x

Сонгууль бол сонгогчид нь бооцоогоо тавьдаг уралдаан биш

Тун удахгүй Монгол Улсын зургаа дах Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Уг сонгуулиас болоод улс төрийн намууд “орондоо орох завгүй” болж эхэлж байна. МАН-ын нэр дэвшигч лав /Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөх хүртэл нь МАН дотор түүнтэй өрсөлдөх хүнгүй байв/ засгаа нурааж орхиод сонгуулийнхаа бэлтгэл ажилд орж байх шиг.

АН-ынхан ч гэсэн дотоодын зөрчлөө даван туулж, сонгуулийнхаа бэлтгэлийг хангая гэлцэж байна. Ирэх сард багтаан намынхаа Их хурлыг хуралдуулж, намын даргаа сонгох бололтой. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ч бас намын шинэ дүрмийн дагуу Их хурлаасаа гарах юм шиг байна. УИХ-д анх удаа суудал авсан ХҮНам, ганц суудалтай МАХН-ын хувьд МАН, АН-ын аль нэгийг дэмжиж ажиллах биз. Хэрвээ сонгуулийг хоёр шаттай явуулахыг хүсээгүй л бол.

Гэвч ирэх сонгуулийн өрсөлдөөний нөгөө тал нь сонгогчид буюу иргэд. Өнгөрөгч 2017 оны хувьд сонгуулиар 100 орчим мянган сонгогч цагаан хуудсаар /нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй/ санал өгч оролцсон байдаг. Дахиад 10 мянган хүн цагаан хуудсыг дэмжсэн бол сонгууль хүчингүй болж, намууд нэр дэвшигчдээ солихоос аргагүйд хүрэх байлаа.

Тэгэхээр сонгуульд оролцож буй намууд, нэр дэвшигчдээс илүү сонгогчдын санал сонгуулийн үр дүнг тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн сонгогч ямар шалгуураар сонголтоо хийж байна вэ гэдгээс сонгуулийн үр дүн хамаардаг.

Хэдийгээр намууд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа болоогүй ч сонгогчдын хувьд өөр өөрийн “сонголтыг хийгээд” эхэлчихсэн байна. Өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн хүнээр “ачаа татуулж болохгүй” ч гэдэг юм уу.

АН-ын хувьд намаасаа нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөнө гэдгээ өрсөж зарласан Ц.Оюунгэрэл ажиглагчдын анхаарлын төвд хэвээр байна. Хамгийн их эсэргүүцэж, сэвж байгаа сэдэв нь “гадаад нөхөртэй” гэдэг яриа. Х.Баттулга орос эхнэртэй байх нь сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй юм бол Ц.Оюунгэрэлд яагаад сул тал болох ёстой гэж.

Энд монголчуудын хүйсийн ялгаварлал гол хүчин зүйл болж байна гэсэн үг. Ерөнхийдөө эмэгтэй хүн баганаас доош байрыг эзлэх ёстой гэдэг уламжлалт, хоцрогдсон сэтгэлгээтэй нь холбоотой. Хэрвээ нөхөр нь гадаад байгаагүй бол өөр ямар нэг зүйл олж хэлэх л байсан байх.

Ингээд “хэнийг сонгох ёстой вэ?” гэдэг сэдвээсээ хазайгаад “хэнийг сонгож болохгүй вэ?” гэдэг уралдаан луу яваад орчихдог. “Худалч, хулгайч л байж болохгүй юм шүү” гэж өнгөн дээрээ ярих атлаа цаагуураа хамгийн их худлаа ярьдаг, хулгай хийдэг хүнийг дэмжих төлөв байдалтай.

“Уг нь гараад ирвэл гоё доо, даанч гарахгүй л дээ” гэж ярьж байгаа нь өөрийнх нь сонголт биш, өөр хэн нэгний шалгуураар шүүж байгаа юм шиг сонсогддог. Өөрөөр хэлбэл, өөрөө юу хүсч байгаагаа биш, хүмүүст хэр их таалагдах вэ гэдэгт ач холбогдол өгч, сонголтоо хийдэг гэхүү дээ.

Нэг ёсондоо уралдааны моринд бооцоо тавиад хүлээж байгаа юм шигээр сонгуульд ханддаг. Өөрт нь юу чухал байгаа нь тийм ч чухал биш, харин хэн ялах магадлалтай байна, түүнд бооцоо тавьж оролцох талтай. Нэг ёсондоо ялагчийг дэмждэг гэх үү дээ. Нэг тийм барлаг гэхүү, зусар зантай. Нийтээрээ биш л дээ, нэлээд хэсэг нь.

Одоо соошл дээр явж байгаа сэдвүүд, ойр зууртаа ярьж байгаа зүйлүүд нь ихэнхдээ тийм агуулгатай. Тэр хүн тийм тийм үнэт чанартай учраас би дэмжиж байна, би сонгож байна гэж ярьж байгаа хүн нь маш цөөхөн хувь. Олонхи нь “тэр тийм дутагдалтай учраас гарахгүй, болохгүй” л гэх.

Нүүрэн дээрээ хамгийн боловсролтой, хамгийн ёс суртахуунтай, үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй хүн л улс төрд орох ёстой гэх атлаа цаагуураа илүү хүчтэйг /хүчтэй гэдэг ихэнхдээ мөнгөтэй, чадалтай буюу тулаанд ялах магадлалтай/ нь дэмжих талтай. Хийж байгаа сонголт нь дандаа өөрийнх нь эсрэг буюу бусдын эрх ашгийн үүднээс хийсэн сонголт байдаг. Зарчим ярихаасаа илүү хүн ярина. Үзэл бодол, үнэт зүйл, бодлого, үйл ажиллагааг чухалчлахаасаа илүү "ялагч хэн бэ" гэдэгт хамаг анхаарлаа тавьж, ач холбогдол өгдөг.

Энд л бидний сонголтын гол алдаа байх шиг. Гэтэл сонгууль гэдэг маань хэн ялах, хэнийг ялуулах тухай өрсөлдөөн, бооцоот тоглоом биш шүү дээ. Ядаж сонгогчийн байр сууринаас тийм харахад байж болохгүй /улс төрийн намуудад бол мэдээж өөр л дөө/. Өөрөө өөрийнхөө төлөө, ядаж ирээдүй хойчийнхоо төлөө, хэрэв өнөөдөр чинь таалагдахгүй байгаа бол өөрчлөлтийн хийж байгаа ухамсартай сонголт байх ёстой шүү дээ.      

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 44 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 45 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 46 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 47 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 49 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 50 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 52 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 53 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 55 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 56 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 58 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 59 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 13 цаг 0 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 13 цаг 1 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 13 цаг 2 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 13 цаг 3 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 13 цаг 4 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 13 цаг 6 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 13 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 13 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top