x

Шударга ёс, Хувьсгал бас Ард түмэн

Он солигдох зааг дээр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үг дээр товч дүгнэлт хийх гэж оролдов.

Хэрвээ би багш байсан бол Ерөнхийлөгчийн илтгэлд муу, УИХ-ын даргад сайн, Ерөнхий сайдад дунд дүн тавих байлаа.

Ерөнхийлөгчийн үг:

Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд ШУДАРГА ЁС гэдэг үг хамгийн их давтагдав. 1 сая төгрөгийн эрхийн бичиг гэдэг саналыг нь эс тооцвол Монгол Улсын төрийн тэргүүний үгэнд харамсалтай нь ямар ч тоо, статистик байсангүй. Салхитын мөнгөний орд гэдэг шиг энэ 1 сая төгрөгийг гаргах боломжит эх үүсвэрийг үндэслэлтэй нь тайлбарласан бол харин сонирхол татахаар байв.

Тоо тооцоолол байхгүй атлаа Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүлэл, эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэн, ухаарал зэрэг хийсвэр буюу хэмжихэд хүнд зүйлсээр агуулгаа баяжуулжээ. 

Рационал гэхээс илүү цэвэр эмоци дээр суурилсан үг бэлдэх гэж хичээжээ. Гэхдээ сайн бэлдэж чадаагүй байна.

Үгийг сүүлийн хагасыг анзаарвал гомдоллосон, хохирогчийн байр сууринаас хандаж буй нь анзаарагдлаа. Баялгаа ард иргэддээ тэгш хүртээх, баялгийн шударга хуваарилалт дээр онцолсон нь уул уурхай мань эрийн гол сэдэв хэвээр буйг батлав.

УИХ-ын даргын үг:

УИХ-ын дарга ХУВЬСГАЛ гэдэг үгийг хамгийн их дурдах шиг боллоо. Шинэ жилийн илтгэлдээ видео дүрс оруулж, доогуур нь титр урсгаж буй нь хэлэх үгээ эртнээс, нэлээд сайн бэлдэх гэж хичээснийг баталж байна. Мөн нөгөө хоёртой харьцуулбал хамгийн их тоо, статистик дурдав. Мөн мань эр Ардын хувьсгалын 100 жилтэй холбон бодлогын асуудлуудыг цогцоор нь хөндлөө. Хамгийн таалагдсан нь цахим шилжилт, технологи, боловсрол, хүний эрх зэрэг эрдэнэ мэт үгсийг удаа дараа давтан төрийн бодлого болгоно гэдгээ амлав.

Ковидтой хийж буй тэмцлээ хангалттай ярьсан ч пост ковид буюу хямралын дараах төрийн бодлогыг тоо төлөвлөгөөтэй даанч дурдсангүй. Эдийн засаг талдаа орлогын нэмэлт эх үүсвэр, нэмүү үнэ цэнийн тухай үг цухуйлгасангүй, хөлгүй их мөнгөтэй их сангийн нярав шиг ингэлээ тэглээ, ингэнэ тэгэнэ гээд илтгэлээ дуусгаж байна.

Ерөнхийлөгчтэй адил байгалийн баялгийн тэгш бас шударга хуваарилалтаас гадна Ардын хувьсгалын 100 жилийн ойг илтгэл дээрээ онцоллоо.

Ерөнхий сайдын үг:

Ерөнхий сайдын үгэнд АРД ТҮМЭН гэдэг үг хамгийн их давтагдсан анзаарагдав. Хэлсэн үгний тал нь онцгой байдлын даргын илтгэл шиг болжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа бүх биш юм гэхэд ядаж бодлогын яамдуудынхаа зорилго, гүйцэтгэлийг дүгнээд хэлсэн бол өгөөжтэй байх байлаа. Ийм агуулга байгаагүйгээс хэлсэн үг нь уул тахиж байгаа засаг ноёны илтгэл маягийн жул уншигдаж байна.

Хүмүүсийн анхаарлыг вакцин дээр татахын оролджээ. Зүйн хэрэг. Гэхдээ эх үүсвэр, хугацаа, мөн хямралын дараах эдийн засаг, нийгмийн амьдралыг талаар төсөөлөл өгсөнгүй. Бодлого юу ч ярьсангүй. Ковид, хүн ам, малын тоог эс тооцвол мөн л тоо, баримт, судалгаа дурдсангүй.

Хамгийн сайшаалтай нь ковидтой тэмцэн өдөр шөнөгүй ажиллаж буй хүмүүс, хувийн хэвшилд талархал илэрхийлжээ.

