x

Д.Сүнжид: Захиргааны хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг дэмжихгүй

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийн томъёоллыг ХЗДХЯ-ны цахим хуудаст олон нийтээр хэлэлцүүлэхээр нийтэлжээ. Ингэхдээ тус хуулийн хоёр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Энэ талаар Хуульчдын холбооны захиргаа, эрхзүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээс тодрууллаа.

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар олон нийтийн санал асуулга явуулж байна. Өөрчлөлт оруулсан заалтыг танай холбооноос дэмжиж байгаа юу?

-Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд баталж, 2016 оны 7 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн гол зохицуулж байгаа харилцаа нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн шийдвэр гаргах журам, хэлбэрийг зохицуулдаг. Жишээлбэл, газар эзэмших, өмчлөх эсхүл цуцлах шийдвэрийг ч юм уу, таны хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ямар үе шат, ямар журмаар, ямар хууль зүйн шаардлага хангасан байдлаар захиргааны байгуллага шийдвэр гаргах вэ гэдгийг зохицуулдаг гэсэн үг.

Захиргааны байгууллага гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д Засгийн газар хамаардаг. Гэхдээ энэ хуулийн 3.1.7-д зааснаар захиргааны байгууллагын улс төрийн шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулахгүй, маргаан гарахад захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй юм.

Ингэхээр Засгийн газрын улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа бол захиргааны хэргийн шүүхийн харъяаллын асуудал биш, Үндсэн хууль зөрчсөн бол ҮХЦ-ээр хянагдана. Харин Засгийн газрын захиргааны шийдвэрүүд нь захиргааны хэргийн шүүхээр хянагдана гэдэг зохицуулалт одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байна.

Гэтэл захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналд тусгаснаар хуулийн 3.1.7-д өөрчлөлт оруулан “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд энэ хууль үйлчлэхгүй байхаар оруулсан нь хуулийн үндсэн зарчмын субьектийг үйлчлэх хүрээнээс нь гаргахаар байна.

Засгийн газрын төдийгүй, улмаар түүнийг нь хэрэгжүүлсэн гэдэг үндэслэлээр яам, агентлаг, засаг дарга, ИТХ-ын шийдвэр гаргахад Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй, улмаар захиргааны хэргийн шүүхээс шийдвэрийг нь хянахгүй болж таарч байна. Тэгэхээр энд нэрлээд байгаа захиргааны ямар нэгэн байгууллага иргэний эрхийг зөрчсөн тохиолдолд үүнийг энэ хууль зохицуулахгүй гэсэн үг юм.

- Нөгөө заалтын тухай тодруулахгүй юу?

- Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж байсныг өөрчлөн “төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Товчхондоо нэрлээд байгаа хоёр заалтанд оруулах өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг аль ч захиргааны шүүхээр хянахгүй байх, хэрэв Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн гэдэг үндэслэл хэлбэл яам, агентлаг, засаг дарга, иргэдийн хурлын шийдвэр ч шүүхээр хянагдахгүй, тусдаа “онцгой бүрэн эрхтэй” гэдэг шиг л байгууллагатай болохоор байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хэрэв төрийн байгууллагаар иргэн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандаж хамгааллуулах үндсэн эрхтэй юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд оруулах гээд байгаа энэ нэмэлт өөрчлөлтийг хуульчийн хувьд дэмжихгүй байна.

- Ийм өөрчлөлтүүд орсноор ямар сөрөг талтай юм бэ?

- Засгийн газар маш олон шийдвэр гаргадаг шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмээс эхлээд чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх журам, ажиллах хүч гадаадаас авах тоог тогтоох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хувьчлах хуулийн этгээдийг батлах тухай, цалингийн жишиг сүлжээ батлах, концессийн гэрээ байгуулах гээд иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, хязгаарлах, эсхүл эрхийг нь баталгаажуулах олон янзын шийдэр гаргадаг.

Сүүлийн үед яригдаад байгаа төрийн өмчийн обьектуудыг хувьчлах тухай асуудлыг Засгийн газар шийдэхээр, түүнийг нь одоо хянах шүүхгүй болноо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөвхөн онолын хувьд биш, практик хэрэглээний хувьд та бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргавал ямар байгууллага хянах вэ, хууль зөрчсөн бол хэн залруулах вэ гэдгийг шийдвэрлэхгүй байж болох уу даа.

Уг нь Үндсэн хуулиараа 25 жилийн өмнө бүх байгууллага шүүхийн хяналтанд байна, Монгол Улсын иргэн шүүхэд хандах эрхтэй гэдгээ баталгаажуулсан шүү дээ. Одоо энэ Захиргааны ерөнхий хуульд оруулах гээд байгаа хоёр зүйлд оруулах өөрчлөлт чинь өмнө өрсөн байшингийнхаа ханыг нь нурааж байгаатай л адил, хүрсэн түвшингээсээ эрс ухарсан алхам бөгөөд, цаана нь та бидний, нийтийн ашиг сонирхолд хор уршигтай, зөвхөн өнөөдрийн төдийгүй ирээдүйд ч үр дагавар үүсч таарна.

Эх сурвалж: news.gogo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 0 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 1 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 2 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 3 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 6 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 10 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 11 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 12 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 14 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 15 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 16 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 17 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 18 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 19 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 21 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 23 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top