x

Трампизмын үүсэл, шалтгаан ба авах сургамж

АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн Бүгд найрамдах намын (БНН) сунгаанд хамгийн олон буюу 17 хүн, түүний дотор Дональд Трамп нэрээ дэвшүүлэхэд хүмүүс гайхаагүй боловч, нэг их дэмжлэг авахгүй хасагдана гэж бодож байв. Учир нь тэрээр Америкийн бэрхшээлтэй асуудлууд, тэр байтугай дэлхийн цөмийн зэвсгийн асуудлыг бизнес хэлцэл хийх авьяасаараа дор нь шийднэ, Обама бол АНУ-д төрөөгүй, муслим шашинтай учир Ерөнхийлөгч болох эрхгүй хүн гэж ярьдаг, улс төрийн ямар ч туршлага мэдлэггүй хүн байв.

Эхнээсээ л өрсөлдөгчөө юу ч гэж хамаагүй гүтгэж, хэзээ ч байгаагүй бүдүүлэг соёлгүй зан гаргаж, бизнесийн болон хувийн амьдралын олон дутагдал нь илэрч эхэлсэн боловч мужаас муж улсад хүч авсаар 5-р сарын эцэс гэхэд намынхаа нийт 2472 электоратын 1237-ын санал авч түрүүлсэн ба 7-р сард болсон БНН-ын Үндэсний конвенц 1976 онд Рейганы эсрэг Фордыг дэвшүүлснээс хойшхи хамгийн цөөн буюу 69.8 хувийн саналаар түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээрээ батлав. БНН-ын томчууд, бодлого боловсруулагчид түүнийг дэмжихгүй, Конвенцоос өөр хүн гаргаж ирэх арга хайсан боловч намын дэмжигчдийн олонх саналаа өгсөн учир яах ч аргагүй байв. Энэ бол 2017 оны манай сонгуулийн “цагаан хуудас” саналтай төстэй, уламжлалт элитийг эсэргүүцсэн “protest voting” сонголт байв.

Улмаар Хиллари Клинтоны эсрэг Оросууд хулгайлж Викилигээр тараалгасан хар пиар болон нийгмийн сүлжээ ашигласан disinformation өргөн явуулахын зэрэгцээ, даяарчлал ба олон талт хамтын ажиллагааны эсрэг Америк хувиа бодох “isolationism” уламжлалыг сэргээх “Make America Great again” гэсэн арьсны үзлийн далд утгатай уриа дэвшүүлж, offshoring хийж байгаа Америк компаниудыг болиулж, өрсөлдөх чадвараа алдсан аж үйлдвэр, нүүрсний салбарыг сэргээнэ, гаалийн татварыг нэмэх замаар гадаад худалдааны алдагдлыг арилгаж эдийн засгийн өсөлтийг 4-5 хувьд хүргэнэ гэх зэрэг онолын хувьд буруу, огт бүтэхгүй популист амлалт өгч, гаалийн татварыг Америкийн хэрэглэгчид биш Хятадууд төлнө, урд хил дээр барих хана хэрмийг Мексик төлнө гэх зэрэг илэрхий худлаа ярьж байв. Гэвч даяарчлалын ачаар хөгжил нь хурдассан Хятад мэтийн орны өрсөлдөөнд цохигдож ажлаа алдсан, гол нь боловсрол багатай цагаан арьстан ажилчид, шинэ технологийн үр шим бага хүртэж байгаа хөдөөгийнхний дунд “мэдлэг боловсрол, ёс суртахуун муутай нь хамаагүй, энэ бол манай талын, бидэнтэй адилхан” хүн байна, бидний зовлонг тоохгүй өөрсдөө дээшилж байгаа нийгмийн элит, хуучин улс төрчдийн эсрэг дэмжие гэх уур амьсгал газар авсан байв.

Трамп ч тэднийг онилж, та нарын хэцүү байдалд улс төрчид, түүний дотор БНН-ын өмнөх Засгууд ба гадаадынхан буруутай, би Америкийн сүр хүчээр далайлгаж бүгдийг нь өөрчлүүлнэ, цагаачдыг хориглож цагаан арьстнуудынхаа уламжлалт эрх дархыг сэргээнэ гэсэн мессеж цацаж байв. Энэ бол ядарсан хүмүүсийн бусдаас бурууг хайж, өрөөлийг хохироогоод ч гэсэн байдлаа дээрдүүлэх “instinct” буюу далд хүслийг ашиглан нийгмийн бүлгүүдийн зөрчлийг дэвэргэн хагаралдуулах замаар “mob rule” буюу улангассан дэмжигчдийн сүрэгтэй болох сонгомол арга байв.

Тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараа ч нийт ард түмний дэмжлэг биш, сонгогчдын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа энэ нийгмийн баазынхаа нөлөөг нэмэхэд гол анхаарлаа хандуулж, ажлаа хийхээсээ илүү байнга хөдөө явж сонгуулийн кампани шиг хурал цуглаан зохион, өөрийгөө дэмждэг хэт даварсан үзэлтнүүдийг шагнаж, өршөөж, өөрт нь үнэнч байж өрсөлдөгчийг нь мөрдөж шийтгэхээс татгалзсан төрийн болон хуулийн ажилтнуудыг халах, өөрийн хүнээр солих болов. Түүнийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийг “ард түмний дайсан” гэж зарлаж, намайг муулсан бүх мэдээ худлаа “fake news”, үзсэн сонссондоо биш надад итгэ гэж дэмжигчдээ ухуулж, өөрийнх нь эсрэг “deep state” буюу төр хуулийн байгууллагуудын хуйвалдаан байна гэж үнэмшүүлж байв.

Боолчлолыг устгах уриатай A.Линкольны байгуулсан намыг ганцхан жилийн дотор цагаан арьстны “white supremacy” илүү эрхийг сэргээх төдийгүй, олон улсын хамтын ажиллагаа, чөлөөт гадаад худалдаа, төсвийн сахилга дээдлэх уламжлалт үзэл баримтлалынх нь эсрэг эргүүлжээ. Хамгийн сүүлд Ковидын эсрэг хүн бүрд 600 доллар өгч, зөвхөн туслах онц шаардлагатай хүмүүст илүү өгөх Конгрессийн шийдвэрийн эсрэг хүн бүрд 2000 доллар өгөх популист нөхцөл тулгаснаараа Сенатад дахин ялж, БНН-ын зонхилох байр суурийг хадгалах боломжийг үгүй хийж Сенат, Төлөөлөгчдийн танхимыг хоёуланг нь өрсөлдөгч намд алдав.

“Загалмайлсан эцэг” кинонд хамгийн дуртай, Маккартизмын гол хуульч байсан Рой Конийг “ментор” багшаа гэж ярьдаг, Ерөнхийлөгчөө болимогц татвараас зугтсанаас эхлээд бусдын болон хандивын хөрөнгийг завшсан, Оросын мөнгө угаалтад үйлчилж барьцаалагдсан байж болзошгүй, Ерөнхийлөгч байхдаа бизнесийн орлого олохыг хориглосон “emolument” хууль зөрчсөн хүртэл хэд хэдэн хэрэгт татагдах болоод байгаа Трамп хүч, хууль шүүхийн байгууллагыг өөрт үнэнч хүмүүсээр дүүргэх гэж ихээхэн оролдсон билээ. Хамгийн эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрчилдөггүй, голдуу 10-аас дээш жил ажилладаг FBI буюу үндсэндээ авлигатай тэмцэх гол газар болох Холбооны мөрдөх товчооны даргыг, дараа нь түүний түр орлогчийг, мөн өөрийг нь хамгийн түрүүнд дэмжсэн учир Хууль зүйн сайд болгосон Сенатораа, дараа нь түүний орлогчийг өрсөлдөгчдийг нь мөрдсөнгүй, өөрийг нь шалгалтаас хамгаалсангүй гэж халж байв.

