x

Шүүхийн сахилгын хорооноос бид юу хүлээх бэ?

Шүүхийн тухай хууль олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ хууль батлагдан гарах үйл явц анх төсөл өргөн барьсан цагаас өдийг хүртэл багагүй бэрхшээл сөрөн ямх, ямхаар урагшилж байна. Зүйрлэж хэлбэл төрөл бүрийн саад, гох дэгээ болон гэнэтийн бэлэгт ямагт дарагдсаар байна.

Нуулгүй хэлэхэд энэ хуулийг батлуулахгүй байх сонирхол олон хүнд байх шиг. Гэвч энэ хууль заавал батлагдах шаардлагатай! Энэ хуулиар зохицуулж буй харилцааны шинж хэр өргөн бэ гэдэг нь түүнийг зүйл бүрээр хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны хурлаас тод харж болно (тасралтгүй 18 цаг).

Тиймээс энэ хуулиар зохицуулж буй бүхий л асуудлыг бичих гэвэл таны цагийг үрэх биз ээ.

Энэ хүрээнд миний бие өөрийн судалж байсан зүйлсэд хамаарах шүүхийн сахилга, хариуцлагын тогтолцооны талаар зарим мэдээллийг хүргэе.

Товчдоо шүүгчийн сахилга, хариуцлага бол шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эсрэг талын зоос мэт зүйл. Өөрөөр хэлбэл Шүүгчийн сахилгын асуудал их эмзэг. Эдүгээ УИХ-аас хэлэлцэж буй төслийн хүрээнд дараах зүйлс дээр зарчмын томоохон дэвшлийг хийж байна.

Нэг. Шүүхийн сахилгын хороо бол Монгол Улсад ганцаар шүүгчид сахилга, хариуцлга хүлээлгэх институц болно.

2019 оны Үндсэн хуульд орсон нэмэлтийн дагуу нэгэн шинэ институцийг бий болгосон нь Шүүхийн сахилгын хороо. Энэ байгууллагын үндсэн чиг үүрэг (хийх ажил) бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу (1) шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, (2) огцруулах, (3) сахилгын бусад шийтгэл оногдуулах юм.

Дээрх Үндсэн хуулийн заалтаас үүдэн цаашид Монгол Улсад зөвхөн энэ л байгууллага Шүүгчид хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй. Энэ ажлаа хэнтэй ч хуваахгүй гэдгийг Үндсэн хуульд нэгэнт заасан.

Хоёр. Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг хараат бусаар томилох нөхцөл бүрдэж байна.

Эдүгээ хэлэлцэж буй Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн сахилгын хороог 9 гишүүнтэй, тэдгээр нь орон тооны байхаар тусгасан.

Төслөөр Сахилгын хорооны гишүүдийг Олон нийтийн төлөөлөл олонх байх зарчмаар байгуулж буй нь сайшаалтай. Учир нь шүүгчийн төлөөлөл давамгай хэлбэрээр байгуулагдвал цаашид шүүгчид өөрийн мэргэжил нэгт, системийн нэгнээ хамгаалах хандлага байдаг гэж олон улсын жижигт авч үздэгийг төсөлд суулгажээ. Яагаад олон нийтийн төлөөлөл олонх байх шаардлагатай байх зорилго нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг төлөөлж байдаг учир энэ бол зайлшгүй юм.

Төсөлд тусгагдсанаас хархад шүүгч биш сахилгын хорооны гишүүний шалгуурыг өндөр болгожээ. Энэ ч зүй ёсны шаардлага.

Шүүгч бус 5 гишүүн (1) хууль зүйн өндөр мэргэшилтэй, (2) эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, (3) төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, (4) сүүлийн таван жил шүүгч, (5) улс төрийн албан тушаал болон (6) улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, (7) эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байхаар тусгасан байна.

Олон улсын нийтлэг жишгээс хархад шүүгч бус гишүүн өмнө нь шүүхийн үйл ажиллагаанд оролцож байгаагүйг илүү чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг. Учир нь тэд энэ процесст оролцох тусам хамаарал бүхий этгээд болдог тул.

Мөн тэтгэвэрт гарсан шүүгч нарыг шүүгч гэх агуулгаар авч үздэг. Тэгвэл төсөл энэ бүхнийг хязгаарласан нь уг төсөлд найдах итгэлийг улам нэмж буй юм.

Харин Сахилгын хороонд орох шүүгч (4) гишүүдийг УДШ-ээс 1, Давж заалдах шатны шүүхээс 2, Анхан шатны шүүхээс 1 шүүгч сонгогдон ажиллахаар заажээ. Дээрх шүүгч гишүүд нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байх шаардлага тавигджээ. Мэдээж хэрэг энэ бол мэргэжил, туршлагын хувьд илүү өндөр шаардлага хангасан шүүгч нар л шүүгчийн хувь заяаг шийдэх эрхийг олгосон хэрэг.

