x

Миний итгэж байгуулалцсан АН-ынхан хүний эрхийг золиослогчид болжээ

2021.02.18

Өнөөдөр социализм, коммунизм, фашизм, национализм, алтриузм, коллективизм аагиж ноёрхсон хэвээрээ байна. Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенийгээ золиослогчид болж хувирлаа.

Монголын үйлдвэрчний соёлын ордонд МоАХ ны анхдугаар хурал болов. (Гэрэл зургийг "Гамма" агентлагийн архиваас)

Эдүгээгээс 1990 оны хооронд гурван 10-н жил улиран оджээ. Миний амьдралын 50-н хувь энэ үетэй холбоотой. 2017-1997 оны хооронд таван удаа ерөнхийлөгчийн, 2016-1996 онд зургаан удаагийн УИХ-ын, 1990 онд эцсийн удаа Ардын Их Хурлын сонгууль явуулсан байх юм. 

Анхны ерөнхийлөгч долоон жил 1997-1990,
   Хоёр дахь нь найман жил 2005-1997,
      Гурав дахь нь дөрвөн жил 2009-2005,
         Дөрөв дэх нь найман жил 2017-2009,
         Тав дахь нь өнөөдрөөс 2017, нийт ард түмний саналаар төрийн тэргүүнд заларцгаалаа. Гэтэл одоо архагшсан хүнд сурталтай социалист урхаг хэрээстэй хэвээрээ байна... 

2020-2017 онуудад дарангуйллын санаархал, ялгаварлан гадуурхал, эрх чөлөөг хумих занал, хувийн өмч рүү өлөн нүдлэх янз, хүний эрхийг боомилох шүлэнгэтэл гуравхан жилийн дотор хиншүү ханхалтал яраглаж байна. Нэн ялангуяа хувь хүний эрх, хувийн өмч рүү халдах халдлага эрчээ аваад л...

2020-1996 оны хооронд засаг тогтвортой байсангүй. Дэлхий дээр хамгийн олон ерөнхий сайдтай болж амжсан орон бол Монгол. Үүнээс гадна зах зээлийн жам ёсны өрсөлдөөн бөхсөн. Хатуухан хэлэхэд зүй зохисоороо тууштай байгаагүйн горыг бид амсаж байна. 

МоАХ хайччихсан бэ?

2000 он руу эргээд харахад өмнөх нийгмийн үеийн тусгай хангамж арын хаалга нь онцгой эрх болон солигдоод хээл хахууль газар авлаа. Энэ нь сонгуулиас угшилтай үрэвсэл. Ерөнхийлөгчийн, Их хурлын, Орон нутгийн шат шатны сонгуульд өргөсөн хандивынхаа хариуг дэмжлэг үзүүлэгч хүн болон компаниуд буцааж төлөөс нэхэн барьцаална. Өдгөө АН-ын 100-н саяын хандивыг нэр дэвшигчид хуримтлуулах нь муйхар арга. Улс төрчид хүний хөрөнгө мөнгөөр хүүдэгнэх өвчин туссан учраас тэдний сэтгэлгээ яаж эрүүл байх юм бэ?

Золиос, төлөөс нь хаа хаанаа хохирлын ангал үүсгээд л эрүүл саруул бодит чиг хандлага ёс зүйг устган ёолуулж байна. Гучин жил тахир дутуу болтлоо золиосны төлөөс болоод байгаагаа бид анзаарахгүй үл тоох юм. Яагаад:

-Яагаад гэвэл МАХН+МАН. Энэ хоёр нам 26-н жил завсаргүй төрийн эрхийг барьсан. 2000-1996 оны хоорондох үйл явцад хяслан болсон. Эдний дотроос 21-н жил УИХ-ын гишүүн, сайдаар дархлагдсан коммунистууд улс үндэстний хөгжлийг саажуулсан нь бодит үнэн бөгөөд луйвар хийж хамгийн их хожсон ичгүүргүй хуурамч эх орончид гээд хэлчихэд буруудахгүй. Би тэгж нотлон хэлж байна. 

Энэ халдвараар:

-Хууль яриад хууль зөрчинө. Сүүлийн нэг жилийн дотор л гэхэд УИХ бүр сүг болсон. ҮАБЗ Төрийн эрх барих дээд байгууллага болж хувирсан. Үүнээс улбаалаад шүүх, прокурор, цагдаа, тагнуул нь боол болсон. Тэд хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхэнд халдагч улангассан дураараа авирлагчид болж айлгах тактикаас өөр юу ч мэдэхээ болитлоо дампуурч, самуурч байна. Урд нь ч тийм л байсан. Одоо бүр долоогийн долоо дордсон...

Хүний эрхийг яаж ч хамаагүй зөрчөөд 461 гэдэг тоо од болвой...

МоАХ хаана байна вэ?

