x

Шүүхийн тухай хуулийн төсөл шүүхийн хараат бус байдалд нөлөөлж буй хэдхэн жишээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр саяхан /2021.01.05/ itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөс болж зарим хүн, бүлэглэл амь тавих гэж байна. Над руу янз бүрээр хандаж байна. Уучлаарай тэр нөхдөд хэлье. Би, ажлын хэсэг зогсохгүй. Төслийг анх өргөн барьсан Засгийн газар, Ерөнхий сайд, мөн  шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж сонгуульд амлаж олонхи болсон МАН-ын улс төрийн манлайлал ч зогсохгүй” гэх мэтээр ярьжээ.

Түүний хэлсэн үгээс үзвэл одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл нь “шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж, цэнгэлийн манлайд хүргэх” том шинэчлэл болж байгаа юм байх. Түүнийгээ ч хүч оруулах гэж “Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби хүчтэй явж байна” гэсэн байна. Тийм лобби явж байгаа нь бол бодитой байх. Харин Шүүхийн тухай хуулийн төсөл тэр лоббиг таслан зогсоож чадсан уу гэвэл огт өөр үр дүн харагдана. Үүн дээр нэг их олон жишээ татах ч шаардлагагүй юм. Б.Энхбаяр гишүүний өөрийнх өгсөн ярилцлагаар үүнийг няцааж болно.

Тухайлбал, “шүүхийн хараат бус байдлыг хамгаалах” чиг үүрэгтэй ШЕЗ гэдэг байгууллагын тухай хуульд оруулж буй өөрчлөлтөөс цөөн хэдийг нь дурьдахад “хараат бус байдлыг” хангалттай нурааж чадаж байна.

Төсөлд бичсэнээр “ШЕЗ-ийн 9 гишүүний дөрвийг нь шүүгчид дотроосоо томилно. Үлдсэн таван хүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно” гэж заасан юм байна. Ингэхдээ мэргэжлийн ажлын хэсэг нэр дэвшигчдийг тодруулж, УИХ-д оруулж ирэх, нэр дэвшигч нь таваас дээш жил улс төрийн намын гишүүн, улс төрийн намын томилгоот албан тушаалд ажиллаж байгаагүй байх шалгуур тавьсан юм байна. Мэдээж мэргэжлийн ажлын хэсгийг нь УИХ-аас томилоод, тэр нь дээр хэлсэн шалгуураар нэр дэвшигчдийг тодруулж УИХ-д оруулж ирнэ гэсэн үг.

Энэ нь нэгдүгээрт, ШЕЗ-ийн гишүүн УИХ-ийн олонхиос хараат байх үндсийг бий болгож байна. Үүний оронд нэр дэвшигчдийг чөлөөт өрсөлдөөнөөр гаргаж ирдэг /хуульд заасан шалгуурыг хангасан хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй байх/, түүнийг нь УИХ нээлттэй сонсголоор хэлэлцдэг /томилгооны сонсгол гэж нэрлэдэг/ байсан бол өөр хэрэг. Тэгвэл жинхэнээсээ улс төрөөс буюу УИХ-аас хараат бус байж чадна. Өнөөдрийн нөхцөлд жишээ нь 62 суудалтай МАН-ын УИХ өөрийн намд буюу намын даргад таалагдах, тэдний хараа хяналт дор ажиллах хүнийг л томилно гэсэн үг л дээ.

Хоёрдугаарт, “ШЕЗ, түүний гишүүдийн үйл ажиллагаа, бие даасан байдлыг алдагдуулсан төрийн өндөр албан тушаалтнуудыг Улсын дээд шүүхээр дамжуулаад Цэцэд өгнө” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй ШЕЗ нь шүүхийн хараат бус байдалд халдсан асуудлаар Цэцэд гомдол гаргах эрхгүй, шүүхээр дамжуулж Цэцэд хандахаар хуулийн төсөлд тусгасан байна. Твчоор хэлэхэд, шүүхийн захиргаа, шүүн таслах байгууллага хоёрынхоо чиг үүргийг холиод, шүүн таслах байгууллагаа шүүхийн захиргааныхаа дээр аваачаад тавьчихсан.  

Түүгээр ч зогсохгүй оны өмнө /2020.12.22/ Ажлын хэсгээс оруулж ирсэн саналаар өмнө ШЕЗ-ийн харицаж ирсэн шүүгчдийн сургалтыг Дээд шүүх рүү аваачаад өгчихсөн. Арай гэж Дээд шүүхээс салгаж аваад байсан эрх мэдлийг буцаагаад Дээд шүүхэд аваачаад өгчихөж байгаа юм. Дээд шүүх шүүгчийн сургалтыг хариуцахаараа хууль хэрэглээн дээр шүүгчдэд зааварчилгаа өгөөд, хараат бус байдалд нь нөлөөлөөд байна аа гэж үзээд тэмцсээр байж салгасныг буцаагаад аваачаад наачихсан. Нөгөө өмнө нь арай гэж нураасан шүүхийн босоо удирдлагыг эргээд босгож ирж байгаа хэрэг. 2012 онд хийсэн Шүүхийн багц хуулиар энэ чиг үүргийг ШЕЗ-д хариуцуулаад, тэр нь мэргэжлийн байгууллагуудыг оролцуулаад /Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн гэх мэт/ сургалтаа явуулаад сурчихсан байсан зүйл л дээ.

ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж энэ тухай саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын  индэр дээрээс “авилгалд идэгдсэн шүүх” гэж хэлсэн. Гэтэл Монголд авилгын индексийг шүүх бус,  УИХ, Засгийн газар, түүний бүтцийн байгууллага, улс төрийн намууд нэмэгдүүлж байгаа гэсэн  удаа дараагийн  судалгааны дүн бий. Шүүгчид авилгад автсан гэхээсээ илүү улс төрийн нөлөөнд автаж байна” хэмээн ярьсан нь бий.

Яг үнэндээ 2012 оны Шүүхийн багц хуульд “шүүхийн хараат бус байдлыг алдагдуулсан” гэж үнэлсэн нэг, хоёрхон заалт байсан. Тухайлбал, шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилдог болсон явдал шүүхэд хараат бус байдалд нөлөөлж байна. Ерөнхийлөгч ШЕЗ-өөр дамжуулан шүүхэд нөлөөлж байна. Мөн ШЕЗ-өөс сонгон шалгаруулж, нэр дэвшүүлсэн шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй байгаа нь шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзсэн байдаг. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүд нь 2012 оны Шүүхийн багц хуулиар хийгдсэн ч юм биш, хууль батлагдсанаас хойш жилийн дараа /2013 онд/ УИХ-ын нэр бүхий гишүүд /Ш.Түвдэндорж гэх мэт/ Ерөнхийлөгчид тал засч, хууль санаачлаад, УИХ түүнийг нь хүлээж аваад явчихсан. Үүнийг нь засч залруулах ёстой гэсэн байр суурь хуульчдын зүгээс ярьдаг байв.

Гэтэл үүнийг нь засч залруулна гээд Засгийн газрын санаачилсан хуулиар шүүх жинхэнээсээ улс төрөөс, улстөрчдөөс хараат байх, 2012 оноос өмнө байсан босоо тогтолцоо руугаа буцаж байгаа бололтой. Ингэж дүгнэж болохоор нэг хоёрхон жишээг л энд бичлээ. Ингэхдээ ажлын хэсгийн ахлагчийн өөрийнх нь өгсөн ярилцлагаас иш татсан гэдгийг дээр хэлсэн. Өөр олон жишээг хуульчид гаргаж ярьж байгаа.

Хуульч гишүүн Б.Энхбаяр ч гэсэн өөрөө “Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби хүчтэй байна” гэдгээ хэлсэн. Анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр ч гэсэн энэ лоббигоор “ШЕЗ нь УДШ-д ажлаа тайлагнана” гэдэг заалтыг оруулчихсан шүү дээ. Одоо тэр заалтаа бариад Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна.

Дээд шүүхэд тэгтэл хайртайдаа ч биш, “төмсгөө атгуулсан” нөхөд л олонхи нь байж таарна. Дээд шүүхийнхэн ч бас зүгээр хараад суугаагүй, шүүх дээр ирсэн хавтаст хэргүүдийг  нь бариад хууль тогтоогч нартай тулж ажиллаж байгаа ч сураг байна. Ийм тохиолдолд, иймэрхүү маягаар хуульд өөрчлөлт оруулах нь “Чонын амнаас гараад барын аманд” гэдэг л болно. Тэгээд алдаа гарангуут шүүх рүү, шүүгчид рүү чихээд "шүүх авлигажсан байна" гэдэг ээлжит үлгэрээ яриад явна. Манай хууль тогтоогчид ийм л зүйл хийж чаддаг. Жинхэнээсээ шүүхийг хараат бус болгох талаар ямар хүсэл эрмэлзэл, мэдлэг туршлага ч алга.

Уг нь бол Б.Энхбаяр гишүүн жинхэнээсээ шүүхийн тухай хуульд хэн, яаж нөлөөлж, хэн хэнийг дарамталж байгааг шууд нэрлээд нэрлээд, хуулийн төслийн санал хураалтад оруулахгүй гээд зарлачихсан бол арай илүү шударга болох байлаа. Гэтэл нэг хэсгийнх нь захиалгыг хүлээж аваад, нэг хэсгийг нь "шүүхэд нөлөөллөө" гэж баалаад, тэрийгээ нэг их "шударгын" дүрээр олон нийтэд зарлах нь тийм ч шударга харагдахгүй л байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан намын бүлгийнхээ хурал дээр "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН заавал ялах ёстой. Намын 100 жилийн ой болж байна" хэмээн бүлгийн гишүүддээ үүрэг даалгаьар өгсөн байна лээ. Ядаж Шүүхийн шинэчлэл гэж яриад байгаа хуулийн энэ өөрчлөлт МАН-ын ойтой битгий л холбогдчихоосой билээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 28 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 29 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 29 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 31 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 33 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 34 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 36 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 37 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 39 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 40 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 41 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 42 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 44 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 45 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 46 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 47 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 48 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 50 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top