x

Дээлээ сольсон 37 он

1937-1939 онд Монголчууд олон арван мянган гэмгүй иргэдээ аймаглан устгасан яргаллын түүхтэй. Онцгой бүрэн эрхт комиссын 3 гарын үсэг бүхий жагсаалтаар, шүүх хуралгүйгээр сэхээтний бүтэн давхаргыг оролцуулаад багадаа 30 гаруй мянган амь үрэгдсэн (зарим судалгаагаар 50,000). Хэлмэгдээгүй айл өрх Монголд үлдээгүй.

I

Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Энэ нь Монголын парламент шүүх эрх мэдэл, хуулийн байгууллагыг эрх баригч улс төрчид буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хууль ёсоор найр тавьж өгснөөс эхлэлтэйгээр манай улс нэжгээд улс төрийн хоригдолтой боллоо. 

“Надад хамаагүй ээ тэр л буруутай, хэн яаж хууль зөрчсөнийг би хожим хэлнэ” гэж нэг нь зугтахдаа мэдэгдсэн. Харин үлдэх нэг нь “Бид хамт хийсэн, хэн нэг нь дангаар хийх угаас боломжгүй” гэчихлээ. Ямартай ч “хэргийн эзэд” хожим тодрох юм байна гэсэн хүлээлт иргэдэд үлдэв. 

II

Орчин цагийн онцгой комисс маань сүр хүчээ бодитоор үзүүлэхийн тулд шүүгчид, парламентын гишүүний халдашгүй байдлыг нь нулимж байгаад Үндсэн хуулийн бус аргаар тэдгээрийг гэмт хэрэгт шалгаж, хорьж цагдаж, ял шийтгэлээ. 

Бүх л дарангуйлагч нар шүүхээ хараат бус гэж ил тунхаглах атлаа нүднээс далдууршүүхэд нөлөөлж өөрт таалагдаагүй өрсөлдөгч нараа гэмт хэрэгтэн болгож шүүхээр ялладаг уламжлалтай. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.

III

Хууль дээдлэх зарчим, шүүгчийн тангаргаасаа урваж, ам өчиг өгч албан тушаалын төлөө сүнсээ худалдсан шүүхийнудирдлага болон ажил, амьдралгүй болохоос сүнсээ зайлтал айсан доод шатны шүүгч нарыг орчин цагийн онцгой комисс нь шагнал, шийтгэлийг хослуулах замаар атгасан нь нийтэд илэрхий болж байна. 

Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс орчин цагийн онцгой комиссын чиглэлээр улс төрийн өрсөлдөгч нарыг нь намнаж, цуврал хилс хэлмэгдүүлэлт эхлүүлэв. Мэдээж нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэхийн тулд нийтийг хамарсан үзэн ядуулах кампанит ажлыг эхлүүлж, хорвоогийн хог шаар нарыг шүүж байна гэж иргэддээ итгүүлчихсэн тул эсэргүүцэл ирэх нь бүү хэл дэмжих нь илүү болов. 

Орчин цагийн онцгой комиссын хэлмэгдүүлэлтийг бичгээр хууль ёсны болж харагдуулахын тулд шүүх, прокурор нь үйл тамаа цайж, хөгөө хөлдөө чирлээ. Монголын шүүх иргэнээ хорихын тул аманд багтамгүй арван тэрбум төгрөгийн барьцааг гурав хоногт өгөөгүй гэж шалтаглах, хэргийн оролцогчийн хууран мэхлэх, өмгөөлөгчгүй шүүх, Үндсэн хуулийг зөрчиж парламентын гишүүнийг бүрэн эрхтэй нь цагдан хорих зэргээр хууль руугаа илэрхий нулимж эхлэв. 

