x

Х.Баттулга У.Хүрэлсүхийн "сүүлэн дээр" гишгэсэн үү?

“Төрөөд удаагүй эхтэй зүй бус харьцсан хэргийн улмаас Монгол улсын ерөнхий сайд огцров”... Ийм гарчигтай мэдээллийг урду хэл дээр /Пакистан улсын зонхилох хэл/ гардаг Их Британийн independenturdu.com сайт баасан гаригийн орой нэвтрүүлжээ. Уг мэдээллээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баасан гаригийн өглөө Төрийн ордонд хийсэн “өөрийн хүсэлтээр огцрох” тухай мэдэгдлийг дамжуулж, мөн урьд орой нь Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалыг үзүүлсэн байна.

Мэдээллийн дор олон пакистанчууд сэтгэгдлээ үлдээсний дотор Чингис, Хүлэг зэрэг Монголын их хаадыг “Олон сая хүний амийг бүрэлгэсэн харгис байлдан дагуулагчид” хэмээн нэрлэж, “харгислалаар танигдсан үндэстэн өнөөдөр ёс суртахууны өндөр түвшинд хүрч, хүнлэг ёсны үлгэр дуурайллыг үзүүллээ” хэмээн бичжээ. Мөн өөрийн улсын ерөнхий сайдыг “Хүлэг хааны залгамжлагч болсон. Шашны экстремистүүдийн гарт 11 ажилчин алагдсан явдалд хариуцлага хүлээхээс татгалзаж, эмгэнэл ч илэрхийлээгүй байна” гэх мэтээр шүүмжилжээ.

Товчхондоо, 2009 онд Оюутолгойн гэрээг УИХ баталснаас хойш, 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “цаазын ялыг хориглох” тухай мэдэгдлээ хийснээс /Үүнээс хойш гурван жилийн дараа Эрүүгийн хуулиасаа цаазын ялыг халсан. Энэ хугацаанд нэг ч удаа цаазын ял гүйцэтгээгүй/ хойш Монголын төрийн удирдагчдаас гадаад ертөнцөд гайгүй хэлэгдсэн бараг анхны тохиолдол болов.

Аз болоход Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулган дээр хэлсэн “улс төрийн” чанартай мэдэгдлийг дамжуулсангүй. Тэрээр өөрийг нь огцруулсан чуулганы хуралдаан дээр “АН-ыг самарсан Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалыг самарч эхэллээ. Шаардлагатай бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ дээр тавина” хэмээн мэдэгдсэн билээ.

Ингээд хэдхэн цагийн өмнө хэвлэл мэдээллийнхний өмнө иргэдээсээ уучлал гуйсан Ерөнхий сайдын үг “чин сэтгэлийн” байсан эсэхэд эргэлзээ бий болов. Товчхондоо У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр Ерөнхий сайд өөрийн албан тушаалаас огцорсонд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар оролцоотой байсан нь ойлгомжгүй үлдлээ.

Харин нэг зүйл ойлгомжтой болсон нь ҮАБЗ-ийн гурван тулгуур баганын нэг нь нурж, нөгөө нь хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ. Товчхондоо Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэгэнт “зам салсан” гэдгээ ил тодоор зарлалаа.

Сануулахад, энэ долоо хоногт хийгдэх шинэ Засгийн газрын томилгоонд Ерөнхийлөгчийн оролцоо байхгүй болсон. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлтээр Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлахад Ерөнхийлөгч саад хийх боломжгүй. Хуульд заасан хугацаа буюу ажлын тав хоногийн дотор Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх үүргийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар өгсөн. Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-д өөрөө оруулж хэлэлцүүлнэ /тав хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д шууд өргөн барина/. Сайд нараа томилж, чөлөөлнө.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь олонхийн дэмжлэгийг авч Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд түүний Засгийн газар хуулийн хувьд Ерөнхийлөгчөөс бүрэн хараат бусаар томилогдоно гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн хуулийн хувьд хүчинтэй.

Хуулийн энэ заалт 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн танхимыг байгуулахад ч мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Харамсалтай нь бүх зүйл хуулийн хүчин зүйлээс шалтгаалдаггүй гэдгийн нэг нотолгоо нь У.Хүрэлсүхийн танхим. Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Соёлын сайд О.Чулуун нарыг “Ерөнхийлөгчийн квотоор орж ирсэн сайд нар” гэлцдэгийн бас нэг нотолгоо нь тэдгээр сайдтай холбоотой хуулийн асуудал үүсэх тоолонд нам дарагдаад өнгөрдөг байсан явдал.

Харин У.Хүрэлсүх өөрийн томилсон хоёр сайдын асуудал үүсэх төдийд өөрөө огцрох өргөдлөө өгөх жишээтэй. Үүнийг л “кабинетийн зарчим” гээд байгаа юм. Гадна талдаа ингэж харагдаж байгаа ч, У.Хүрэлсүх өөрөө ингэж мэдэгдсэн боловч дотоод шалтгаан нь өөр байж болно. Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр У.Хүрэлсүхийн “сүүлэн дээр гишгэсэн” үү?

Магадгүй тийм шалтгаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүх Х.Баттулгыг “дуэльд дуудсан” хэрэг биз. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэг нь “Ялсан намын дарга Ерөнхий сайд байх зарчмын дагуу Л.Оюун-Эрдэнэ нь намаа авах хэрэгтэй” хэмээн жиргэсэн нь ч гэсэн санамсаргүй үг биш байх. "Эр хүний дотор эмээл хазаартай морь" гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн өөрийн бодол байж таарна. Өмнө нь М.Энхболдыг яалаа?

Муугаар бодоход У.Хүрэлсүх ч гэсэн ялсан намын дарга байх уу, ялагдсан нэр дэвшигч /таван сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно/ болж үлдэх үү? гэдэг сонголтын өмнө ирж мэднэ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 13 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 15 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 15 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 17 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 19 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 20 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 21 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 23 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 25 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 26 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 27 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 28 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 30 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 31 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 32 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 33 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 34 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 36 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top