x

SOS: Мансуурагчдад хилийн хориг саад болохгүй байгаа нь түгшүүр төрүүлж байна

"Сэтгэцэд нөлөөлөх бодисын хордлого тайлах төв яаралтай шаардлагатай болжээ"

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудын мэдээлснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг онлайн худалдаагаар болон иргэдийн гар дээрээс янз бүрийн аргаар дамжуулах хүргэх явдал газар авах болжээ. Хамгийн гол нь хар тамхи хэрэглэгчид хэнээс ч, юуг ч хамаагүй авч хэрэглэж мансуурах болсон нь эрүүл мэнд, амь насанд нь онц аюул занал учруулж мэдэхээр байна. Архи, согтууруулах ундааг хориход найруулсан спирт ч юм уу, “шагийн” гэгдэх өндөр үнэтэй, хаана, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, эрүүл ахуйн баталгаагүй зүйлс ууж мансууран амиа алддаг гашуун жишээ мансууруулах бодис дээр бүр ч хүчтэй анзаарагдах болсон аж.

Гаалийн байгууллагаас авсан тоон мэдээнээс харахад өнгөрсөн онд нийт 4.5кг мансууруулах бодис илрүүлэн хураааж есөн удаагийн үйлдлийг таслан зогсоосон. Харин 2020 он гарснаас хойш “Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хилийн хөдөлгөөнийг хязгаарласан, мөн хилийн боомтуудад үзлэг шалгалтыг өндөржүүлсэн түвшин, орчин үеийн өндөр мэдрэмжтэй багаж төхөөрөмжөөр хийж, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулснаар илрүүлэлт сайн байгаа нь мансууран донтогчдыг юу ч хамаагүй хэрэглэхэд хүргэж байгаа байж болзошгүй юм.

Нэг жишээ дурьдъя.

CBD ба каннибисын тос гэгчийн тухайд ерөөсөө танилаар дамжуулаад л маш хямдаар авч хэрэглэж болж буйг бодит жишээн дээр харлаа. “НҮБ-аас зөвшөөрчихсөн шүү дээ” гэсэн буруу ойлголт, тайлбартайгаар гар дамжуулан хэрэглэж буй дээрх бодис нь мансууруулах үйлчилгээтэй, THC бодисын өндөр агууламжтай, хэдийгээр бага тунгаар хэрэглэхэд өвчин намдаах болон сэргээшийн үйлчилгээтэй боловч их тунгаар хэрэглэсэн үед мансууруулах үйлчилгээ үзүүлдэг нь нотлогдсон байдаг. Гэтэл энэ төрлийн бүтээгдэхүүн 2018-2020 онд улс хоорондын шуудангийн илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол удаа дараа гарч байжээ.

Та бүхний харж байгаа энэ бэлдмэлийг л гэхэд улс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газрын “Ди Эйч Эл” дэх гаалийн хяналтын бүсээр нэвтрэх гэж байхад нь Гаалийн ажилтнууд таслан зогсоожээ.

Тухайлбал, 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр тээвэр зуучийн “Бритлайн” ХХК-ийн 37004 манифесттэй ачаанд ИБУИНВУ-аас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн 3.38 кг жинтэй илгээмж дотор ирсэн хоёр ширхэг тус бүр 50 мл-ээр савласан CBD-5%, мөн 2020 оны 10 дугаар сарын 15-ний өдөр ирсэн илгээмжинд 50 мл-ээр савлагдсан “Hemp extract” гэсэн бичиглэлтэй шингэн тосорхог зүйл ирснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгүүлэхэд НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцын жагсаалтад багтдаг Каннабидиол /cannabiidiol/ илэрсэн. Уг зүйлийг Нийслэлийн прокурорын газарт хэргийн харьяалал тогтоолгохоор 2020 оны 11-р сарын 06-ны өдрийн 01-2/3823 тоот албан бичгээр холбогдох баримтын хамт шилжүүлсэн байна.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын Улаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүсэд Австрали улсаас импортлогдож буй тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг хийж, мансууруулах бодис илрүүлэх багаж, төхөөрөмж ашиглан шалгахад ургамлын гаралтай “марихуана”-тай төстэй зүйл байсныг Гаалийн төв лабораторид илгээж шинжлүүлэхэд 0.6 грамм, синтетик каннабисын төрлийн мансууруулах бодис болох нь батлагджээ. Тус хэргийг харьяаллын дагуу прокурорын байгууллагаар дамжуулж цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.