Дүгнэлт:

Төрийн гурван өндөрлөгийг уул уурхайн салбар нэгтгэж байгаа нь хэлсэн үгнүүдээс нь илт байна. Бүгд яг адилхан баялагтаа эзэн байх, баялгийн тэгш хүртээмж, шударга хуваарилалт гэдэг дээр нэг хүн мэт илтгэлүүдээ онцолжээ. Сонирхолтой нь Ерөнхийлөгч мөнх тэнгэрийн хүч, УИХ-ын дарга эцэг дээдсийн ариун сүнс, харин Ерөнхий сайд Бурхан Халдундаа залбираад үгээ дуусгав.

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийг үгийг тоймлосон инерциэрээ хоёр хөршийнхөө боссын үгийг гүйлгэж бас харлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хэлсэн үг:

Миний анзаарснаар ЭВ НЭГДЭЛ гэдэг үгийг хамгийн олон давталттай хэлэх шиг боллоо. Шууд дүгнэвэл дэлхийн сүйрэлтэй холливүүдийн кинон дээр гардаг скрийп шиг санагдав. Илтгэл тэр чигээрээ ковидын тухай, цар тахлын энэ хүнд үеийг эв эетэй байж даван туулахыг ард иргэддээ уриалсан эмоцилог илтгэл болжээ.

Хүний жинхэнэ нөхөрлөл, итгэл, хайр, ойлголцол, дэмжлэг гээд нэлээд уянгалж байна. Дахиад зүйрлэвэл хамаг нөөцөө шавхаад бүх цэргээ дагуулан тулаанд орж буй баатрын зураглал нүдэнд харагдлаа. Хүний амьдралд юу хамгийн эрхэм гэдгийг ойлгуулж байна аа гэж хэлэхийг нь сонсоод өрөвдөх бас өмөлзөх сэтгэл төрөх л юм билээ.

Яаж зүгээр байх вэ аугаа их эх орны дайнаа бас дурсаад л авна лээ. Цэрэг, армидаа онцгойлон, бүр нэрлэж байгаад талархал илэрхийлэв. Итгэл найдвар, хамтын хүч, дотоод эв нэгдлээр коронаг давна шүү дорогие друзья гээд дахин дахин хэллээ. Харин хаа очиж өвөг дээдэс, тэнгэр бурханд залбирсангүй Оросууд бид хамтдаа хүчтэй шүү үгээ дуусгажээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пинийн хэлсэн үг:

Минийхээр бол ИННОВАЦИ гэдэг үг, утгыг маш ихээр давтлаа. Эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, технологийн инноваци л гээд байна. Илтгэлийн эхний хагаст корона, хоёрдугаар хагаст улсынхаа хөгжил дэвшил, гуравдугаар хагаст намынхаа тухай өгүүлжээ.

Энэ жил Хятадын Коммунист намын 100 жилийн ой юм байна. Хүүк, Зандка хоёр дарга Ардын хувьсгалын 100 жилийг онцолсон шиг Ши дарга шинэ жилийн илтгэл дээрээ намынхаа ойг нэлээд томоор гаргажээ. 100 жилийн өмнө байгуулагдсан зорилгоосоо огт ухраагүй, яг хэвээрээ явж байгааг бахархаж хэллээ. 100 жилийн өмнө жижиг завин дээр улс, эх орныхоо зорилгыг ярьж эхэлж байсан манай нам одоо Хятадын хөгжлийг тодорхойлогч асар том усан онгоц болчихлоо гээд бааварлажээ.

Үргэлжлүүлээд улсынхаа ДНБ-ийг 100 ихнаяд юаньд хүргэсэн амжилтаа дурдаад ангараг гараг, сар, далайн гүнд шумбан зорчсон шинжлэх ухааны ололтуудаа ард түмэндээ мэдээллээ. Цаашилбал байгалийн гамшигтай үр бүтээлтэй тэмцэж эхэлж байгаагаа даруухан хэлснийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Луу, күнз энэ тэр гэж уянгалахгүй эр зориг, бахархал гэдэг үсгийг илтгэлийнхээ төгсгөлд ашиглажээ.

Дүгнэлт:

Путин ерөнхийлөгчийн илтгэл эмоци, Ши ерөнхийлөгчийнх нэлээд рационал болжээ. Урд, хойд хөршийн ерөнхийлөгч шинэ жилээр аль аль нь цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлсэн нь анхаарал татав. Ковидын үеэр магадгүй тэд хамгийн эхэнд дайчилгаанд явж байгаа ч цаад утгаараа зэвсэгт хүчин, армийнхаа цуу алдрыг дэлхийн чихэнд хүргэж буй нь тэр биз ээ. Бас нэг үнэртсэн зүйл бол аль аль нь эв нэгдэл, эх оронч үзэл гээд даяаршил гэхээсээ илүү дангааршил гээд нухацтай ярьлаа даа.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 19 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 20 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 21 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 22 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 25 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 27 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 29 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 30 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 31 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 33 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 34 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 35 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 36 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 37 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 38 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 39 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 42 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 44 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top