Эрх чөлөөг амьсгалын дутагдалд оруулж байгаа нь бохир улс төр, авилгал. 2017-2009 оны хооронд найман жил төрийн тэргүүнээр ажилласан МоАХ-г үндэслэгчдийн нэг Ц.Элбэгдорж шилэн дансны хуулийг арай чүү батлуулж, сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хууль, намуудын тухай хууль, том төрөөс ухаалаг төр төслөө батлуулж хэрэгжүүлж амжаагүй юм. Энэ үеийн УИХ нь хойргошсон, хөсөрдүүлсэн. Тэр нь ардчилсан намынхан шүү дээ! 

МоАХ юу хийж байна вэ?

Өнөөдөр социализм, коммунизм, фашизм, национализм, алтриузм, коллективизм аагиж ноёрхсон хэвээрээ байна. Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенийгээ золиослогчид болж хувирлаа. 

Данхар төр, төрийн өмч, төвлөрсөн төлөвлөгөөт удирдлага гагцхүү зүүний үзэл санааны дархлаа социализмд амь бөхтэй оршино. Харин хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрх нь үнэнхүү барууны үзэл санааны мөн чанар капитализмд бат бөх оршино. Энэ хоёр ялгааг олж харах сөхөөгүй хий хөөсрөөд байна. 

Гучин жилд олсон ололт их байгаа. Би нэлэнхүйд нь үгүйсгээгүй. Одоо баруун, зүүнээ ялгаж, харж, сэхээрэх нь чухал гэж үзнэ би. Үнэнийг мартагдтал худал ярихын оронд зүй зохистой, бодитой, зөв чиг зорилго руу хандлагаа ухралтгүй чиглүүлж, баялаг бүтээгчдийг зөнд нь орхиж, хүмүүст өөрсдөд нь хариуцлагыг нь өг! Оройтлоо.

МоАХ яасан бэ?

Эрх чөлөөг өөгшүүлдэг цагдаа, шүүх, батлан хамгаалал энэ гурвыг жинхэнэ ёсоор нь буй болгож, зөв төрийг төвхнүүлэх нь чухал. 

Өмчийг төр рүү төвлөрүүлэх болон үнэ тогтворжуулах нь, гадны элдэв зээл, буцалтгүй тусламж (тонуул), халамж доройтол руу л явна гэдгийг ухаарах цаг болсон. Гучин жилийн туршид явуулж ирсэн буруу бодлоготой урагшгүй төрийн оролцоо нь улам л гажуудал руу нүүгээд байгааг хар! 

Ухамсар, улс төр, янз бусын санаачлага, бодлогыг биш тогтолцоог үндсээр нь өөрчлөн, хувийн өмчийн үр шимээр хүн ажил амьдралаа хөгжүүлнэ гэдгийг урьдал болгох зөв үнэ цэнийг алгаралгүй эхлэх нь зүйд нийцнэ. Улс төрчдийн алдаа нь залхуу зальхай хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг урхидан попордог үхширмэл хуучирсан арга барилд байгаа юм. 

Ерөнхийлөгчийн, УИХ-ын үе үеийн сонгуулиар амласан иргэдийн өрийг тэглэнэ, хүүхдийн хорин мянга, эрдэс баялгийн хишиг 1 сая, 1.5-н сая, шинэ гэр бүлийн 500 мянга, сургууль, сургалтууд, эмнэлгийг үнэгүй болгох тоймгүй олон хоосон таалагдах хүсэлд автсан эрүүл бус хандлага чинь л эдийн засгийг хямруулна. 

Нэмэгдсэн зузаан гай гамшиг нь газар доорх баялаг ард түмний өмч гэж хашгирцгаадаг мөртлөө ачир дээрээ 76-н компанийн захирлууд 76-г хэд дахин үржсэн ар талаа тэтгэж, албан тушаалаа ашиглан Эрдэнэт, Оюу толгойд өөрсдийн квот хувиа хувааж, бас булаалдан тогтоож, хуульчлагдсан тонуулчид болсон нүгэл нэгэнт ил болсон шүү дээ. 

МоАХ ны анхдугаар хурлын төлөөлөгчид. (Гэрэл зургийг "Гамма" агентлагийн архиваас)

МоАХ нүгэлд хутгалдаа юу?

Энэ чинь төлөөс (алтриузм) золиос юм шүү. Гучин жилийн туршид бид хамтач үзлийн толины хагархайд нүүрээ тольдож, хажуу хажуугаа золиослож, өөрөө өөрсдийгөө төлөөс болгож, ямар ч үзэл санаагүй хаашаа л бол хаашаа урваж шарваж байгаа улс төрчийг сонгож, сонгосон тусгалдаа түлэгдэж, сэтгэл зүй оюун санааны шархлаатай хэдий болтол амьдарч хаа хүрэх юм бэ?!

Гучин жилийн алдаа товчхондоо энэ гэж би бодно. 2020-2000 онуудад улс төр, улс төрч хоёр бохирдсон гарвал нь ногоон гэрлийн компани. Эндээс л ялгаварлан гадуурхал хүчээ авсан. Ногоон гэрэл гэдэг нь төрөөс онцгой эрх эдлэх, эдлүүлэхийн суурь болсон хэрэг. 

