x

Х.Тэмүүжин: Энэ бол урвагчийн дээд урвагчдын л хийх ажил

Улс дотроо төрөө зарах нь дүүрч. Гадагшаа улсаа зарах нь арай хэтэрч байна!

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү, ажиглагчийн статусаа хадгалж үлдэх үү гэдэг асуултыг тойрон улстөрчид болон дипломатчид байр сууриа илэрхийлж байна. Төрийн тэргүүн, Засгийн газар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх цаг нь болсон гэдэг утга бүхий зүйлийг хэлээд байгаа. Харин та эсрэг байр суурьтай байгаагаа цахим хуудаснаа байнга бичиж байна. Албан ёсоор таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Өнөөдөр болж байгаа үйл явцыг харахаар эсрэг гэхээсээ илүү энэ яриа ямар процесс ямар үйл явдлуудын дараа болж байна вэ гэдгээрээ уялдаа логик нь таалагдахгүй байгаа юм.

-Ямар логикийн юу нь таалагдахгүй байна гэж?

-Учир нь Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүх, түүн дотороо тоглоомын улс биш, бие даасан байдлаараа өөрсдийн хувь заяаг шийдэх гэсэн 28 жилийн түүхийг үгүй хийхэд чиглэсэн шийдэл рүү түлхэж байна. Зангилааг нь тайлах үүднээс энэ санаачилгыг гаргасан эрх мэдэлтнүүдийн хэлж байгаа үгийг сонсохоор “эдийн засгийн интеграцид орох гэж байна, тодорхой нэр бүхий том төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна, бодит тоотой мөнгө авч байгаа” гэх зүйл яриад байна лээ. Энэ яриа нь өөрөө хамгийн их таалагдахгүй байгаа.

Бид улс төрийн хувьд хүссэн хүсээгүй хоёр хөрштэйгээ эв найртай, аль нэгэнд нь тал алдахгүй, аль нэгнээс нь хэт хамаарчихгүй байх маш чухал гэдгийг олон мянган иргэнийхээ цус, амиар ойлгосон. Гэхдээ зөвхөн хоёр хөршийнхөө суганд байхаас илүүтэй гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийтэй ярилцагч улс байхыг хүсч 28 жил урагшилсан. Улс төрийн нөлөөнд орох, харилцан ашигтай худалдааны түнш байх гэдэг хоёр өөр зүйл. Энэ байр суурийн илэрхийлэл нь Хятад болон зүүн өмнөд Азийн эдийн засаг хурдацтай өсч, үйлдвэржилт хөгжиж байгаа бүс нутаг руу байгалийн баялаг, өөрсдийн эдийн засгийн оролцоогоор нэг интеграцид орох боломж 10 гаруй жилийн өмнө бий болсон. Үүний тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй байлаа. Уг дэд бүтцийг хувийн компаниуд, бизнесын зарчимаар гаднаас хөрөнгө босгоод төрийг оролцуулалгүй харицлан итгэлцээд, эрсдлээ үүрээд дэд бүтцээ байгуулаад бүс нутгийн интеграцид орох боломж байсаар атал тэр бүгдийг гацааж, зогсоож, нураачихаад “Бид хийнэ” гэж төр рүү чирч олон сая ам.долларын өрөнд оруулчихаад “Төр хийж чадахгүй боллоо” гээд Монгол Улсын тусгаар тогтнолыг барьцаалах замаар хавханд оруулж байна. Монголын төр юунд ч оролцолгүй, ямар ч хавханд оролгүйгээр хувийн компани өөрсдөө эрсдлээ үүрээд хийчих зүйлийг “төр хийнэ” гэсэн. Харамсалтай нь сүүлд нь “чадахгүй боллоо” гээд биднийг улсаар нь худалдах гэж байна. Энэ логик нь буруу байгаа учир надад таалагдахгүй байна. Хавх руу түлхсэн улс төр 10-аад жил явсан нь эртнээс төлөвлөсөн урвалт биш биз гэж харахад хүргэж байна.

