x

Д.Цогтбаатар: Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр

Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурь гарч байна л даа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д Энэтхэг, Пакистан Улс нэгдэж, өөрийн гэсэн стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдсөн. 

Энэ өөрчлөлтийг судалж, гишүүнээр элсэх эсэхээ шийдэхийг улстөрчид, судлаачид хэлж байна. Манай албан ёсны байр суурь бол Орос, Хятад Улстай стратегийн түншлэлийн харилцаатай байх. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол нэг талаараа оршин тогтнохуйн харилцаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл чухал хэрэгтэй гэсэн үг. Бид тэдэнтэй бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй.

-ШХАБ-д элссэнээр хоёр хөрштэйгөө нягт харилцаатай болох ч гуравдагч хөршийн харилцаа суларна гэж үзэх хүмүүс байгаа. Мөн Орос, Хятад Улсаас хэт хараат болно гэсэн болгоомжлол байна л даа?

-Ингэж үзэх хүмүүс байгаа. Орос, Хятад хоёр улсыг манай улсын тусгаар тогтнолд далдуур сөргөөр нөлөөлөх нь гэж болгоомжилж байгаа юм билээ. Харин манай улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй. Бид энэ асуудлыг дотооддоо л ярьж, шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. ШХАБ-д элсэх эсэх асуудлыг ярьж байхдаа хоёр хөрш рүүгээ маш их дайрч байна. Үүнээс би их болгоомжлоод байгаа юм.

Энэ асуудлыг эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлчхээд Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр ярьж байна. Харин гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад хоёр улс байдаг юм. Энэ хоёр улсын дараа бид бусад улс оронтой харилцаагаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр улс юм.

-Тэгэхээр манай улс ШХАБ-д элсэх нь зайлшгүй гэж ойлгож болох уу. Манай улсад гарах эерэг үр дүн нь юу байх бол?

-ШХАБ стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Юу вэ гэвэл энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай Монголд хар тамхины асуудал ямар их хурц болж байгаа билээ. Бид хар тамхины хэргүүдийг илрүүлэхийн тулд тусгай байгууллагын мэдээллийг ашигладаг. 

Гэтэл хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чадахгүй бол их мөнгөтэй холбоотой далд хэлбэрийн хэргүүдийг илрүүлэх боломжгүй болно. ШХАБ жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг хэрэг илрүүлдэг гэсэн үг шүү дээ. Тиймээс бид яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломж байгаа шүү дээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.160.15)
    Mongolchuud bugd elsehiig demjij baigaa.Hudlaa ardchilal yarisan heden ul buteh yumnuud l hurshuudiinhee esreg oilgolttoi baigaag tooh heregui yum...Jingiin tsuvaa yavdagaaraa yavna...
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.92)
    Тэмүүжин гадаад бодлогын талаар жулданаа.АНУ-н элчинд мэдээлэл өгч байсан новш
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Attella (88.178.29.196)
    Ene chini xarin sogogtoi garuu medeejiin yum yariad bdg. Uurd bx uls oron shuu dee
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.26.195.128)
    Offshore
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 15 цаг 58 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 15 цаг 59 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 15 цаг 59 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 1 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 3 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 4 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 6 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 7 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 9 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 10 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 11 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 12 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 14 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 15 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 16 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 17 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 18 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 20 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top