IV

Шүүх нь улс төрчдийн илэрхий харьяат болсон тул эрх баригчдын хувийн үзэмж, дур зоргоор гэмт хэрэг үйлдсэн зарим этгээд ял завшиж, зарим гэм буруугүй нь хилсээр хэлмэгдэж эхэллээ. Үүний нэг жишээ гэвэл иргэд, бизнесийнхэний нэр барьсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “хувь хүртсэн” улс төрчид маань онцгой комиссын гишүүдтэй хол ойроороо ялгарч, эрх баригчдын тойрон хүрээлэгчид нь ял завшиж сайд дарга болсон бол үлдэх цөөнх нь “сор залуулж” шоронд суусныг бид бүхэн харлаа. Гэгээн цагаан өдөр авлигын мөнгөө тэвэрч яваад гардуулсан эрхэм гишүүн маань ч шүүхээр орохгүй сураг алдарлаа.

Монголын шүүх гэм буруутай хэн бүхэнд ял завшуулахгүй байхын зэрэгцээ хэрэг хийгээгүй хэн бүхнийг хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэхгүй байх торгон ирнээсээ нэгэнт хольбирчээ.

V

Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг албан үүргийн дагуу гүйцэтгэж явсан жирийн төрийн албан хаагчид хууль зөрчиж хулгай хийгээгүй, хувьдаа хөрөнгө завшаагүй атлаа улс төрийн тэмцлийн хөлд үрэгдэн гэмт хэрэгтэн гэж яллуулан шоронд сууцгааж байна. Ингэхэд хэзээнээс төрийн бодлого, шийдвэрийг гэмт хэрэг гэж эрүүгийн шүүхээр ялладаг болчихов оо. Улс төрийн зорилготой өс хонзонгийнх нь хөлд ажил үүргээ нэр төртэй биелүүлсэн олон ч гэмгүй албан хаагчдын гэр бүл, эцэг эх, эхнэр хүүхдүүдийг нус нулимстай нь хутгаж, шар махтай нь хатаасаар байна. 

Монголын төрд зүтгэсэн тэдгээр олон арван төрийн албан хаагчид эрх баригчдыг дургүйг хүргэхээс айх айдас болон эрх биш шүүх үнэнээр шийднэ гэсэн горьдлогодоо хүлэгдэн үгээ хэлэхгүй чимээгүй итгэсээр номхон хонь шиг ээлжилж шүүхээр өрлүүллээ. 

Гэвч үнэнийг түр нуувч бүр нууж болохгүй тул сүнсээ худалдсан шүүх хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг эргэж хүртэх үйлийн үр нь эхэлж байх шиг байна.

Төгсгөл: Та анзаарсан уу?

Нийтээр урьдчилаад эчнээ яллуулчихсан гэмгүй төрийн албан хаагчдаа өнөөдөр өмөөрөх нь шуурга өөдөөс нулимах мэт хэцүү.

Монголын шилдэг сэхээтнүүдийг коминтернийн нөлөөлгөөр хоморголон цаазалсан ч бууны гохыг ногоон малгайт монгол хүн дарсанаас биш орос хүний хуруу байгаагүйг бүү мартаарай. Монголын эх орончид болон ногоон малгайтнууд урьд цагт байсан, одоо ч байгаа, цаашид ч төрсөөр л байх болно. Эрх биш иргэд маань хэрсүүжиж үнэн худал, зөв бурууг ялгаж, түүхээс суралцах ухаан суусан бизээ. 

Зүүн хойд ази, Төв ази, Зүүн Европын хамгийн том уудам эх газарт ардчиллын жижиг баян бүрд бий. Урд хөрш нь орлогогүй болгохоор айлган хаалгаа барьж, хойд хөрш нь гал хөс (эрчим хүч, нефть)-ийг нь тасалдуулахаар түгшээж байдаг мөнхийн айдастай “эдийн засгийн хараат ардчилал”-тай нэг улс бий. 

Үүнийг ухааран эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх орончид өдгөө хаана дээлээ нөмөрч сууж байгааг харин Та бүхэн анзаарсан уу?!

Хуульч, өмгөөлөгч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 3 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 4 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 5 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 6 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 8 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 9 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 11 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 13 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 14 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 15 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 17 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 18 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 19 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 20 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 21 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 23 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 24 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 26 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top