x

Даатгалын нөхөр олговор Засгийн газрын өглөг биш

Эдийн засагч Н.Туяа өөрийн нүүр номоор дамжуулан хөл хорионы үед Засгийн газраас авч хэрэгжүүлж болох болон зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой зарим арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцсаныг уншигчиддаа хүргэж байна.

Даатгалын нөхөн олговор Засгийн газрын өглөг биш

Хатуу хөл хорио тогтоосноос хойш би энэ Засгийн газраас ямар ч #сайхан_сэтгэл, #баатарлаг_үйлс шошгогүйгээр хууль ёсны нэг асуудлыг шийдэж өг гэж нэхээд удаж байна. Энэ бол Засгийн газрын шийдвэрээр ажиллах боломжгүй болж цалин орлогогүй хэдэн сар болж байгаа үйл ажиллагаа нь хаасан салбарын даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал юм.

Даатгуулагчид ажил олгогчийн хамт сар бүр цалингийн 24 хувиар нийгмийн даатгал төлж байгаа. Үүнд ажилгүйдлийн даатгал ч мөн багтдаг. Даатгалаа төлсөн иргэд цалин, орлогогүй болсон байхад Даатгалын сангаас яагаад хууль ёсны нөхөн төлбөрийг нь өгөхгүй байна вэ? Хуулийн дагуу даатгуулагчид цалингийнхаа 45-70 хувиар 76 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговор авах эрхтэй. Жишээ нь, 800 мянган төгрөгийн цалинтай даатгуулагч даатгал төлсөн хугацаанаас хамаарч 1 сая 272 мянгаас 1 сая 979 мянган төгрөгийн нөхөн олговор авах эрхтэй. Засгийн газар энэ асуудлыг яагаад ярихгүй байна вэ?

Сануулахад, сонгуулийн өмнөх 4-6 дугаар сард ажлаа хийгээд цалингаа бүтэн авч байсан даатгуулагчдад Засгийн газар ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээнд 218 мянган хүн хамрагдаж, 43.6 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан. Энэ бол даатгуулагчийн мөнгийг улстөрчид зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашигладгийн тод жишээ. Сонгуулийн өмнө, ажилгүйдлийн даатгалын тохиолдол /хуульд заасан нөхцөл/ үүсээгүй байхад даатгуулагчдын 43.6 тэрбум төгрөгийг хуулийн үндэслэлгүй тараасан энэ үйлдлийг улс төрийн зорилгоор даатгуулагчдын хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэстэй.

Харин өнөөдөр жинхэнээсээ даатгуулагчид нь ажилгүй, орлогогүй болсон байхад даатгалаас нөхөн олговор олгох ёстой Засгийн газар, ХНХЯ, Сангийн Яам мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байна.

Мөн Капитал банктай холбоотой 104 тэрбум төгрөгийн асуудлаа яаралтай шийдэж даатгуулагчдын хөрөнгийг зохих ёсоор нь зарцуулах ёстой. Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоосон, одоо ч нээгдээгүй байгаа хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа зөвхөн НДШ-ийг төлөөд цалингүй суулгаж байна. Энэ хүмүүс хохироод үлдэх ёстой юу? Засгийн газар 1,9 сая төгрөгийн нөхөн олговрыг /өмнөх жишээг үзнэ үү/ нь өгөлгүй зургаан сарын цахилгааны төлбөрөөс 180 мянган төгрөг чөлөөлж байгаад баярлаад дуугүй суух ёстой юу?!

Энэ асуудлыг хөндөхдөө би “Эрдэнэт” үйлдвэрээс бүх нийтийн эрчим хүчний төлбөр төлөх болсныг огт эсэргүүцээгүйгээр барахгүй, “Үндэсний шуудан” сонин болон inews.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчит компаниуд тансаглалаа орхивол хэдэн тэрбум бүү хэл их наядын нөөц гарч ирнэ, үүнийг ашиглаж бизнесээ, эдийн засгаа дэмжмээр байна” гэдэг санаагаа хэлсэн. Төрийн өмч, байгалийн баялаг ард түмнийх юм бол түүнийг ядарсан үедээ ашиглаж боломж нь ард түмэнд байх ёстой. Гэхдээ үүнийг хийхдээ хэт хавтгайруулсан, судалгаа тооцоололгүй хийсэн, эрсдэлээ тооцоогүй асуудлууд ч гарсан.

Харин Даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал бол олон мянган даатгуулагчийн эрх ашгийн өмнөөс тавьж буй хууль ёсны шаардлага юм. Үүнийг зарим нь "Цахилгаан, дулаанаа тэглүүлчихээд ямар шуналтай юм" гэх мэтээр зориудаар гуйвуулах хандлага ч байна. Ажил хийж, цалингаасаа татвар, шимтгэл, даатгал төлж үзээгүй хүмүүсийн хувьд ойлгомжгүй, зүгээр сууж байгаад хүртдэг халамж шигээ бодож байж болох ч нөхөн олгвор бол халамжаас огт өөр ойлголт.

Энгийнээр хэлбэл хүмүүс эрсдэлээ даатгаж төлбөр төлдөг, түүнийг даатгал гэдэг. Даатгуулсан тэр эрсдэл нь иргэнд үүсвэл даатгалын сангаас нөхөн олговор олгодог хуультай. Энэ бол хууль, гэрээгээр зохицуулсан иргэний эрх зүйн харилцаа. Үүнийг Засгийн газар хүссэн үедээ өөрчлөх, эсвэл саатуулах эрхгүй юм.

Эдийн засагч Н.Туяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.100)
    Hi sain durin daatgal tologchid yah ve ajilaa hij chafahgui hol horiond 2 sar bolloo
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • oyunerdene (66.181.161.18)
    11sar niigmiin daatgal tolson hvnd oldohuu
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.218.31)
    Ийм үед л нөхөн олговор өгөхгүй бол, Тэр нийгмийн даатгал гэх байгууллага байх хэрэг бна уу?!?!!!!
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.99)
    Авмаар бна шүү
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.161.20)
    Ёстой үнэн.Зөвхөн 10-р сарын НД шимтгэл гэж 198000төгрөг суутгуулсан хүмүүс бн.Сар болгон төрд баггүй хэмжээний татвар төлдөг.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Түндэв Пүрэвсүрэн (64.119.18.145)
    Зөв
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 41 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 42 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 43 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 44 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 46 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 47 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 49 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 51 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 52 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 53 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 55 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 56 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 57 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 58 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 59 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 13 цаг 0 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 13 цаг 1 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 13 цаг 4 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 13 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 13 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top