Хамгийн хорон нь дотороо өөрсдөө санаачилж хэл ам гаргачихаад “Нэгэнт ийм яриа эхлүүлчихсэн, үгүй гэвэл хоёр хөрш бүр буруу ойлгоно. Тиймээс орохоос өөр аргагүй” гэдэг шахаа руу түлхэж байгаа нь хавх, занга холилдсон хөгийн юм болгож байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүхий л боломжийг “танк” ярьж гацаачихаад одоо улс төрийн тэлэлтэнд нь багтах ёстой гэж дуугарах бол эх орончын дүр огт биш л дээ.

-Хавх гэж хэлэх нь арай хурц биш үү?

-1919 онд Монголчууд өөрсдөө хүссэн юм гэж хэлээд Богд хаант улсын автономит эрхийг үгүй болгоод хятадын нэг хэсэг болгож байсан түүх бий. Хиагтын гэрээ адил хоёр хөрш сууж байгаад Монгол Улсыг яахыг шийддэг, аль нэг тал нь сулрах эсхүл  өөртөө хожоотой гэж үзсэн тохиолдолд наймаалцаад нөгөөдөө өгчихдөг тийм тоглооомын хэсэг бид болгочих гээд байх шиг. Их мөнгө, гоё үгээр халхавчилсан улс төрийн хяналтад сайн дураараа гүйж орох гэсэн үйл явц болж байгаа нь анзаарагдаад байна.

Надаас дээш гурваас дөрөв дэх үеийн өвгүүд маань цусаа урсгаж, зарим нь хэлмэгдэж байж энэ тусгаар тогтнолыг олсон. Тэр олон хүний амь, цус өнөөгийн энэ улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгосон. Түүнийг нь юман чинээ тоохгүй “Бид тэдэн тэрбумыг авах гэж байгаа юм” гэдэг зүйл ярих, наймаачин аятай, панзчин төрхтэй хүмүүсийн гарын салаагаар яагаад Монгол Улс урсах ёстой гэж. Үүнд нь л эгдүү хөдлөөд хурц хэлэв.

ШХАБ эдийн засгийн интеграцийн байгууллага биш. Терроризм, экстрим үйл ажиллагаа, хил хязгаарын маргаантай асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой улс төр, хүчний нэгдэл маягын эвсэл. Эдийн засгийн интеграцид орох боломжийг нь боож, хаачихаад тэс өмнөө зорилготой байгууллага руу нь бид нэгдэн орно гэдэг яриа гаргаж байгаа нь ухаанд нь чөтгөр шүглэсэн, хорон л ажиллагаа. Монгол Улсын хувьд урвагчийн дээд урвагчдын л хийх ажил. Би ингэж л харж байгаа. 

-Гэхдээ зарим дипломатчид “ШХАБ-д элсэх цаг нь болсон. Өнөөдрийг хүртэл улс хөгжөөгүй гол шалтгаан нь энэ байсан” гээд ярьсан байна лээ. Монгол Улсын Засгийн газар хүртэл элсэх нь зөв гээд байгаа шүү дээ...

-Дипломатчдын байр суурь харин ч эсрэгээрээ байна. Монгол Улсын гадаад харилцааны алтан аргамжааг богиносгох, Монгол Улсыг олон улсад олон талаас нь харах, ухаалаг бөгөөд прагматик алхам хийх үүд хаалгыг хааж байгаа алхам гэдгийг хэлцгээсэн байна лээ. Ганц хоёр нэр бүхий дипломатч “Орос ах нараа бид гомдоосон учраас гомдлыг нь тайлах ёстой” гэх зүйл бас ярьсан харагдана лээ. Ер нь худалдаа хэлцлийнхээ үр дүнгээр бид эдийн засгийн интеграци болон хөгжлөөс хувь хүртэх арга замууд байсаар атал тэр бүгдийг нь хятадын аюул гэж гацааж, зогсоочихоод “Одоо ганцхан энэ зам л байна” гэж ярьж байгаа нь хамгийн увайгүй. Үүнд л хамгийн том эргэлзээ, бухимдал үүсч байгаа.

