x

Өрх бүрт өгөх сая төгрөг "Залуучуудын сая" болж өнгөө солив

УИХ 2021 оны нэгдсэн төсвийг баталсан, мөн дотооддоо коронавирусын халдварыг алдсанаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Тухайн үед УИХ-ыг "эдийн засгийн нөхцөл байдлаа ихээхэн өөдрөгөөр харж орлогоо төлөвлөсөн, ДНБ-ий 30 хувиас давсан /хоёр их наяд гаруй төгрөг/ алдагдалтай төсөв баталсан" хэмээн шүүмжилж байв.

Гэтэл өнгөрсөн гурван сарын хугацаанд улс орон даяар үргэлжилсэн хорио цээрийн дэглэм, хилийн боомтуудыг хаасан зэргээс болж эдийн засгийн сэргэлт тийм амар ирэхгүй болсныг эдийн засагчид анхааруулж байна. Лав оны эхний хагас жилд төсвийн орлогын бүрдэлт тааруу байх тул өнгөрсөн намар баталсан 2021 оны төсөвт тодотголыг хийх шаардлага үүссэнийг хэлж байгаа.

Гэвч шинэ Засгийн газар энэ гол асуудалдаа анхаарал хандуулахын оронд “Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө” гэх сансрын зүйл ярьж эхэлсэн нь мэргэжилтнүүдийг улам ихээр түгшээж байна. Уг төлөвлөгөөнд нь,  

-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

-Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

-Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

-Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

-Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох зэрэг асуудлууд багтжээ.

Товчоор хэлбэл, УИХ-аар баталсан төсвийн төлөвлөлтөд огт тусгаагүй 10 их наядын төлөвлөгөө олны анхаарлыг татаж байна. /Эсвэл зүгээр л анхаарал татах, шуугиан тарихын тулд босгож ирсэн байхыг үгүйсгэхгүй. Шинээр томилогдсон Ерөнхий сайд өөрөө тийм зүйлдээ гаргуун нэгэн/ Мөн түүнчлэн 10 их наядын төлөвлөгөөний санхүүжилт буюу санхүүгийн эх үүсвэрийн асуудал.

Олон нийтэд мэдээлснээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Хармагтайн алтны бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар санхүүгийн эх үүсвэрийг шийднэ гэжээ. Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард тус ордын хайгуулын лицензийг төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанид өгч, мөн оны аравдугаар сард өрөмдлөгийн ажлыг эхэлж, арванхоёрдугаар сард ордын эхний хэсгийг улсын нөөцөд бүртгүүлсэн юм байна. Хармагтайн бүлэг ордын ойролцоох “Хойд бүргэд” ордод 53.14 тонн алтны нөөц бүртгэгдсэнийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. 

Мөн ордыг ашиглахад 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сард багтаан ТЭЗҮ-ийг батлуулж, дөрөвдүгээр сараас ашиглалтыг эхлүүлэх тухай “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Геологи, хайгуулын хэлтсийн дарга Н.Шийрэвдорж сарын өмнө хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Товчхондоо, энэ  бүхэн 2021 оны улсын нэгдсэн төсвийг баталснаас хойш өрнөсөн үйл явц. Тэгэхээр Засгийн газар хамгийн түрүүнд тус ордын хөрөнгө оруулалтад шаардлагатай 313 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгаж, ордоос олох ашгийг ч гэсэн төсвийн орлого хэсэгт багтаан бичих, Төсвийн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн үг. Үүний дараа ордоос олох ашгийг хааш нь, аль салбарт хуваарилах тухай ярих ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хуулийн хүрээнд ажиллах ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол Монгол Улс УИХ-аар баталсан, батлуулаагүй хоёр тусдаа /нэг нь хууль ёсны, нөгөө нь хууль бус/ төсөвтэй явах болчихоод байна.

Хоёрдугаарт, эрх баригч МАН УИХ-аар батлаагүй төсөв төлөвлөгөөгөөр улс төрийн пиар хийж эхэлсэн нь дахиад асуудал дагуулж байна. Ялангуяа тус намын генсек Д.Амарбаясгалан саяхан өөрийн твиттер хуудсаар “Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна. Цаашид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох залуустаа зориулаад хамтрагч нам, олон улсын байгууллагын шугамаар өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгоно хэмээн жиргэсэн нь төв Засгийн газрын бодлого гэхээсээ улс төрийн нэг намын эрх ашиг, гишүүнчлэлээ тэлэх бодлого гэж харагдаж байна. /Энэ талаар өмнө тодорхой өгүүлсэн/ 

Товчхондоо, Ерөнхийлөгчийн "Өрх бүрт сая төгрөг"-ийн санаачилгыг Л.Оюун-Эрдэнэ "Залуучуудад сая төгрөг" болгоод оруулж ирсэн хэрэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар өрх бүрт сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэнийг шинээр томилогдсон Ерөнхий сайд нь унагасан. Оронд нь хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрийг 500 мянган хүнд амлав. Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөг баталж гэмээн хамгийн түрүүнд энэ мөнгө сонгогчдын гар дээр очино, ирэх сонгуулийн өмнө. Сонгуулийн авилга, саналын худалдан авалт сая төгрөгийн үнэ хүрчихлээ.

Энэ мэтчилэн байгалийн баялаг, түүнээс олох ашиг орлогыг улс төрийн нэг намыг сонгуульд ялуулахын төлөө зарцуулах юм бол парламент гэж байхын, төсөв батлахын ч хэрэг алга. Тэр тусмаа цар тахлын энэ үед тасалдаад байгаа төсвийн орлогоо хаанаас нөхөх вэ? Ажил, орлогогүй болсон иргэдээ яаж дэмжих вэ? Хамгийн их эрсдэл хүлээж байгаа боловсрол, эрүүл мэндийн салбараа яах вэ? /Хармагтайн алтны бүлэг орд ашиглалтад орж гэмээн тэндээс олох орлогыг хамгийн түрүүнд ийш нь оруулах ёстой байх/ гэж ярихын оронд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх таван жилийн төлөвлөгөө, 2021 оны улсын төсөвт тусгагдаагүй цоо шинэ асуудлуудыг сонгуулийн жил гаргаж дэвшүүлсэн нь “эдийн засгийг сэргээх” гэхээсээ илүү дампууруулах төлөвлөгөө шиг харагдаж байна.

Тэр тусмаа ирэх гурван жилд /2022-2024 онд/ төлөх ёстой гадаад өр төлбөр /гурван тэрбум ам.доллар/ дангаараа 10 их наяд төгрөг шахаж байхад энэ хэмжээний мөнгийг улс төрийн нэг нам шийдвэр гаргаад төсвөөс гадуур захиран зарцуулна гэдэг байж болох зүйл мөн үү? Өнгөрсөн оны төсвийн нийт зарлагын 70 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.239)
    Ene pop hushuuchin batsaan udkuu samarnaa
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 37 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 38 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 39 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 40 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 42 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 43 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 45 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 47 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 48 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 49 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 51 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 52 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 53 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 54 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 55 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 56 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 57 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 59 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 2 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top