x

Чимээгүй ажиллах эрх

“Сүүлчийн мод цавчигдаж унахад
Сүүлчийн гол ширгэж дуусахад
ХҮН та алтыг ууж идэж болохгүйг ойлгоно”

...хэмээх утга уянгын мөртүүдийг бид нийгмийн сүлжээнд тавьж, бусаддаа уул уурхайн аюулыг сануулах дуртай. Гэвч өнөөдөр үнэндээ сүүлчийн бизнэс нурж унахад, сүүлчийн цалин шавхагдаж дуусахад, монголчууд бид зэс, нүүрс идэж амьдардаг гэдгээ л ойлгож байна. Амьдрал хэвийн буцлаж, улс төр ердийн өрнөж байх үед бид хэн нь сайн хэн нь муу ажиллаад байгааг тэр бүр анзаардаггүй. Харин бүгд сонор сэрэмжтэй, илүү дутуу зүйлд сатаарахгүй гамшигийн нөхцөлд амьдралын олон хөөс хагарч, хэн сайн хэн мууг цүлхийтэл ил тод харуулав. Сүүлийн хагас жил, ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд ТВ–ээр хамгийн цөөхөн гарсан мөртлөө гамшигийн үеийг давахад хамаг ажлыг чимээгүйхэн нугалж буй нь уул уурхайн салбар гарцаагүй мөн. Цар тахлын энэ үед “төрийн аврагч” Эрдэнэс ТТ, Эрдэнэт ГОК муухан мэнэжмэнттэй, муухан ажиллаж байсан бол яанаа гэдгийг төсөөлөхөд хэцүү. 

Эдийн засаг сэргэнэ, бизнэсүүд сэргэнэ, хүмүүс ажилдаа орно гэдэг нь угтаа мөнгө гүйлгээнд эргэлдэхийг л хэлнэ, харин мөнгө гүйлгээнд эргэлдэхийн тулд эхлээд мөнгө орж ирэх ёстой. Мөнгө оруулж ирдэг нь уул уурхай. Манай эдийн засгийг зүрх судасны системтэй зүйрлэбэл банкууд бол судас, харин цус шахдаг зүрх нь уул уурхайн салбар мөн. Жишээ нь зээлийн хүү буурахад банкны салбар гэхээсээ уул уурхайн салбар л гол үүрэгтэй. Банкууд бол нэг хүний мөнгийг аваад нөгөө хүнд борлуулдаг супэрмаркэт. Супэрмаркэтийн лангуунд бараа /мөнгө/ элбэг байж гэмээнэ тухайн барааны борлуулах үнэ /зээлийн хүү/ буурна. Уул уурхайн сэргэлттэй үе бүрт зээлийн хүү аажим буурч байснаа, уул уурхай доголдсон үед зээлийн хүү огцом өсдөг түүхэн графикийг ч харж болно. Хадгаламжийн хүү нэг оронтой тоонд хүрч, дагаад зээлийн хүү буурах нөхцөл бий болж буй нь уул уурхайн салбар сайн ажиллаж буйн л илрэл.

Шилэн дансаа сайн хөтлөөд, нийтэд ил тод байвал ер нь төрийн өмчийн уул уурхай амжилттай ажиллаж болмоор найдвар харагдаж байна. Шилэн данснаас болж уул уурхайн Г.Ёндон сайд өөрөө ч хэл аманд өртөөд амжсан л даа. Гэхдээ чухам түүний үед л Эрдэнэс Тавантолгойн нүүрсний кариерт ажиллаж буй компаниуд дураараа дуртай газраа шанагаддаг байсныг анх удаа нэгдмэл бодлого, уялдаатай болгож авто зам, төмөр зам хаагуур орж ирэх, нүүрсний овоолгоо хаана байршуулахаас эхлээд тодорхой төлөвлөлттэй болгосон нь үнэн юм. Банк санхүүгийн рэформ, үнэ чөлөөлөх рэформ, иргэдэд хашааны газрыг нь эзэмшүүлэх рэформ зэрэг нь тухайн үедээ чимээгүйхэн явчихсанаас биш одоо эргээд харахад маш том рэформууд байсан. Түүнтэй ижилхэн Төрийн өмчит уул уурхайн компани хувьцааны ногдол тараасан нь тун удахгүй нэг том рэформ гэж яригдах вий. Анх удаа халамж биш ногдол ашиг өглөө шүү дээ.

Жирийн үед нийгмийн 90 хувь нь уул уурхайн салбарыг муулдаг, харин гамшиг тахлын үед 90 хувь нь магтахгүй гэхэд эрхбиш муулахгүй байна. Үүнийг чимээгүй ажиллах эрх гэнэ. Уул уурхайн салбарынхан бол чимээгүй ажиллах эрхтэй хүмүүс. Энэ улсын аж амьдрал, цаашлаад энэ төрийн нэр хүнд чухамхүү чимээгүй ажиллах эрхтэй энэ хэдхэн хүний нуруунд л тогтож байнам. Чимээгүй ажиллах эрх... энэ бол их гоё эрх чөлөө. Бүгдэд байдаг ч эрх биш, учир нь чимээгүй ажиллах эрхгүй хүмүүс олон шүү дээ.

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино саяхан Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 4 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 5 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 6 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 7 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 9 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 11 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 12 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 13 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 15 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 53 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 54 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 55 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 56 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 58 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 59 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 17 цаг 1 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 17 цаг 2 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 17 цаг 4 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 17 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top