Бид 10 жилийн өмнө төмөр замаа тавьж, хөгжиж буй урд бүсийн эдийн засгийн интеграцид байраа эзэлсэн байсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ бүгдийг гацааж гацаачихаад “Бид ШХАБ-д орохгүй бол нүүрсээ зарж чадахгүй боллоо” гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ. 10 жил нүүрс зарах боломжийг нь үгүй хийж, өрсөлдөгчөө өрсөлдөж буй зах зээл дээрээ томрох бүх боломжийг нь нээж өгчихөөд одоо “Тэдний хүссэн тоглоомоор тоглохгүй бол бид явахгүй нь” гэдэг зүйл ярьж байгаа хүмүүс 10 жилийн өмнөөс Монголыг хорлосон юм байна. 10 жилийн өмнөөс өнөөдрийн энэ үр дүнд хүрэхийн тулд мундаг зүтгэжээ гэж ойлгоно.

-Монгол Улс ШХАБ-т элсэх цаг нь болоогүй юм уу. Эсвэл элсэх шаардлага бүр байхгүй юм уу?

- ШХАБ-ын үндсэн зорилго, гэрээ хэлцлүүд нь бидний хүсч байгаа хүлээлтэд хариу өгөхөөр харагдахгүй байна. Бидэнд тэр улсуудад байгаа шиг терроризмын аюул, хил хязгаарын маргаан, цэргийн зарим эвслийн эсрэг сөрж зогсох хэрэгцээ алга. Гэтэл яагаад ШХАБ-д орж байж эдийн засгийн асуудлаа шийднэ гэх яриа гарах болов. ШХАБ-д элсэхгүйгээр эдийн засгийн асуудлаа шийдэх боломж байсан. Байсан бүх зүйлийг хэн, хэзээ үгүй хийлээ. Өөрсдийнхөө хийсэн гайг халхлахын тулд түүгээр яваа гайг энд дууддаг нь яаж байгаа юм.

-Ардчилал хөгжсөн Энэтхэг, Пакистан зэрэг орнууд ноднин ШХАБ-д гишүүнээр элсэн орсон. Монгол Улс элсэхэд алдах юм байхгүй гэж бас ярьж байна. Манай гуравдагч хөрш орнууд хэрхэн хүлээж авах бол?

-Бид газар нутгийн байршлаараа хоёр хөршөөс ангид юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бүх итгэл найдвар, хөгжлийн загвараа хоёр хөршөөс авч болохгүй. Тиймээс 1990 оноос хойш тоглоомын улс байхгүйн тулд гуравдагч хөршийн бодлого буюу аль нэг цэргийн эвсэлд нэгдэхгүйгээр, хурц зөрчилдөөнт байдлын аль нэг талд шууд оролгүйгээр тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэдэг гадаад бодлогын үзэл баримтлалтайгаар 28 жил явлаа, бид. Энэ концепцийг үндсээр нь үгүй хийх гэж байгаа байхгүй юу. Эдийн засгийн биш гадаад бодлогын концепци юм шүү дээ. Дээр яриандаа хэлсэн дээ. Монгол Улсын гадаад бодлого хоёр хөрштэйгээ найрсаг байх. Үүний сацуу гуравдагч хөрш гэдэг цонхоор дэлхийтэй харьцана. Дэлхийтэй харилцах цонхоо хааж байна. Өөрсдөө хүсч, зарлаж үүнийгээ том дэвшил мэт ойлгуулж байгаад цонхоо хааж байна. Тэгэхээр манайтай харилцах бусад орнуудын харилцаанд өөрчлөлт гарах л байх.

