x

Худал үгийг мянга давтаад үнэн болдоггүй

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хар пиарын ажиллагаа эрчимтэй эхэлж байна. Эрх баригч намын нэр дэвших магадлал бүхий улстөрчид тэр дундаа УИХ-ын гишүүн Сү Батболдын эсрэг гадны хэвлэл блогоор дамжин дотоодын улс төрд нөлөөлөх хэмжээнд үргэлжлэх гэж буй талаар оны өмнөхөн нэгэн нийтлэлдээ бичиж байсан билээ. 

Энэ ажиллагаа нь зөвхөн хэвлэлээр цацагдаад өнгөрөх эд биш байжээ. МУ-ын Засгийн газрын нэрийг барин Нийслэлийн нэгэн прокурорын хууль зөрчин үүсгэсэн уг маргаан олон улсын хэмжээний хуулийн компани, гудамжны жагсагчид, хөлсний бичээчид, тэр бүү хэл Төрийн тэргүүн ч Улсын Их Хурлын Чуулганы индрээс ч үг хэлсэн нь олон түмэнд хүрч, өнгөрсөн хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг монголчуудын хэрсүү ухаан ойлгохоор хэмжээнд сунжирлаа.

Өмнө хэлсэнчлэн хууль зөрчин байж маргаан эхлүүлсэн этгээдүүд АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхээс “хөөгдөх шахуу” гарсан баримт нь хэвлэл мэдээллээр ил болж, хэдэн мянган хуудас материал бий гэж сүр бадруулаад байсан баримт гэгч нь шар сонингийн мэдээ, троллуудаараа бичүүлсэн комментын орчуулгатайгаа байсан нь илэрч, доог тохуу болсон.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүнд байдалд орж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал хүндхэн байгаа үед өнөө маргаашийн сонгууль, улс төрийн атаа жөтөө, хүсэл тачаалдаа зориулж, шар сонингийн мэдээ, хов живээр гадны шүүхэд зарга үүсгэж, түүндээ төсвийн олон сая доллар зарцуулж буй эрхтэн дархтан хэн болох нь холоос хайхааргүй ил байлаа. Ямар сайндаа нийтлэлч П.Хашчулуун “Сү-г барьж идэх нь ээ” гэсэн нийтлэл бичиж байх вэ дээ. 

Зарим нэг улстөрчөөс ялгаатай нь гэх үү 1994 оноос “Алтай холдинг” группыг байгуулан 1990-ээд оны Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг болж, 2000-аад оны эхээр улс төрд орсон Сү Батболд өнөөдрийг хүртэл тэнд тийм тендер залгижээ, энд ийм банк дампууруулжээ гэх хэл аманд оролгүй, төрийн мөнгөнөөс холуур, хэн бүхний нүдэнд ил бизнес эрхэлж ирснийг нь мэдэх хүн олон юм. 

“Худал үгийг мянга давтан хэлвэл үнэн болж магадгүй” гэж бодсон тэд олны өмнө ил болсон гүтгэлгийнхээ хариуцлагыг үүрэхийн оронд Нью-Йоркийн шүүхээс хөөгдсөн нь ил болоход дахин өөр гүтгэлэг зохион Нью-Йоркийн шүүхэд ханджээ. 2011 оны Оюутолгойн гэрээтэй холбоотой гэх маргаандаа аль 2006 оны бизнесийг нь хольж хутган мэдэн будилан оруулж ирсэн байх юм. Өрсөлдөгчөө ямар ч хамаагүй хэрэгт буруутгаж, харлуулдаг Монголд танил болсон технологи л доо. Нөгөө “хаалгаар хөөгөөд гаргахаар, тооноор нь ороод ирнэ” гэдэг шиг лүнэн бодит байдал, баримт нотолгоо огт хамаагүй зүгээр л Сү-г Нью-Йоркод “асуудалтай” гэж харагдуулах л ганц зорилго байгаа нь эндээс харагдана. 

Хуулийн хэллэгээр “ex parte” буюу нөгөө тал товчхондоо Сү.Батболдод мэдэгдэлгүйгээр шийдэж өгөөч гэж 2 дугаар сарын 11-нд Нью-Йоркод үүсгэсэн маргааныг 14-нд Монголд давс хужиртайгаар орчуулан нийтэлж байгаа нь анхнаасаа зохион байгуулалттай гэдгийг нь амархан нотолчихно. Дахиад л татвар төлөгч жирийн иргэдийн мөнгө урсаж эхэллээ. Дахиад л хөлсний бичээчид, элдэв судлаач нэртэнгүүд “бичих юмтай”, “авах цалинтай” боллоо. Гэхдээ энэ удаа итгэх хүн олдох болов уу?

Дэлхийд нэртэй шүүхийн байгууллагаар тоглоод байж болно гэж бодсон тэдний ажил удаан үргэлжилж чадахгүй нь ойлгомжтой биз. Харин тэдний эхлүүлсэн энэ бохир ажиллагаа жил дамнан үргэлжилсэн цар тахлын нөхцөл байдлын улмаас хүндхэн байгаа нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж, хэдэн хүний нулимс, амиар төлөгдөж байгааг өнөөдөр хэлэх боломжгүй. Гэвч улс төрийн ашиг хонжоо олохын төлөө хийсэн хар мөр нь тийм амар арилахгүй, дагах бизээ. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэж ярьдаг байсан үе бий. Одоо бол хүмүүс мэдээллийг түргэн шуурхай олж авдаг болсон ч бас нягталдаг, шүүлтүүртэй ханддаг болсон тул худал үгийг мянга давтахаар үнэн болдог цаг өнгөрсөн. 

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (111.199.56.67)
    iim yum bichij baidag ichdeggui mulguu ve, sv batbold ulsiin erh ashig notstoi muugaar nuluuluh mash olon uildel hiijee, avgai min, oi gutmaar yumaa, huuli zahialj garguulaad uls deeremddeg deeremchin bol batbold, ugaadas buu gorid, avgai min
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 56 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 57 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 57 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 59 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 1 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 2 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 4 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 5 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 7 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 8 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 9 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 10 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 12 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 13 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 14 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 15 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 16 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 18 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top