x

XX зуун, Ю.Цэдэнбал ба хоёр нөхөр

021.03.10.

Манай сонинууд, тэр тусмаа телевизүүд ханарахдаа амархан. Захиалга ирвэл ямар ч хамаагүй нэвтрүүлэг, киног хэдэн өдөр дараалан уралдаж үзүүлдэг. Энэ жилийн МАН-ын баярын өмнө, баярын үеэр ба дараа нь Юмжаагийн Цэдэнбалын тухай "Түүх мартахгүй" уран сайхны киноны нэгдүгээр ангийг маргааш өглөөний давталтыг тооцвол арав гаруй удаа, хамгийн сүүлд нь МАН-тай эвлэрсэн МАХН-ын ТВ9 телевиз гаргасантай би хэдэнтээ таарч энд тэндээс нь дахин дахин үзлээ. Бараг судлав. Уг нь ноднин нээлтээ хийсэн кино аж. Харин хоёрдугаар анги нь дэлгэцнээ гарсан эсэхийг мэдсэнгүй.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат зохиолыг бичиж Мандухай сэцэн хатных шиг улсаараа шахам хөдөлсөн, Засгийн газар тэргүүлээд төрийн өмчийн компаниуд бараг бүгд "хамтран ажилласан", Сангийн яам болон бусад яам, газрууд "тусалсан" (ийм үг болгоны цаана зуу зуун сая төгрөг бий), Монголын бүх музей, театрыг дайчилсан, Хөвсгөлөөс Өмнөговь, Баян-Өлгийгөөс Дорнод гээд дөрвөн зүг найман зовхисын аймаг, сумдыг гүйцээгээд хойшоо хил давж Улаан-Үд, Эрхүүд зураг авсан, монгол оросгүй тоглосон, төгсгөлийн титрт урссан нэрсээр барагцаалбал хэдэн мянган хүн их багаар оролцож хүчин зүтгэжээ.

Кино судлаач, шүүмжлэгчдэд хэлэх юм олдохгүй байх, учир нь улс төрийн кино. Харин Ю.Цэдэнбал хэмээх түүхэн хүний тухай өгүүлэх дэвсгэр болсон түүхийн үйл явдлуудыг хэрхэн харуулсан нь тун сонин. Уран сайхны кино тул дэгсдүүлж болох ч арай чанга, заримыг тэнэг зоригтой гүйцэтгэжээ.

... 1940 он.Залуухан Цэдэнбал өөрөө хүсэлт тавьж, Кремлийн гаднаас "нөхөр Сталин таныг хүлээж байна" хэмээн дуудуулж байгаад маршал Чойбалсангийн хамт уулзаж хундага тулгахад Сталин түүнийг учиргүй магтаж цаана нь зогсох Берия-д "түүнийг битгий оролдоорой" гэж тушаах аж.

...1943 оны өвөл маршал Чойбалсан эх орны дайны фронтод очиж Хувьсгалт Монгол бригадын танкуудыг хүлээлгэн өгч байгаа цуглааныг харуулав. Монголын ямар ч уран сайхны кино үүнийг харуулж байгаагүй.

... 1945 оны Ялтын хэлэлцээр бол XX зууны дэлхийн ба монголын хувьд түүхэн үйл явдал. Түүхэнд мөнхөрсөн хэдэн мөчийг манай хэд сийхгүй сэргээн тоглуулсан байна. Гурван удирдагч зургаа даруулахаар суудалдаа зэрэгцэж суух мөчид ийм яриа өрнөнө. Сталин: Гадаад Монголын статус кво-г өнөөгийн хил хязгаараар хүлээн зөвшөөрөхөөр шийдсэнийг танд мэдэгдье. Черчиль: Би ойлгосонгүй, энэ талаар бид нэгдсэн саналд хүрээгүйсэн. Рузвельт: Бид энэ талаар нөхөр Сталинтай тохиролцсон тул санаа зовохгүй байж болно... Гүйцээ. Урьд нь зөвхөн Сталиных гэдэг байсан гавьяаг өнөөдөр Рузвельттэй хуваалцсан нь өнөөдрийн учир шалтгаантай.

... 1945 оны чөлөөлөх дайны төгсгөлд монголын цэрэг хятадын газар нутгийг эзэлсээр, маршал Чойбалсан Цагаан хэрэм дээрээс урд зүгт дурандаж зогсоно. Хажууд нь мэдээж Ю.Цэдэнбал. Генерал Ж.Лхагвасүрэн Бээжинг чөлөөлөх тушаал хүлээж буйгаа илтгэхэд Чойбалсан "Бид өвөг дээдсийнхээ хилийн зааг дээр зогсож байна" гээд тушаал өгөх шинжтэй ярьж эхэлтэл байлдааны ажиллагаагаа зогсоох тухай Сталины тушаал ирнэ. Зөвлөлтийн цэргийн командлагч Исса Плиев энэ тушаал ганц хоногийн дараа ирсэн бол Бээжинг эзэлж амжих байсан тухай хэлнэ. Үнэхээр эзлэх байсан уу? Юутай ч Цагаан хэрэм очиж энэ зургийг аваагүй.