ШХАБ-д элсэх асуудал дээр зарим эрх мэдэлтний амнаас ардчилал, чөлөөт зах зээл болохгүй, Монголд таарахгүй байгаа учираас гэх яриа гарч байна лээ.  Харамсалтай нь энэ 28 жилд ардчилал, зах зээлийн буянаар хамгийн их мөнгө олж авсан, хамгийн өндөр эрх мэдэлд хүрсэн нөхдүүд явсан зам дээрээ өөрсдийнхөө үлдээсэн авлигын мөр, луйварын хог, шарилжаа ардчилал, зах зээлийн буруу мэтээр зарлаж цааш ардчилалгүй, зах зээлгүй дарангуйллын замаар өөрсдийгөө улируулан эрх мэдэл дээрээ үлдээнэ гэх бодлоо халхавчилж байх шиг байна лээ. Энэ атгаг санаагаа хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын тусгаар тогтнолыг золих байдлаар гүйцэтгэж болохгүй. Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн үр шимийг нь хангалттай хүртэж хоолойгоороо гарч, амаараа гулгитлаа эдэлчихээд иргэдээсээ тэр эрх чөлөөг нь хулгайлж өөрсдөө насан туршийн эрх мэдэлтэй байхаар шунах нь үнэхээр гутамшигтай. Ийм дүр зураг харагдаад байгаа. Тиймээс ШХАБ-д нэгдэх тухай яриа дэлхийн болзошгүй хуваагдал, ардчиллын жижиг сорилтоор халхавчилж хамгийн арчаагүй, атгаг хувийн өчүүхэн санаагаа хэрэгжүүлэх гэж төлөвлөж буй хурган дарангуйлагчийн алхам юм болов уу даа?

-Үүний ард том төслүүд бий болно гээд байгаа?

-Хүмүүс том төслүүд гэхээр гайхаад юу билээ гээд харж байна. Өмнө нь төрөөс том төсөл нэрээр мөнгө хулгайлчихаад, хулгайлсан хүмүүсээ шүүх, хуулийн байгууллагаар хэрэгсэхгүй болгочихоод дахиад бүр их мөнгө хулгайлах боломжийг хайж бүр том төсөл ярьж байгаа юм болов уу л гэж бодоцгоож байна. Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүх, 28 жилийн бие даасан байдал, арай гэж иргэддээ өгсөн эрх чөлөөний үзэл санаа хулгайн төлөвлөгөөнд золиослогдож болохгүй байхаа. Ардчилагчид уул нь “Монголын тухай Москвад гардаг байсан шийдвэрийг Улааныбаатарт авчирлаа” гэж ярих их дуртай байсансан. Одоо авлигачид “шийдвэрээ Шанхайд аваачилаа” гэж ярих байх даа.

-Зарим Их хурлын гишүүд ШХАБ-ыг зэр зэвсгийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн боломж гэж хар. Даяарчлагдаж буй нийгэмд өөр болсон гэх юм. Таны байр суурь өөр байх шиг байна?

-Байгуулсан гэрээ, хамтын үйл ажиллагааны зорилтыг нь уншаад үз. Тэнд нь юу байгааг харахгүй юу. Тэдний ярьж байгаа шиг тийм сайхан зүйлс байна уу. 100 жилийн өмнө амласан их мөнгөнд толгойгоо төртэйгээ худалдаад 64 зүйлийн гэрээ гэгэчээр тусгаар тогтнолоо сольчихсон ноёд байсан. Тэдний сүнс сэрчихсэн юм биш бээз. Тийм сүнс шүгэлсэн Засгийн газар эртхэн огцорсон нь дээр дээ.

-ШХАБ-д элсэх цаг нь болоогүй юм бол монголчууд хэдий хугацаанд ажиглагчийн статустай явах юм бэ. Эрх баригч намын бүлэг ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Яахав дээ, төрөө тэрбум тэрбумаар зарчихдаг хүмүүс улсаа түүнээс их мөнгөөр зарахад сэтгэл нь өвдөхгүй байх л даа. 100 гаад жилийн өмнө зохиосон дууг би арга ядаад цахим хуудссандаа бичсэн.

“Тэвэр тэвэр мөнгөөр

Төрөө зардаг ноёдуу даа

Уут уут алтаар

Улсаа зардаг ноёдуу даа” гээд байгаа шүү. Улс дотроо нэг нэгэндээ төр зарах нь дүүрч. Гадагшаа улсаа зарах нь арай хэтэрч байна.

