x

Эдийн засгийн эрх чөлөө

Хүмүүний аз жаргалаа цогцлоох эрх чөлөөг боож, эдийн засагт хэтэрхий хутгалдаж, тоолж баршгүй гай тарьж, төр “ДАНХАЙЖ” хязгааргүй их эрх мэдэлтэй болох нь ээ!

Одоо дахиад шинэ яам нэмж байгуулан улам л утгаа алдан зампийрч байна. Данхар төрийн эрхийг сонгогчид л өгдөг. Сонгогчдыг ядуу харанхуй бүдүүлэг байлгах хүсэлтэй төрчид өнөө маргаашаа боддог, ходоодоороо сонголт хийдэг, хаашаа л бол хаашаа худалдагддаг сонгогчид хоёр нийлж төрийг занхайлгадаг. 

Өөртөө төвлөрүүлсэн өмчөөс төр “ТОМОРНО”. 

Харин зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн зөнд нь орхидог рационал бодит хандлага бол хамгийн ёс зүйтэй тогтолцоо. 

Өөрийгөө бодох ухаантай сонголтоор холыг харсан ашиг сонирхлоо эрэх үнэ цэнийг сайн сайхан гэж бадраан гийгүүлсэн үед л эдийн засгийн эрх чөлөө батжин бэхжинэ. 

Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь:- Хүмүүс төрийн боомилолтгүйгээр үйлдвэрлэлийн харилцаанд орж, сайн дураараа солилцоо хийнэ гэсэн үг. Төр эдийн засагт оролцохгүй байх нь хүн ард баяжих, хөлжих үндэс болно. 

Төрийн хязгаарлалт, оролцоо, хяналт, баялаг хуваарилалтын торонд зах зээлийг орооцолдуулан улам хүнд сурталжиж, халамжийн хиншүү уугиулдаг нь социалист үзлийн сэг юм. 

Эдийн засгийн мөн чанарт харш үйлдэл, эрх чөлөөний эсрэг буруу шийдвэр, ямар ч логикгүй дүрэм, журам нь эрээвэр хураавар утгагүй зүйл болой. 

Эдийн засгийн эрх чөлөө хашигдахын хэрээр өсөлт нь буурч, хүний урт наслаж удаан жаргах үүд нь хаагдан, баян чинээлэг байж, ажил үйлтэй болох явц сульддаг. 

Татварын дарамтаас ард иргэд, ААН-ээ аврахын тулд зохимжгүй, амьдралд халгаатай хууль тогтоомж, хүнд суртлын хугархай чирсэн дүрэм журмыг цуцалж, чөлөөт зах зээлд сөрөг нөлөөтэй хяналт зохицуулалтыг зогсоож чадвал тун сайн хэрэг бөгөөд инфляци буурахад ч эерэг нөлөө үзүүлнэ. Ингэж л зөв голдирлын суваг нээх нь чухал. 

Илүүдсэн зардал чирэгдлээс өөр юмгүй яам, агентлагийг татан буулгаж, дэд сайд нар, туслах нэртэй олон угжныхныгаа цомхотгох зоригтой шийдвэр гаргах нь хаана хаанаа зөв гаргалгаа болно шүү. 

Нэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цамаархан халамж хайр түгээхээ зогсоо! 

Хоёр. Ажилч хүний сэтгэлгээг битгий түгжээд бай! 

Гурав. Чөлөөт зах зээл жамаараа хөсөглөг!

Дөрөв. Улс төрд хоног төөрүүлэгчид төр рүү шургалдаг арын хаалгаа хаа! 

Тав. Татвар төлөгчид шимэгч төрийн АТМ (мөнгөний авдар) биш! 

Хүмүүст болоод эдийн засагт агаар ус шиг хэрэгтэй байгаа авшиг бол эрх чөлөө юм. 

Амжилттай, ажилсаг хүний сэтгэлгээний эрх чөлөөг сүрдүүлэхээ зогсоо. 

Хурааж аваад, хувааж тараах замаар эд баялгийг үржүүлдэггүй юм. 

Бид зах зээлийн зарчмаар үндсэндээ дөрөвхөн жил овоо өндийсөн хэрнээ сүүлийн он жилүүдэд эрс хазайсаар, хэт давамгайлсан зүүний үзэлд мэргэдээд гацчихлаа. Улс төрийн увайгүй үйлдэл, улс төрчдийн урвамтгайгаас тэр шүү дээ. 

Өнөөдөр төрд байгаа өмч болоод төрийн өмчид хамааралтай бүхнийг ил тод нээлттэй хувьчлах нь зүй зохистой. Тэгсэн цагт зах зээлийн чөлөөт өрсөлдөөн хараат бус болж, голдирлоороо өрсөлдөх зам нээгдэнэ.