1945 оны намар. Бүх ард түмний санал асуулгын мэдээг Москвад Сталин Чан Кайши-тэй (эхлээд таниагүй, харин дахиж үзэхдээ "Инээмсэглэл"-ийн Б.Долгион энэ дүрд тоглосныг анзаарав) хамт хүлээж авах ба Сталин "Одоо Гадаад Монголыг хүлээн зөвшөөрөхгүй бол гадаад, дотоод хоёр Монголыг нийлүүлээд илүү хүчирхэг улс болгоно шүү" гэж сүрдүүлэхэд цаадах нь "100 жилийн дараа дахин санал хураалт болбол өөр дүн гарч монголын ард түмэн агуу гэр бүлдээ нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн" мэдэгдэл хийгээд босч явна. Тоолоход 75 жил өнгөрчээ. Одоо гайгүй биз.

Гэхдээ надад хамгийн сонирхолтой санагдсан хэсэг бол 1940-өөд оны төгсгөлийн Улаанбаатар хотын нэгээхэн хэсэг, бүр тодруулбал Сүхбаатарын талбайн урдаас ба баруун хойноос харуулсан компьютер графикууд юм. Үнэмшилтэй сайн болжээ. Засгийн газрын ордон баригдаж дуусч байгааг харахад 1950 оноос нэг их хэтрээгүй үе байх.

Аливаа хот түүхэн төрхөө хэр сайн хадгалж чадсаныг түүхэн кино авч болж байгаа эсэхээр хэмжих байх. Москвагийн Улаан талбай, Санкт-Петербургийн Дворцовая площадь дээр хаашаа ч хамаагүй харж байгаад 18,19-р зуунаас хойшхи ямар ч үеийн зураг авах боломжтой. Бусад гудамж талбайд шинэ цагийн хаяг самбарыг бага зэрэг далдалж, тэгээд бас зөв өнцгөө олбол асуудалгүй.

Улаанбаатарт XX зууны тухай кино авч болох хэдхэн барилга үлдсэн, харин бүтэн гудамж байхгүй. Хамгийн сүүлчийнх болох Нэгдсэн үндэстний гудамж тэр чигээрээ түүхэн барилгууд байсны нэгийг НҮБ өөрөө, нөгөөг Сүхбаатар дүүрэг өөрөө нурааж цамхаг бариулаад зүйл дуусгажээ. Урагшаа эргэхэд ихэмсгээр сүндэрлэж байсан Байгалийн түүхийн музейн барилга Ухнаагийн Хүрэлсүх гэдэг атаманы Ерөнхийлөгчийн амбицын золиосонд явсан. Их сургуулийн гудамж арай гайгүй харагддаг ч хойд үзүүрт нь цамхагийн суурь ухаж эхэлсэн. Зөвхөн ХБНГУ-ын Элчин сайдын яам хуучин барилгадаа хээв нэг сууж байгаа. Шинэ барилга барих хөрөнгө мөнгөгүйдээ биш байх. Гадныхан өөрөөр сэтгэдэг. Интернэт орж харлаа. 1994 оны Форрест Гамп кинон дээр дайны эсрэг цуглаан болдог Линкольный цогцолбор, түүний өмнөх усан толио өнөөдөр яг хэвээрээ. Тийм сайхан орон зайд "бүтээн байгуулалт" хийдэггүй, "ажилгүй юм аа" америкчууд.

Одоо би арга буюу компьютер графикийг шүтээд сууж байх. Зуунаас цаадах Монгол орон тэр чигээрээ хөдөө хээр байсан гэж үзвэл тийм киноны зургийг яаж ийгээд болно. Харин хорьдугаар зуун, тэр тусмаа сүүлийн хагас бол бараг найдлагагүй. Социализмын үйл явдлуудаар бүтээсэн хуучны сайхан кинонууд бий боловч тэдгээрийг буруу номын, үзэл сурталжсан хэмээн цоллож хааж хориглохыг уриалдаг болжээ. Тэгвэл одоогийн зөв үзэл суртлаараа шинээр кино хийгээч ээ. Тэр тусмаа тав, арван жилийн дараа Улаанбаатарын түүхэн төвөөс Сүхбаатарын хөшөөнөөс өөр юу ч үлдэхгүй ...

Нэгдүгээр ангийн төгсгөл рүү зурвас харагдсан нэгэн зүйл. Залуухан Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова 18-р зуунд Оросыг хүчирхэг гүрэн болгосон Екатерина II хатан хааны зохиолыг ("Сочинения императрицы Екатерины II") уншиж сууна. Сүрхий далд утга.

Киноны өөр сонин хачин зөндөө. Шинэ цагийн аясаар оросуудыг үе үе муучилж үзүүлнэ. Ю.Цэдэнбалын янаг амрагийн явдлыг Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулиар хориглуулахын наагуур сонирхуулав. Бүр доошилсоор Улаанбаатарын гудамжинд, Их жанжны талбайн хажууханд, олны нүдэн дээр эрчүүд босоогоороо бие засч, хоёр нөхөр бүр хүндэрч суугааг үзүүллээ. Тэр цагийн бохир завааныг харуулсан хэрэг, тэгээд ганц секунд үргэлжлэх энэ хэсэгт уригдсан эрхмүүдийг титрт "Бие засч буй хүн - 1", "Бие засч буй хүн - 2" гэж байгаад овог, нэрийг бүтнээр бичиж орчин цагийн монголын кино урлагийн түүхэнд мөнхөлсөн байна. Хожим үр ач нар нь, манай аав, өвөө кинонд тоглосон гэж гайхуулна. Ямар кинонд гэж асууна...

Түүх мартахгүй юм боллоо доо.

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 14 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 15 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 16 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 17 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 19 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 20 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 22 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 24 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 25 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 26 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 28 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 29 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 30 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 31 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 32 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 33 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 34 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 36 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top