GHB-Гамма гидрокси бутират буюу “Шингэн экстази” нь ихэвчлэн шингэн төлөвтэй, пенциллиний шил буюу жижиг шилэн лонхоор далд аргаар худалдаалагддаг байна. Архи, согтууруулах ундаатай бага тунгаар хольж хэрэглэснээр сэргээшийн үйлчилгээ үзүүлж хөөрөлд оруулдаг. Их тунгаар хэрэглэсэн үед ухаан алдах, улмаар үхэлд хүргэх ч аюултай гэсэн эмнэлзүйн дүгнэлт гарсан байдаг.

Дэлхийн улс орнуудад нүүрлээд буй COVID-19 цар тахлын нөлөөгөөр гадаад худалдааны эргэлт, зорчигч хөдөлгөөн багасах, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, улс орнуудын тусгаарлах хөл хорио бүхий бодлого, зохицуулалт хийх нөхцөл байдал тулгарч байгаа ч энэ нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, зах зээлд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаа нь харамсалтай.

Сүүлийн үеийн мэдээллээр Зүүн ба Зүүн өмнөд Азийн орнууд дахь метамфетамины зах зээл хүрээгээ тэлж, хууль бус эргэлт ихэссэн. Алтан гурвалжингийн орнуудын дотор болон хөрш зэргэлдээ улсуудад метамфетамины үйлдвэрлэл нэмэгдэж, ойролцоох бүс нутгийн Камбож, Вьетнам зэрэг бусад орнуудын үйлдвэрлэл тасалдаж буурч байгаа нь тус бүс нутагт үйлдвэрлэл нэгдэн нийлж байгааг илэрхийлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн нөхцөл байдал жил ирэх тусамд хүндэрч, гэмт хэргийн гаралт, давтамж нэмэгдэж, түүнийг үйлдэж буй арга, хэлбэр улам далд, зохион байгуулалттай хэлбэрт шилжиж, холбогдох бодисын нэр төрөл, хүний эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанар нэмэгдэх болжээ. Бүс нутгийн хэмжээнд хийсэн энэ төрлийн зөрчлийн мэдээллээс харахад бага хэмжээгээр савлагдсан боловч хүчтэй үйлчилгээтэй шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын ангилалд хамаарах бэлдмэлүүд, флакка буюу “зомби драг”, шингэн экстази буюу GHB зэрэг бодисуудыг шуудан илгээмжээр, мөн ковид 19-ын тархалтаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлтэй холбоотойгоор тусгай үүргийн онгоцоор ирж буй зорчигчид биедээ нэвтрүүлэх эрсдэл өндөр байгааг тоон мэдээллүүд харуулж байна.

Үүнтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газар ямар ажил хийж байгаа талаар лавлахад үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гаалийн байгууллагын нөөц бололцоог зөв, хүртээмжтэй хуваарилах, хяналтын обьектыг оновчтой сонгох, хүний нөөцийг дээрх чиглэлээр сургаж, мэргэшүүлэх ажлыг тогтмолжуулж, албаны эрэлч нохойн сургалт, ашиглалтын түвшнийг дээшлүүлэх, хяналт шалгалтын орчин үеийн багаж, төхөөрөмжөөр хилийн боомтуудыг бүрэн хангах, зорчигч, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор хяналт, ажиглалт хийх теле хяналт шуурхай удирдлагын нэгдсэн төвийг Гаалийн ерөнхий газарт байгуулах зэрэг ажлыг сүүлийн хоёр жилд хийж байгаагаа тайлбарлалаа.

Дээрх ажлын үр дүнгээс дурдвал олон улсын иргэний агаарын тээврийн зорчигчийн мэдээллийг урьдчилан авч дүн шинжилгээ хийж буй ажлын үр дүнг шинэ түвшинд хүргэж, APIS системийг гаалийн мэдээллийн автоматжуулсан CAIS системийн зорчигч онилох модультай шууд холболт хийх, эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг хилийн боомтуудад ижил түвшинд хэрэгжүүлсэн зэрэг нь тодорхой үр дүнд хүрч илрүүлэлтийг сайжруулжээ. Харин тулгамдсан асуудал гэвэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй гаалийн улсын байцаагч нарын ажлын орчин, нийгмийнбаталгааг хуульчлан, эрх зүйн орчныг боловсронгуй болгон сайжруулах шаардлага тулгарч байгаа аж.

Тус байгууллагаас хамгийн ихээр илэрч хураагдсан ямар бодис байгаа, ямар хэлбэрээр нэвтрүүлж байгаа талаар мэдээлэл хүссэн юм.