Яагаад бизнесийнхэн төр рүү, эрх мэдлийн сэнтий рүү зүтгээд байна вэ? Төрийн эзэмшилд байгаа өмчөөс гувших гэсэн далд зорилго. Эрх мэдэлд хүрч байж давуу эрхээ баталгаажуулах дэв тусчихаж байгаа нь тэр. Тийм дэвээр барьцаа ахиулсаар эрх мэдлийн оргилд гарцгааж байгаа үлгэр жишээч бизнесүүдийн араас даган дууриах цуваа тасрахгүй нь бололтой. 

Яагаад залуучууд цүнх барьж, өлмий дээрээ гэтэж явах дуртай байгаа юм бэ? Хялбар аргаар албан тушаалтан бараадаж, туслахын үүрэг гүйцэтгэж, үүргэлэхчээн болж яваад амьдралаа услах өчүүхэн арга. Уг нь хүн залуу халуун насандаа бүхий л үйл хэргээ хэний ч хараат бус өөрийнхөө зөв зоргоор биедээ хариуцлага нааж, үйлсээ тослох ёстойсон. 

Хүн, хүний хараат байна гэдэг нь хүзүүндээ дөнгөтэй илжигтэй агаар нэг. Бизнес төрийн төлөвлөлт, удирдлага, хяналтад байх явдал нь хаалгаа барилаа л гэсэн үг. 

Чөлөөт зах зээл дээрх гол үйл явц, ажил үйлс бол ашиг хонжоо хөөсөн өөрийгөө бодох зөв үйлдэл болой. 

Харилцан ашигтай, аль аль талдаа хожоотой байх нь л жинхэнэ зарчим, хариуцлага, сахилга юм. 

Би ресторанд ороод, хэсэг нөхдийн хамт зоог бариад, ажил төрлөө ярьж, гэрээ хэлцэл хийгээд, тавтай сайхан нөхцөлд саатаж, төлбөрөө төлөн сэтгэл хангалуун гарлаа гэж бодъё. Миний үйлчлүүлсэн тэр газар ашиг орлоготой, би өөрөө өег, бас бизнесийн хамтрагчиддаа таатай боломж олгож, ажлаа төлөвлөж, дараагийн ашгаа хоёр талдаа тохирсон хожоотой. Ингэж л аль алиндаа хожоотой байх нь зөв зарчим. 

Бас нэг жишээ хэлье. Би хоол хийж идэх гэж мах худалдаж авна. Надад мах зарсан худалдагчид ашигтай. Бас махыг дэлгүүрт зарсан малчинд ч нэмэртэй. Хэн хэнийгээ хохироохгүй, аль аль талдаа ашигтай байх зарчим л үйлчилж байгаа хэрэг шүү дээ. Чөлөөт зах зээлд хүн бүхэн л хувийн амьдралаа сайжруулахын төлөө мачийж, сачийгаа шалгадаг. Хүмүүс өөртөө таалагдсан, өөрийнхөө сонирхсон, ажил үйлсээ сонгож, аж амьдралаа дээшлүүлж, аз жаргалаа ундраахаар амжилт руу тэмүүлж, олсон орлогоо яаж зарцуулах эрхээ эдэлдэг. 

Харилцан бие биедээ өгөөжтэй гэрээ хэлцэл, наймаа арилжаа нь авсан өгсөндөө олзтой буюу өлзийтэй байх нь тэд өөрсдийгөө бодсон үйл явц мөн.

Төрийн ямар ч оролцоо, захиргаадалтгүй явагдаж буй бизнес, хүний бүхий л амьдралын үйл хэрэг зүгээр л аяндаа хурдтай дэвжиж байгаа хүмүүсийн соёлтой харилцаа нь өөрөө хөгжил болой. 

Зөвхөн хорооноо ч (корона) юм уу? эсвэл аюул нүүрлэсэн нөхцөлд, дайн самууны үед, элдэв мөргөлдөөн, хүчирхийлэл, дарамт, өвчин эмгэгээс хүнээ аврах ганцхан үүрэг төрд байх учиртай. Гэхдээ хүний эрхийг бүрхэгдүүлэхгүй бодитойгоор хамгаалах эрхийг хуульчлан тордох нь саруул үйлс юм. 

Товчхондоо хүн бусдыг хохироохгүйгээр өөртөө ашиг хонжоо эрэлхийлэх, өрөөлд ч өгөөжөө өгөх үйлдэл нь эдийн засгийн эрх чөлөө юм. 

Энэ эрх чөлөө нь хүмүүс ихийг зохион бүтээж, сэтгэж, ашиг олж, урамшиж, тооцоотой байж, аливаа үйлсэд эрэмбэ дараатай, цэгцтэй хандаж амьжиргааныхаа төвшинг нэмэгдүүлэх таатай орчинг хүн бүрт үнэн зөвөөр бий болгодог. 

Д.Сосорбарам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 41 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 42 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 43 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 44 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 46 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 47 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 49 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 51 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 52 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 53 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 55 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 56 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 57 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 58 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 59 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 13 цаг 0 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 13 цаг 2 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 13 цаг 4 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 13 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 13 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top