Нөгөө талаас шүүгчийн сахилга хариуцлагыг дан ганц шүүгч биш хүмүүс шийдэх нөлөөллийг буюу шүүх эрх мэдлийн өөрийн дархлааг дээрх байдлаар бий болгосон байна.

Үүнээс гадна нэг том хараат бус байдлыг баталгаа бол 6 жилээр зөвхөн нэг удаа ажиллах тул ёстой л хэн нэгнээс дахин, улиран сонгогдох гэж царайчлахгүй байх хууль зүйн боломж нэгэнт бүрдэж байна.

Гурав. Шүүгч бус Сахилгын хорооны гишүүдийг УИХ-аас томилж буй нь угтаа ард түмний төлөөллийг дээд байгууллагад томилох эрхийг өгч буй хэрэг.

Сахилгын хорооны шүүгч бус 5 гишүүнийг УИХ-аас томилох бол Үндсэн хуульд огт харшлахгүй. Учир нь УИХ бол Монгол Улсын ард түмний төлөөллийн дээд байгууллага гэдгийг бид санах хэрэгтэй.

Нөгөө талаар шууд л УИХ өөрийн нөлөөний хүмүүсийг томилоод байхгүй нь уг төслөөр харагдаж байна.

Яагаад гэвэл УИХ-аас Шүүгч бус 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох буюу улс төрийн томилгоо шууд л хийнэ гэж харж болохгүй юм.

Та бүхэн санаж буй бол Нээлттэй сонгон шалгаруулалтад хүн бүр бие даан (толгой мэдэн) ард түмнээрээ шүүлгэн томилогдох боломжтой юм. Өөрөөр хэлбэл хэн нэгэн нэр дэвшүүлэхгүй өөрөө өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн үг.

Хэрэв энэ томилгоод Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн сайд гээд хишиг хувиарлаж буй мэтээр талыг нэг тараавал та нэр дэвших гэж тэдгээр албан тушаалтны үүдийг л сахиж таарна. Нэг үгээр бол тэдний шууд нөлөөнд орох эрсдэлтэй. Тэр ч өнгөрсөн хугацаанд хангалттай харагдсан.

Дээр нь УИХ-аас хүн бүрээр хэлэлцэн томилох учир ёстой л хэн нь хэн бэ? гэдгээ улс даяар цоллуулж буй сая томилогдоно. Ёстой дуурсах нэрийг аав, ээж, Дурсах алдрыг өөрөө гэдэг шиг ёс зүйн хувьд нэр дэвших эрхгүй хүний хувьд өөрийн нэрээ дэвшүүлэх бол жинхэнэ том даваа мэт.

Дээрх агуулгаар олон улсын нийтлэг жишиг, Монголын эрх зүйн ололтыг ашиглаж харьцангүй хараат бусаар томилогдох боломж бий болж байна.

Дөрөв. Дээд шүүх Сахилгын хорооны эцсийн шийдвэрийг хязгаарлагдмал хүрээнд хянаж эцэслэх боломжтой буй нь уг үйл ажиллагааны эцсийн баталгааг хангаж байна.

Шүүхийн сахилгын хорооны хяналтын шатны шийдвэрийг УДШ зөвхөн шүүхийн тухай хуулийг л хэрэглэж (бусад процессын хууль огт хэрэглэхгүй) хянах нь агуулгын хувьд доод шатны шүүхийн шийдвэр хянахаас ялгаж өгч буй агуулгаараа маш зөв зохицуулалт болжээ.

Ингэж гэмээнэ нэг талаас Дээд шүүх маргааны эцэслэх, улмаар шүүх эрх мэдлээ эцэслэн баталгаажуулах, нөгөө талаасаа хязгаарлагдмал хүрээнд буй нь Сахилгын хороонд Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд үл халдах зохицуулалт болсон байна.

Эцэст нь дүгнэхэд Шүүгчийн сахилга хариуцлагын тогтолцоог бид 1992 оноос хойш анх удаа харьцангуйгаар системчлэлтэй зохицуулж байна. Мэдээж хэрэг хэрэгжүүлэх хүрээнд зарим нэг хүндрэл гарч болох байх. Тэдгээрийг нэгэнт шинэ жишиг тогтоож буй учир зөв зам гаргах учиртай.

Ямартай ч амаргүй замаар явж буй ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ зөв замдаа явна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,

Хууль зүйн доктор А.Бямбажаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 44 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 45 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 46 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 47 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 49 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 50 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 52 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 53 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 55 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 56 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 58 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 59 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 13 цаг 0 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 13 цаг 1 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 13 цаг 2 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 13 цаг 3 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 13 цаг 4 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 13 цаг 6 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 13 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 13 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top