“НҮБ-ийн Конвенцоор олон улсын хяналтанд орсон хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй бодисоос 2019 онд дэлхийн түвшиндхамгийн их хэмжээгээр илэрч, хураагдсан нь каннабис, кокаин болон бусад төрлийн сэтгэцэд нөлөөт бодисууд байна. Гаалийн байгууллагын 2010-2018 онд илрүүлсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас харахад сүүлийн жилүүдэд бага тунгаар өндөр үйлчилгээ үзүүлдэг, “хар зах” дээр өндөр үнэ хүрдэг /Тухайлбал, “мөс” буюу метамфетамин хууль бус хэрэглэгчдийн гарт хүрэхдээ 1 грамм нь хоёр сая гаруй төгрөгөөр зарагддаг/, бага хэмжээгээр хилээр нэвтрүүлэхэд хяналт шалгалтаас зайлсхийж өнгөрөх магадлалтай, хүчтэй үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх давтамж нэмэгдэж байна.

Өмнөх жилүүдэд буюу 2010-2014 оныг хүртэлх хугацаанд гаалийн байгууллагын илрүүлсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас харахад ихэвчлэн байгалийн гаралтай героин, каннабисын төрлийн мансууруулах бодис тетрагидроканнабинол агуулсан “хашиш”, “хашишийн тос” зэрэг бодис, бэлдмэлүүдийг хэдэн граммаас хэдэн килограмм хүртэлх хэмжээгээр зорчигчид биедээ авч яваа хувийн эд зүйлс, хувцас хэрэглэл эсхүл гар тээшний цүнхэндээ давхар хана хийх зэргээр нуувч болгон далдлан улсын хилээр нэвтрүүлэхийг завддаг байсан.

Харин сүүлийн үед байгалийн бус буюу нийлэгжүүлэх, хагас нийлэгжүүлэх химийн аргаар зориудаар гарган авсан сэтгэц идэвхит чанар өндөр, маш бага тунгаар хүчтэй мансууруулах буюу донтуулах үйлчилгээ үзүүлдэг, биемахбодийн болон сэтгэцийн хоруу чанар ихтэй MDMA, LSD, Meth болон хяналтад авагдаагүй төрөл бүрийн сэтгэц идэвхт бодис-ын хольц холимогоос бүрдсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис гэх бэлдмэлүүдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах тохиолдол нэмэгдэж байна.

Энэ төрлийн бодисуудыг улсын хилээр нэвтрүүлэхдээ ихэвчлэн интернетээр захиалж, шуудан илгээмжээр бага хэмжээгээр, богино хугацаанд олон давтамжтай буюу “тасралтгүй” урсгалаар хүлээн авах, эсхүл амар хялбар аргаар олз ашиг олох зорилготой, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийг онилон хөлс мөнгө амлах, урьдчилан төлбөр хийх замаар гадаад улсад зорчуулж, тээвэрлэгч болгон ашиглах, бусдын биеэс тусдаа ачаа буюу каргоны ачааг нуувч болгон ашиглах зэрэг арга хэлбэрээр “бараа” хүлээн авах хандлага түгээмэл ажиглагдаж байна.

Талст метамфетамин буюу “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг ихэвчлэн өмнөд хөрш БНХАУ-аас автозамаар, цөөн тохиолдолд агаарын тээврийн зорчигчдоор дамжуулан хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдаж байна. Тээвэрлэлтийн арга хэлбэрийн хувьд БНХАУ-ын Бээжин хот, Хөх хот, Эрээн хотод суралцах буюу арилжааны зорилгоор зорчсон Монгол Улсын иргэдийн худалдан авсан бараа, эд зүйлс, илгээмжийн буюу карго ачаанд нуух, өөр эд зүйлст нуун далдалж гуравдагч этгээдэд дайвар болгон хүргүүлэхээр хөлс мөнгө амлах, эсхүл дээрх бодисыг худалдаж авах санаа зорилгоор БНХАУ-д зорчин явж, өөрийн өмсөж, хэрэглэж яваа хувийн эд зүйлс, хувцас, бие, эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд цөөнгүй бүртгэгдэж байна.

Нөхцөл байдал ийм байгаатай холбогдуулан хууль, хяналтын байгууллага энэ талаар анхаарал тавин ажиллахад дэмжих, мэдээлэл солилцоход бэлэн байгаагаа манай сонин энэ дашрамд илэрхийлье. Мөн нэгэнт мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс хамааралтай болсон хэдий ч энэ зуршлаасаа ангижрахыг хүсч буй залуустаа, иргэддээ зориулан мансуурах бодисын хордлого тайлах эмнэлэгтэй болох зайлшгүй шалтгаан шаардлага буй болжээ гэдгийг эрх баригчдад уламжилж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино саяхан Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 4 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 5 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 6 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 7 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 9 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 11 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 12 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 13 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 15 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 53 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 54 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 55 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 56 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 58 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 59 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 17 цаг 1 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 17 цаг 2 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 17 цаг 4 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 17 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top