x

Анхаар! Сонгогдох эрхийн халдлага “Хууль ёсны” болж болзошгүй!

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан хуралдахаар болжээ. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх юм.

Хамгийн гол нь энэ маргааныг Цэц хэрхэн шийдвэрлэснээс УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөгчид ч хоригдох магадлал асар өндөр болох аюултай эрсдэл хүлээж байна. Урьдчилан таамаглаж байсанчлан энэ маргааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржид хуваарилсан нь Ерөнхийлөгчийн оролцоотой хийсэн хэргээ нууцаар баллах гэсэн “бохир тоглолт” юм. Үр дүнд нь УИХ-д нэр дэвшигч зургаан иргэний эрхийн асуудал хожмын өдөр яригдахад хэн хариуцлага хүлээх вэ? Тэр хүн өнөөдөр Цэцийг “хөдөлгөж” Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хорьсон “гэмт хэргийн эзнийг” баллаж байгаа нь энэ.

УИХ-ын 2020 оны сонгуульд Ганц худагаас зургаан нэр дэвшигч өрсөлдсөн. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон сонгох, сонгогдох эрх зөрчигдөж шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан Засгийн эрх барих зарчим энд алдагдсан. Харамсалтай нь нэр дэвшээд ялсан хойно нь ч тангараг өргүүлэхгүй хорьсоор байгаад ял өгч шоронд явуулсан.

Гэтэл энэ хэргээ улстөрчдийн захиалгаар Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулах гэж байгаа нь энэ. Цэц өнөөдөр хуралдана. Гайхалтай хурдан ажиллаж байгаа биз?

Даргад таалагдаагүй нэр дэвшигчдийн хамгийн сүүлчийн хуулийн хамгаалалт нуран унаж байна. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн Цэц энэ хамгаалалтыг нурааж өгч байгаа хэрэг.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35.2.“Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”. Мөн хуулийн 35.2.1.“Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэн баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих” гэж заасан байдаг.

Улиран одож буй 2020 онд шүүх байгууллага Сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг “нулимж” байгаад гишүүн нэр дэвшигчдийг цагдан хорьсон. Энэ “ял”-ыг хэзээ нэгэн цагт хэн нэгэн үүрэх л ёстой. Тэр хүн машид сандарч эхэлжээ.

Нэр дэвшигч Х.Бат-Ялалт, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Д.Ганболд, Ж.Эрдэнэбат, Б.Бямбасайхан нар Цагдан хорих 461 дүгээр ангид бусад 300 гаруй хоригдогч нарын хамт сонгуульд саналаа өгсөн нь сүүлчийн хэлмэгдэл биш биз ээ. Харин хэлмэгдүүлэн хорьж байгаад “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд урьдчилан тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг бүдүүлгээр зөрчижтэдний сонгох, сонгогдох улс төрийн эрхийг нь хассан, хуулийн үндэслэлгүйгээр сонгууль явуулсан энэ үйлдлийг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шүүх бол?

“Би хэзээ ч буруу зүйл хийгээгүй. Шүүх үнэнийг тогтооно” гэсэн итгэлтэйгээр “шүүгдсэн” Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хариуцлагатай албыг хашиж явсан болон ардчиллын анхны алтан хараацай, өмч хувьчлалыг эхлүүлсэн эрхэм, Оюутолгойн гэрээг байгуулсан, уг төслийг гацаанд орчихоод байхад нь үргэлжлүүлсэн түүхэн шийдвэрийн эзэд, Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч ийм хүмүүсийг бусдын адил сонгогдох боломжийг нь хаасан нь хэний эрх ашигт нийцсэн бэ?

Өнөөдөр тэд иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөр, бодлогоо биечлэн танилцуулах боломжоо хасуулж үзэл санааны шоронд улс төрийн хоригдол болоод сууж байна.

Тэд сонгогдоогүй. Харин энэ бүхнийг захиалсан эрх баригчдын хүсэл биелж 2020 оны сонгуулиар хоригдсон эдгээр зургаан нэр дэвшигчийн тоо магадгүй 2024 оны сонгуульд 100 хүрч мэдэх юм. Хэрэв дээрх зургаан нэр дэвшигч, хатуухан хэлэхэд “Улс төрийн хоригдлууд” хэрэв УИХ-д сонгогдсон бол зовлонг нь яс махаараа мэдэрсэний учир 2024 оны УИХ-ын сонгуулийг "шоронгийн сонгууль" болгохгүй байх хуулийг санаачилж батлуулах байсан нь дамжиггүй.

Мөрдөгчийн шүүгээнд хэдэн сар жилээр тоосонд дарагдаж хэвтсэн улс төрийн хэргүүд гэнэт сонгуулийн үеэр ээлж дараалан “амь орж” сонгуульд нэр дэвшихээс санал авах хүртэл 21 хоногийн хугацаанд шүүхээр шийтгэхээр улайрдаг үзэгдэл улам бүр хуулийн баталгаагүй болж байна.

Олон улсын парламентын холбооноос УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хууль бусаар цагдан хорьсон, шүүсэн олон зөрчлийн нэг болох нэр дэвшигчийн хууль зүйн баталгаа зөрчсөн гэх үйлдлийг Үндсэн хуулийн Цэцээр үгүйсгэж болзошгүй нөхцөл бүрдлээ.

Сонгуулийн хуульд заасан бүх шаардлагыг хангаж, төрийн зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсан нэр дэвшигчдийг гэнэт сонгуулийн цөөхөн өдрүүдэд цагдан хорьж нийгмээс тусгаарлан шоронгийн хүнд нөхцлөөс өрсөлдүүлэх, харлуулах, тэгш бус сонгуульд оролцуулах нь ардчиллын амин сүнс болсон чөлөөт сонгуулийн өвдгийг нугалах бусармаг үйлдэл болсоныг бид бүгд харсан.

Цаашид төрийн эрхийг хууль бусаар авах энэ харгис бусармаг үйлдэл үргэлжлэх эсэхийг маргаан Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглах үлдлээ. Энэ бол зөвхөн нэр дэвшигчийн сонгогдох эрхийн асуудал биш, тэдгээрийг дэмжигч иргэдийн төлөөлөгчөө сонгох, цаашлаад сонгосон төлөөлөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл гэдэгтэй эрхбиш маргахгүй биз ээ!!!

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 25 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 26 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 27 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 28 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 30 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 31 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 33 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 34 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 36 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 37 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 39 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 40 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 41 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 42 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 43 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 44 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 45 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 47 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 50 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top