Трампизмын оргил нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийнх нь эсрэг бөөн зөрчил будлиан болсон мэт дэмжигчиддээ итгүүлж турхирсан нь өнгөрсөн долоо хоногийн эмгэнэлт үйл явдалд хүргэв. Үүнд Америкчууд маш их цочирдож, намын дэмжигчдээ алдахгүйн тулд Трампыг илэрхий эсэргүүцэж чадахгүй байсан БНН-ын улс төрчид ч түүнийг хамгаалж чадахгүй болов. Одоо Трампыг сайн дураар огцрохгүй бол Үндсэн хуулийн 25-р нэмэлтийн дагуу Дэд ерөнхийлөгч болон Кабинетийн олонхын саналаар буюу дахин импичмент хийж огцруулах бололтой байна. Трамп өөрөө өөрийгөө урьдчилан өршөөж болох тухай судлуулахаар Ерөнхийлөгчийн өргөн эрх мэдлийн онолыг баримтлагч Харвардын хуульч Дершовицийг хөлсөлж авав. Батлан хамгаалахын сайд байсан 10 хүн Америкийн зэвсэгт хүчнийг улс төржүүлэхгүй байхыг Трампаас шаардав. Мөн анхаарал сарниулахын тулд дайн өдөөж болзошгүй тул түүний цөмийн зэвсэг хэрэглэх эрхийг хязгаарлаж, эгзэгтэй үед АНУ-ын эсрэг үйлдэл гарахаас сэргийлж Персийн буланд цэргийн хүч нэмэгдүүлж, Тайваньтай харилцахад тогтоосон уламжлалт хязгаарлалтуудыг цуцлав.

Ардчилал хамгийн баталгаатай хамгаалагдсан гэж үзэж байсан АНУ-д болсон энэ явдал ганц хүний эрх мэдэлд тулгуурласан Ерөнхийлөгчийн засаглал популизм ба нийгмийн сүлжээ ноёрхсон өнөөгийн нөхцөлд ямар амархан дарангуйлалд хүргэж болохыг яруу тод харууллаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ чухамхүү хуулийн засаглал, хараат бус шүүхийн тогтолцоо өнөөдөр Америкийн ардчиллыг Трампаас аварлаа гэж тэд дүгнэж байна. Хэдийгээр намынхан нь ч түүнийг огцрохыг шаардаж, импичментийг дэмжих хандлагатай байгаа ч “censure” буюу Конгрессоос донгодож улс төрд оролцох эрхийг нь хасах илүү амар, хамгийн гол нь нийгмийн хагарал зөрчил цаашид гүнзгийрэхээс сэргийлж үндэсний эвлэрэл, дараагийн засаг захиргааны ажил саатахгүй явахад тустай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эндээс Ерөнхийлөгчийнхөө сонгуульд бэлдэж байгаа Монголд авах сургамж тодорхой. Өнгөрсөн дөрвөн жилд иймэрхүү үзэгдэл бусад оронд ч явагдаж, Трампизмын жишээнд Польш, Унгар, Филиппин, Турк, Энэтхэг зэрэг орны удирдагчдыг нэрлэх болсны дотор манай Ерөнхийлөгчийг ч гадаадын хэвлэл “Талын Трамп” гэж цоллосон удаатай.

Юуны өмнө Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийнхөө үг үсэг, үзэл санааг хүндэтгэн нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ бүхэн хүнээсээ гэхээсээ системийн чанартай бэрхшээл тул парламентын засаглалтай хэрнээ Ерөнхийлөгчийн засаглалын хамгийн муу талуудад бололцоо олгосон одоогийн тогтолцоог засах шаардлагатай байна. Үүнийг Үндсэн хуулийг өөрчлөх явцад ойлгож ярьж байсан боловч улс төрийн шалтгаанаар унасан билээ. Тийм учраас өөрийн дэвшүүлж батлуулсан саналуудыг Үндсэн хууль өөрчлөх ажлын группууд дахин нягталж, өөрчлөн шинээр сонгогдсон парламентаар батлуулах эх оронч санаачлага гаргахыг Ерөнхийлөгчид уриалж байна. Эцэст нь төрийн удирдах ажилтнууд, түүний дотор одоогийн Ерөнхийлөгч, албан тушаалаа эрхлэж байх үедээ гаргасан шийдвэрийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх хуулийг дээрх ажлуудтай хамт гаргаж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэж байна.

Ц.Батболд, Хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.115.234.173)
    BATBOLD BAGSH UU, MUNDAG HUN DEE, DAAN CH MONGOLDOO AJILLASANGUI, AJILLAAD CH DEMII BAISAN L DAA, BAGSH DAA AMJILT, TSERENDORJIIN BATBOLD MUN BAIHAA
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 35 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 36 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 37 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 38 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 40 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 41 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 43 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 45 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 46 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 48 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 49 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 50 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 51 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 53 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 54 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 55 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 56 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 58 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 59 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 13 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top