Э.ЭНХБОЛД Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.26.194.93)
    УИХ ын гишуун Хууль зуйн сайд байхдаа орой удшийн цагаар америкийн АМЕРИКИЙН ЭСЯ руу гуйж хов базаж байсан Х Тэмуужингийн баримт нь дэлхийгээр нэг тарсан даа тагнуулыхан яагаад шалгахгуй байна элчингийн хунтэй уулзсан иргэнийг барьж хорьж шалгаад байдаггуй билуу тагнуулчидаа жинхэнэ барьж шалгах хун чинь Х Тэмуужин юм бишуу ажилаа хийгээч
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (175.223.35.221)
    Тэмуужин чи ч бас тохироонд явж л бсн пацаан бздэ.тийм л сайн юм илуу сайн уйл хийхгуй яасан юм бэ.америкийн элчингийн бууны нохой бсн гэх юм билээ.
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • DORJ (150.129.140.200)
    TEMUUJIN,BAABAR,MONHORGIL GEH MET OUY TOLGOLGOIN TOLOOLOL SANDARCH BAINA.
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.91)
    Bosoh tsag bolson yum bish uu? Arai dendlee
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шаалтуур (103.26.193.8)
    Тэмбүүжин чиний тарьсан балаг ер багадаагүй. Атга махаа захирч чадаагүй арчаагүй чи боль зүгээр л писка на америк.
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
    • мгл
      шхаб-т элслээ гээд яг юугаар монголд ашигтай юм бэ гэдэгииг нуугаад байх шиг.Хэрэв гадаад ор тусгаар тогтнолд заналхиилж буй уед ахиад их хэмжээнии оронд орвол суйрлээ гэсэн уг.Хичнээн их ор тавина юу ч бутээгдэхгуй,манан мафи идчихээд байгааг бид харж байна.Манан мафиин ноерхол дор элдэв эвсэл байгууллагад элсэх аюул дагуулж мэднэшуу
      2018 оны 06 сарын 08
  • Оросын дарамт дуусаргүй юма (58.120.250.130)
    Үнэн шүү Оросын мэдэлд очвол тэгээд дуусаа бид соу үед ямар ацныхан бие даасан билээ бүгдийг москва л мэддэг байсан биздээ зарим арчаагүй эргүү тархи нь тэмбүүндээ мдэгдсэн лалрууд зөвхөн атаач зандаа хөтлөгдөж саын чваагаа өөр шигээ устсан тэмбүүтэй толгойтой болгохын тулд л соц үед гоё байсан бүгд ижил байсан гэдэг болхоос. Монгол сөнөжээ сда гадагшаа цагаачлахаас өөр замгүй боллоо
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Kub (103.212.119.161)
    Mongolyn tusgaar togtnolyg 70 jiliig togloomyn uls geed yuu ch bish yarij baij ene khun tusgaar togtnolyn asuudal yarij bolokh uu
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Yg tsenher ust avgai eh orinch baij haragdaache teneg amitan (112.72.14.169)
    lllll
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.116.154)
    Unen l xelj
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (37.224.14.138)
    үүнд дээр л манай жинхэнэ эх орончид дуугарах ёстой биш үү. Монгол ялах хэрэгтэй биш үү энд. Шанхайд засгийн газраа аваачих уу яах уу? нөгөө босоо хэвтээ аймшиггүй эх оронч бүлэглэлүүд хаана байна вэ? Нөгөө мүүн илрүүлдэг, офшорын мөрдөгч Баярцогтыг мөрдөгч цэнхэр үст, цензургүй сурвалжлагч нар дуулиант нэвтрүүлэгээ хийхгүй юм уу?
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Өөр сайтын зураг хусцан бншд. Ониг2. (43.242.242.147)
    copy paste
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
    • Orgil
      Mongoliig hudaldagch pzda nuud zail
      2018 оны 06 сарын 07
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 8 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 9 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 10 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 11 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 13 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 14 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 16 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 18 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 19 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 20 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 22 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 23 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 24 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 25 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 26 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 27 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 28 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 30 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top