөн хэл ам татсан эмэгтэйчүүдийн эсрэг “бичиг цаас” цуглуулж хэргээс мултрах гэж оролдсон юм. 

Байдаг л жишээ

Ноднин бэлгийн дарамтыг эсэргүүцсэн #MeToo хөдөлгөөн дэлхийгээр оволзов. Хэргийн эзэн Харви Вайнштейн үүнээс өмнөх хэргүүдээ дарагдуулсан нь тодорхой болсон. Жишээ нь, 1997 онд жүжигчин Роуз Макгоуэнд 100 000 ам.доллар, 1998 онд өөрийн туслах асан Зельда Перкинс, өөр нэг эмэгтэйд тус бүр 125 000 стерлингийн фунт амалсан юм байж. Харин 2015 онд загвар өмсөгч Амбра Баттилана Гутьеррестэй тохиролцож чадалгүй K2 Intelligence хувийн мөрдөх товчоог хөлсөлжээ. K2 Intelligence чадах ядахаараа загвар өмсөгчийн хар бараан гэж болох зүйл бүхнийг цуглуулсан байна. Түүн дотроо 2010 онд Италийн ерөнхий сайд Берлусконигийн зохиосон Bunga Bunga садар үдэшлэгт очсон. Түүнчлэн Италийн хувийн мөрдөх товчоогоор дамжуулан загвар өмсөгчийг биеэ үнэлдэг гэх мэдээлэл цуглуулжээ. Харин бүсгүй Харви Вайнштейн цагдаад байцаалт өгөхдөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээ зөвшөөрсөн дуу бичлэгийг нь шүүхэд өгсөн байна.

Хачирхалтай жишээ

Гэтэл Нью-Йоркийн тойргийн шүүх Амбра Баттилана Гутьерресийг биеэ үнэлэгч хэмээн буруутгаад өнгөрчээ. Вайнштейний өмгөөлөгч нар Манхэттений тойргийн прокурор Сайрус Вэнсэд улс төрийн зорилгоор зуун мянган ам.долороор хэмжигдэх хандив өгсөн нь 2017 онд ил болсон. “Амбра Гутьерресийн биеэ үнэлсэн” баримтын учир ч олдов. K2 Intelligence мөрдөх товчооны ажилтан бүсгүйн тухай мэдээллийг олонд нээлттэй интернэт орчноос цуглуулсан, түүнээс Италид мөрдөгч хөлслөөгүй гэдгээ хүлээв. Хоёр жилийн өмнө шүүхэд өгсөн “нотлох баримт” үнэ цэнгүй, утга учиргүй болж хувирсан нэг шалтгаан бий. 2017 оны 12 дугаар сард K2 Intelligence-ийн Харви Вайнштейнтэй хийсэн гэрээ дууссан учир хувийн мөрдөх товчооныхон хэрэг явдлыг хэвлэлд ярьж эхлэсэн аж. Бас болоогүй K2 Intelligence-д ажиллаж байсан, ажиллаж буй хоёр ажилтан өмнө нь тойргийн прокурорт алба хашдаг байснаа ашиглан Амбра Гутьерресын тухай мэдээллийг Вайнштейний өмгөөлөгчид дамжуулдаг байжээ. K2 Intelligence мөрдөх товчоо зөвхөн шүүх, прокурорт ажиллаж байсан хүмүүсийг ажилд авдаг. Ийм холбоо сүлбээгээр захиалгаа амжилтай биелүүлдэг, үйлчилгээ ч өндөр үнэтэй гэж мөнөөх хоёр этгээд ярьсан нь The New Yorker-т (Ronan Farrow. November 21, 2017) нийтлэгджээ. Мөрдөх товчооны нэг ажилтны цагийн хөлсийг 250-325 ам.доллароор тохирсон нь ч ил болсон байна. 

Бас нэг жишээ

Хувийн мөрдлөг хийдэг K2 Intelligence компани дуулиан шуугиан дагуулсан хэрэгт өндөр үнээр оролцдог. Гэхдээ шүүхээс өндөр хэмжээний ял авах магадлалтай үйлчлүүлэгч нарт дуртай. Ухаан нь 2014 онд боссон Берни Мэдоффын сүлжээний схемээр босгосон хөрөнгө оруулалтын хэрэг. K2 Intelligence мөрдөх товчоо энэ хэргийн хохирогчид ямар тэнэг, адал балмад, хуншгүй болохыг “нотлох” гэж төө төөгөөр нь төрөл бүрийн “баримт” цуглуулсан байдаг. Бас нэгэн тийм хэрэг нь бүтэл муутай дуусчээ. Барилгын материал үйлдвэрлэгчид бас барилгын компаниуд асбест мэтийн хортой материал үйлдвэрлэх, мөн ашиглахыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөв. K2 Intelligence мөрдөх товчоо мэдээж төлбөрийн чадвартайгаар нь үйлдвэрлэгчийн талд ажиллаж таарна. Энэ ажиллагаандаа телевизийн продюсер Роберт Мурыг хөлсөлжээ. Роберт Мур баримтат кино хийх нэрээр тэмцэгчдийн итгэлийг олж, цаашдын төлөвлөгөө, төлөөлдөг сэтгүүлчдийн нэр зэрэг дотоод мэдээллийг нь K2 Intelligence-д хэдэн жил дамжуулсан аж. Гэвч энэ бүхэн нь илэрч бас л хүмүүсийн зэвүүцлийг төрүүлсэн юм. 

Монголтой холбогдох жишээ

Өдгөө энэ хувийн мөрдөх товчоо нэрээ K2 Integrity гэж сольсон. 2009 онд байгуулсан эзэд нь хэвээрээ. Тэдний нэг Жэрэми М.Кролл хуучин компанийхаа шинэ сайтд “Ёс суртахууны хандлага, итгэлцэл хамгаас эрэлт хэрэгцээтэй болсон цаг үед манай удирдлагын баг шинэ нэр хаягаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж байгаадаа баяртай байна...” гэж бичжээ. Америк ёс суртахуун гэж юу болохыг бүү мэд. Хувийн мөрдөх товчооных нь ажиллах хүрээ хязгаар хаа хүрдэг нь маньд сонин биш. Харин Сү.Батболдын эсрэг гадны хувийн мөрдөх товчоог хэн хөлсөлж авав? Нэг ажилтны цагийн хөлс нь 250-350 ам.доллароор үнэлэгдэх мөнгийг хаанаас төлөв? Монголын төрийн “Маш нууц”-ын зэрэглэлтэй бичиг баримтыг тэд яаж олж авав? Прокурорын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг албандаа өндөр цалинтай авдаг уламжлалтай энэ мөрдөх товчоонд монгол хүн ажилладаг уу? Эсвэл хожим ажиллах уу? Монголын талын захиалагч хэдий хугацаагаар гэрээ байгуулсан бэ? Гэрээ дуусахаар “найзын хугацаа” дуусгавар болдог америк зантай америк мөрдөгч нар тэр үед юу юу ярих бол? Одоохондоо Монголтой холбогдох жишээ асуултаар л дүүрэн байна. Тэд Монголын дөрвөн ерөнхий сайдыг мөрдөж байжээ. Хэн хэн хүний хүнтэй нийлж юу хийсэн, хэзээ тэр нь ил болох бол? Гэрээ дуусна, тэд ярина.

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • dar (150.129.141.185)
    mongoliin tor hulgaig toriin nuutsad avdagaa hezee bolih ve
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 11 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 12 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 14 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 16 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 17 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 19 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 21 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 22 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 23 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 25 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 26 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 27 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 28 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 29 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 30 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 31 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 33 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top