Ингээд л мөнчгөрөөрөө явсан бизнесмэнүүд хэцүүдэж, хэн сайн зусардана, сонгууль болоод бусад цагт аль хэр авилгадна, тэд л тусгай хангамж, онцгой эрх эдэлж, төрийг болоод төрийнхнийг энхрийлэн хайрлаж, эргээд төрөөр угжуулдаг эвгүй аргыг эвлэгхэн ашиглацгаах болсон... Тийм байхаа?... Мөн биз?...

МоАХ яагаад чимээгүй байна вэ?

Манай дарга нарын амнаас хөвөрдөг пялдагадах, бөгс долоох гэдэг бохир афоризм дээрх явдлаас үнэртэнэ. Өнөөдөр үндсэн хуулийг өөрчлөлөө юу? Шинэчлэлээ юу?

-Үгүй, үгүй ээ! Дарга мяндагтнуудын эрх дарх л бат гэгч нь бөхлөгдсөн байна лээ. Бүр давраад нэг хүний гарт төвлөрүүлэх санаархал харагдана лээ. Хувь хүний дархан эрхийг төрөөс, хүчирхийлэл дарангуйллаас хамгаалах баримт бичиг гэрээ бол үндсэн хууль юм шүү дээ. Түүнээс биш эрхтэн, дархтанд олгосон бэлэг сэлт биш. 

МоАХ хэний боол болчихов оо?

2000-1990 онуудад төр арай цэвэр, улс төрчид хараахан эвдрээгүй гайгүй байсан цаг юм аа.Гайгүй гэсэн болохоос их сайн гээгүй шүү! Нэг муу гэрэл тусч, гэгээ сүүмэлзэх төдий 2000-1996 оны хооронд МоАХ эвслийн засгийн газар дорвитой ганц хоёр үйлс хийсэн... Суурь үнэ чөлөөлсөн, гаалийн татвар тэглэсэн, орон сууцыг айлд, малыг малчдад өгч, өмч хувьчлал, гадаад паспорт гээд... зөв тийшээ чиглэсэн бодлого явуулсан.

2000 онд Үндсэн хуулинд долоон өөрчлөлт хийж, шинэ үндсэн хуулийг буртаглав. Гишүүн сайд, сайд гишүүн. Ингээд л ёстой сүгсэлцэцгээж эхэлсэн дээ хөөрхий. Энэ нь дарга нарын сэтгэцэд хүртэл муу нөлөө болсондог. 

1992-1990 энэ үед Ардын Их Хурал шинэ үндсэн хууль батласан нь үнэ цэнэтэй үйлс болсон юм. 1990 оны 02-р сарын 18-нд МоАХ-ны Анхдугаар Их Хурал хуралдаж, Ардчилсан намыг байгуулснаа зарлаж, олон намын тогтолцооны шанг тавьсан юм. Уг Их Хуралд 16-н аймаг, 3-н хотоос 611-н төлөөлөгч, 200 гаруй зочид, 30-н орны сурвалжлагчид оролцсон. МоАХ-ны шаардлагын дагуу Ардын Их Хурлын сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны 7-р сарын 28-нд зохион байгуулсан. Ийнхүү Олон намын тогтолцоотой болоод хийсэн анхны чөлөөт сонгууль нь МоАХ-ны түүхэн гавьяаны нэгэн эхлэл бас үргэлжлэл болой. 

МоАХ-ны тэмцэл тайван замаар элдэв үймээнгүйгээр 1990-1989 онд эхэлсэн юм. Би яагаад ухрааж бичиглэв ээ. Манайхан ухраад байгаа учраас тэр! Ухарсаар л байх гэж үү?

Би яагаад шүүмжлээд байна вэ?

Бидний ихэнх нь 1990 оноос өмнөх амьдралыг санагалзаад байгаа учраас тэр! 1990 оноос өмнө ЗХУ-ын колони байсан учраас тэр! КГБ-ын савар манайд амь бөхтэй үйлчлээд байгаа учраас тэр! 

Цагаан морин жилд МоАХ жинхэнэ амьд байсан юм шүү?!? Өнөөдөр харин хаана явна? Хайгаад олдохгүй байна...

Д.Сосорбарам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.179.100)
    Таны найзууд чинь л ийм болгосон та ч тэднээсээ хишгээ хүртсэн Худлаа байхаа та өмнө нь дугардаггүй л байсан нэг удаа найз нараа танихаа байлаа гэж хэлж байсан тэгэхээр та өөрөө өөрөөсөө л хай танай найзуудын ярьдагаа та гуай хөдөөний орк Орк оркоо л гайхаж
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (111.199.58.158)
    muu bichjee
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 41 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 43 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 43 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 45 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 47 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 48 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 49 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 51 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 53 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 54 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 55 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 56 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 58 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 59 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 0 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 1 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 2 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 4 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top