x

Ц.Оюунгэрэлийг өмөөрөхүй буюу ардчиллын өртгийг бууруулах нь

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор хандивийн данс ажиллуулжээ. Хоёр өдрийн дотор 800 гаруй иргэн, ААН-ээс 93 сая төгрөгийн хандив цуглуулаад намынхаа дансанд хийх гэсэн чинь аль дансанд тушаах нь ойлгомжгүй, тодорхойгүй байна хэмээн ярьж байна.

Нийт арав гаруй нэр дэвшигч сунгаанд оролцохоор бүртгүүлж, нийлбэр дүнгээр 1,3 тэрбум төгрөгийг намын дансанд хийх ёстой ч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж эхэлжээ. Хамгийн түрүүнд хуульч О.Алтангэрэл нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн Т.Мэндсайхан мөн нэрээ татжээ.

Нэр дэвшигчид нэрээ татсанаар үлдсэн нэр дэвшигчид буюу сунгаанд оролцох хүмүүсийн зардал өсч гарна. Яваандаа хамгийн их мөнгөтэй нь тунаж үлдэх магадлалтай гэсэн үг.

Тиймээс “Сонгуулийн зардал нэмэгдсээр байвал та нэрээ татах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Оюунгэрэл “Нэрээ татах бол хамгийн эцсийн бөгөөд хамгийн муу сонголт. Түүнээс наана намаас шаардаж буй 1,3 тэрбумын зардлын задаргааг үзмээр байна. Хаана нь бид зардлаа хэмнэж болох вэ? гэдгийг ярилцах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Мэдээж энэ бол АН-ын дотоод асуудал мөн. Мөн түүнээс гадна ардчиллын зардлыг бууруулах, нэр дэвшигч нарт тэгш боломж олгох тухай түүнээс ч том асуудал зэрэгцээд явж байгаа гэдгийг олон нийт анзаарч харах ёстой байх.

Харамсалтай нь сүүлийн хоёр өдөр, Ц.Оюунгэрэл нэр дэвшигч хандивын дансаа зарласны дараачаас эхлэн түүний эсрэг ардаа зорилготой, эзэнтэй байж болохуйц дайралтууд нийгмийн сүлжээгээр нэг бус удаа явж үзэгдлээ.

Ялангуяа “Дансандаа 10 мянган төгрөгтэй хүний сүүлийн мөнгийг авч байдаг ямар арилгасан дотортой хүүхэн бэ?” “Энэ эмэгтэйд бид яагаад насаараа өртэй юм бэ? Стэнфордын төлбөрийг ч гэсэн иргэдийн хандиваар төлсөн биз дээ” гэх мэтчилэн дайралтууд эрчтэй явж, түүнд нь мэргэжлийн, мэргэшсэн сэтгүүлч нар оролцож байгаа явдал урам хугарахад хүргэв.

Ц.Оюунгэрэлийн хувьд тэдний хэлсэнчлэн “номоо зараад, байраа зараад” сонгуульд оролцож болох л байх л даа. Тэгсний дараа Ц.Оюунгэрэл хэний юуны төлөө ажиллах ёстой вэ? гэдэг бас сонирхолтой. УИХ-ын зарим нэр дэвшигчид шиг гэрээ зарж сонгуульд ороод дараа нь төсвийн мөнгөөр байр авах уу? Эсвэл сонгогдож чадсангүй ээ гээд гудамжинд гарах уу? 2020 оны УИХ-ын сонгуулиар тийм зүйл болж л байсан. УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх байсан Б.Гүнбилэг гэж хуульч залуу гэрээ зарж сонгуульд ороод сонгогдож чадаагүй. Тэр хүн одоо хаана амьдарч, юу бодож явааг хэлэхэд хэцүү.

Хоёрдугаарт, улс төр хийнэ гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэсэн үг. Тэр нь мэдээж тодорхой хэмжээний зардал шаарддаг. Түүнийгээ өөрийнх үзэл санаа, үйл хэргийг дэмждэг нийгмийн хэсэг бүлгээс хандив цуглуулах замаар босгох нь угаасаа ардчиллын зарчим. Тэр нь өөрт нь итгэж, эрх ашгаа хамгаалуулахаар “даатгалаа төлсөн” иргэдийн, нийгмийн хэсэг бүлгийн төлөө ажиллах баталгаа болдог. Түүнээс биш манайхан шиг баахан мөнгөтэй гарууд нийлж сонгуульд орчихоод тэрийгээ төсвөөс хулгайлж нөхөөд байхыг ардчилал буюу ардчилсан сонгууль гэж нэрлэдэггүй.

Гуравдугаарт, “ардчиллын өртөг” буюу сонгуулийн зардлыг бууруулах нь угаасаа манай нийгмийн өмнө тавигдаад байгаа хамгийн том шаардлага. Одоогийнх шиг “мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг” гээд мөнгөгүй нь арагшаа суугаад байвал төрийн бодлого, шийдвэр хэзээ ч олонхийн буюу нийтийн эрх ашгийн төлөө явахгүй. Төрийн бүх шийдвэр мөнгөтэй цөөнхөд үйлчлэх болно. Мөнгийг нь аваад саналаа өгдөг олонхи нь үргэлж тойргийн гадна үлдэх болно. Тиймээс нийгмийн дундаж давхарга, боловсролтой, ажил хийдэг хэсгийн төлөөлөл, мэргэшсэн боловсон хүчнүүд нь бодлого боловсруулах түвшинд гаргаж ажиллуулахын тулд ардчиллын өртгийг буюу сонгуулийн зардлыг бууруулах ёстой.

Энэ үүднээсээ Ц.Оюунгэрэлийн явуулсан хандивын ажиллагаа /өмнө нь 2008 оны сонгуулиар Х.Тэмүүжин мөн энэ зарчмаар сонгуулийн зардлаа босгож байсан/ ганц АН-д төдийгүй Монголын улс төрд төлөвших ёстой хамгийн том соёл. Өөрийнх нь араас улс төрд орж ирэх маш олон эмэгтэйчүүд, залуу үеийнхэнд хаалга нээж өгч буй хэрэг. Тэгж итгэсэн, үнэлсэн учраас хүмүүс Ц.Оюунгэрэлд хандив өгч, амжилт ерөөж байна.

Дээр өгүүлсэн 10 мянган төгрөгний тухай Ц.Оюунгэрэл өөрийн пэйж хуудсанд өөрөө нийтэлсэн байсан. “Хүний дансанд үлдсэн сүүлчийн 10 мянган төгрөгийг авч байгаадаа гэмшиж, уйлж байна. Энэ бол өнөөгийн улс төрийн өндөр өртгөөс үүсч байгаа нулимс юм. Улс төрийн өндөр өртгийг заавал хямдруулна гэж өөртөө амлаад хандиваа цуглуулж байна” хэмээн бичсэн байсан. Тэр хүн Ц.Оюунгэрэлд дансандаа үлдсэн сүүлчийн 10 мянган төгрөгөө хандивлаж байна гэдэг нь хандив өгч байгаа хүний итгэл үнэмшил тэр хэрийн үнэ цэнэтэй байна аа л гэсэн үг. Энэ бол дээрэм биш сонголт. Ц.Оюунгэрэлийн л өгч чадах сонголт. Тийм болохоор Ц.Оюунгэрэлээр бүү оролд!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (111.199.60.152)
    oyungerel ee bolih hereggtei, chi muuhai zamtai sh tee
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 26 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 27 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 27 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 29 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 31 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 32 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 34 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 35 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 37 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 38 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 39 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 41 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 42 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 43 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 44 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 45 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 46 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 48 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 50 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top