x

Шүүгчийн эсрэг "гүйцэтгэх ажил" буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны бичлэг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олны нийтийн сүлжээнд тавигдсан шүүгчдийн бичлэгийн “2-р анги” өчигдөр задрав. Анхны бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, бичлэгт гарсан нөхдийг саатуулан мэдүүлэг авсан, “биеэ үнэлэлт зохион байгуулсан” /ЭХ-ийн 12.6.1/ зүйл ангиар хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн тухай мэдээлсэн билээ. Бичлэгт гарсан эмэгтэйчүүдийн дансанд орсон мөнгө “биеэ үнэлсэн” гэх үндэслэл болж байгаа юм байна. Өмнөх бичлэгт бүгд амны хаалттай байсны улмаас хэн гэдгийг таних боломжгүй байсан бол хоёр дахь бичлэгээр тэдний нүүр царайг харуулав. Бичлэг алдагдсан Баянзүрх дүүргийн “Parkview” хотхоны СӨХ болон “Биг Кастел” ХХК-ийн зүгээс бичлэг алдагдаж, төрийн байгууллагын албан тушаалтан, нэр бүхий иргэдийн  нэр төрд халдсан явдалд албан ёсоор уучлал гуйжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн өдөр СӨХ-ны өрөө цоожтой, бичлэгийг хулгайлах боломжгүй байсан тул олон нийтийн сүлжээнд тавьсан дээрх бичлэгүүдийг “хууль бус гүйцэтгэх ажиллагаа” гэж үзэж байгаа юм байна. Тэгээд ч эхний цацагдсан бичлэг дээрээс тэдний хэн болохыг таних боломжгүй байтал нэр албан тушаалыг шууд зарласан явдал, бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан зэргээс зориуд зохион байгуулсан гүйцэтгэх ажил байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Ерөнхий сайд энэ асуудлаар ТЕГ, ХЗДХЯ, ЦЕГ-т “хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх” үүрэг өгчээ.

Гэвч хэдий уг бичлэг цацагдсан асуудал нь “хууль бус”, “хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан” зүйл байсан ч гэлээ түүнд бичигдсэн зүйлтэй маргах боломжгүй болчихоод байна. Бичлэгт гарсан төрийн байгууллагын албан тушаалтнууд /шүүгч, АТГ-ын ажилтан, ҮАБЗ-ийн ажилтан/ биеэ үнэлэгч авсан буюу биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдэг нь албан ёсоор нотлогдоогүй байгаа ч нотлогдсон тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгээд өнгөрөх бус, эрүүгийн хариуцлага тооцож ч магадгүй. Биеэ үнэлэгч авсан бол Зөрчлийн хуулиар 50.000 төгрөгөөр торгодог бол биеэ үнэлэлт зохион байгуулсан, зуучилсан нь нотлогдвол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “шүүгч нар биеэ үнэлэгчийн төлбөрийг бусдаар төлүүлсэн бол авилга, албан тушаалын хэрэг болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бичлэгт гарсан ҮАБЗ-ийн ажилтан "биеэ үнэлсэн" гэгдээд буй иргэн “Д”-ийн данс руу 2000.000 төгрөг шилжүүлж, иргэн “Д” нь бусад бүгүйчүүдийн данс руу 500, 500 мянган төгрөг шилжүүлснийг цагдаагийн байгууллага олж тогтоосон тухай мэдээлсэн. Үүнийг нь “нууц үдэшлэгт” оролцсон бусад нөхөд мэдэж байсан эсэхээс шалтгаалж, хуулийн зүйл заалт өөрчлөгдөж таарна. Гэвч энэ бол дараачийн асуудал.

Хамгийн нэгдүгээрт болсон үйл явдалтай холбоотойгоор төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудал яригдана. Наанадаж эрх бүхий этгээд нь тэдэнд хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тавих ёстой байх. Хоёрдугаарт, дээрх болсон үйл явдал хууль гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг ч мөн шалгаж тогтоох ёстой.

Гуравдугаарт буюу хамгийн гол нь УАБЗ-ийн ажилтан, шүүгч, прокурорууд ямар шалтгаанаар нууц уулзалт зохион байгуулсан, тэр нь хашиж буй албан тушаал, мэргэжлийн үйл ажилагаатай нь холбоотой эсэхийг шалгаж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн бусдаас “хуулиар хориглосон үйлчилгээ авсан” нь тогтоогдвол албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээс өөр аргагүй. Энэ тохиолдолд нийтийн эрх ашиг зөрчигдөж, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлсөн асуудал яригдана.  

Хэдийгээр шалгаж тогтоох боломжгүй ч гэлээ тооцоолох ёстой бас нэг зүйл нь бичлэгийг цацсан этгээдийн ард хэн байсан, ямар ашиг сонирхлын үүднээс  хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан бэ гэдэг асуудал. Ялангуяа тэр нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу гаргасан шийдвэрүүдтэй нь холбоотой бол асуудал илүү томорно.

Тухайлбал, бичлэгт гарсан шүүгчдийн тухайд өмнө шүүсэн хэргүүдтэй нь холбоотойгоор /М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарт ял оноосон/ “Хонгилын шүүгч” хэмээн цоллож эхэлснээс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой буюу түүний эсрэг чиглэсэн байж болох талтай. Ялангуяа Ерөнхий сайд асан Ү.Хүрэлсүхтэй шууд холбогддог “Нэхүүл” хөдөлгөөнийхөн шууд оролцож, шүүгчдийг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан зэрэг нь болсон үйл явдлын ард улс төрийн шалтгаан бий гэж хардахад хүргэж байгаа.

Товхчондоо одоо эл дол болоод байгаа нууц бичлэг, хууль бус гүйцэтгэх ажил гэх мэтийг улс төрийн технологи болгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэгвэл түүний хамгийн сайн хийдэг "дархан мэх"-ийг өөрийнх нь эсрэг хийж эхэллээ гэж болно. Сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд хоёр талаас мөн ч олон бичлэг цацагдах байх даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bat (202.55.188.100)
    Tegeed shalgahgui um bol huuli durmiig yaj sahiulah um. Uhsenee hiij horio tseertei uyed arhidan, shoudaj bsan um. Arga hemjee avaasaa
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 0 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 1 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 2 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 3 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 6 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 6 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 10 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 11 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 13 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 14 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 15 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 17 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 18 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 19 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 20 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 21 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 23 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top