x

Х.Тэмүүжин: Цэцийн шинэ гишүүдээс хамгийн их сонирхлын зөрчилтэй нь Ш.Солонго

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр парламентаас нэр дэвшүүлсэн Ш.Солонго, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Энэ хүмүүс цэцийн гишүүнээр ажиллах хууль зүй, улс төрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мундагууд мөн үү?

-Эрх мэдэлтгүүдийн тавиулаа тавьдаг салбарууд улам бүр өргөжөөд байна. Өмнө нь Ардын намынхан Үндсэн хуулийн цэцийг тэтгэвэрт гарсан улстөрчдийн моорг маягтай болгож хувиргасан. Тодорхой гэмт хэрэгт шалгагдаж байгаа, ямар нэгэн асуудалтай хүмүүсийн хуулиас зугтаж орогнох газар болгож хувиргасан. Тэдний дахин дахин хийж байсан нэг зүйл бол Цэцийг намынхаа аппарат шиг “Тэг” гэхэд нь тэрийг нь гүйцэлдүүлдэг бүтэц болгож хувиргасан байсан. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд “Хэнд үнэнч байх вэ” гэдэг шалгуураар хүмүүсийг тавьсаар удлаа. Клиентелист буюу харилцан наймаалцах зарчмаар “Чи миний ажлыг бүтээ, би чиний суудлыг бөхөлье” гэсэн тохиролцоогоор Үндсэн хуулийн цэцийг дүүргэх гэж оролдсоор ирсэн. Энэ зарчмыг 2012-2016 онд Ардчилсан нам эвдэх гэж оролдсон. Үндсэн хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хуульчдын дунд нэр хүндтэй, Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа, эрдмийн ажил хийж байсан, Үндсэн хуулийг үг үсгээс нь илүүтэйгээр цаана нь ямар онол, зарчим байдаг вэ, олон улсад ямар жишиг байна вэ гэдгийг мэддэг, тэр мэдлэг нь өөрийнх нь итгэл үнэмшил болсон хүмүүсийг томилох гэж оролдсон. Тийм томилгоо нэг бус хийгдсэн.

-Цэцийн гишүүний өндөр шалгуурыг хангаж очсон тэдгээр хүмүүс нь хэн билээ?

-МУИС-ийн багш Д.Ганзориг, Д.Солонго гэх мэтчилэн байна. Уул нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд гурван чадвар хэрэгтэй.

Нэгдүгээрт, хуульчийнхаа хувьд нэр хүндтэй, шударга, зарчимч ханддаг, төвийг сахисан байр сууринаас маргааныг баримтад тулгуурлан шийдвэрлэх шүүн таслах ажиллагааны туршлагатай байх.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц бидний өдөр тутмын амьдрал, өнөөдөр ямар байгаагаас илүү маргааш ямар болох, ямар байх ёстой тухай, хуулийн зарчмын хувьд юу нь зөв, Үндсэн хуулд ойр болох тухай онолын асуудлыг шийддэг учраас онолын мэдлэг, шинжлэх ухааны арга зүй, судалгааны туршлагатай, улс төрийн намуудаас ангид байр суурьтай байх ёстой.

Гуравдугаарт, улс төрийн мэдрэмжтэй, ардчиллын зарчим, Үндсэн хуулийн суурь ойлголтыг мөн чанараараа итгэл үнэмшил болгосон, шийдвэрээ Үндсэн хуулийн хөгжил рүү хандуулан гаргах чадвартай хүн байвал зүгээр. Тэгж байж ардчилсан Үндсэн хуулийн манаач болно. Эдгээр шалгуурыг бүрэн хангасан хүн Цэцэд бараг очсонгүй. Энэ удаа бүр дордож байх шиг байна.

-Яагаад?

-Нэгдүгээрт, хуульч мэргэжилтэй, лицензээ авсан, энэ чиглэлээр ажилладаг хүмүүс алга. Хоёрдугаарт, онолын мэдлэг түй ч алга. Гуравдугаарт, Үндсэн хуулийн үзэл санааг итгэл үнэмшлээ болгосон биш ерөөсөө л “Тэрний хүн, энэний хүн, тэрэндээ үнэнч” гэдэг зарчим явж байна. Цэцийн гишүүний томилгоог харахад клиентелист байдал бүр ил цагаандаа гарлаа. Эзэн нь эрх мэдлээ ашиглаад төрийн мөнгөний уутны амсар дээр суулгадаг байсан хамжлагаа ил цагаан Үндсэн хуулийн толгой өөд мацуулж байхад авлига, шударга ёс болон ардчилсан Үндсэн хууль яриад яах вэ. Энэ бол клиентелизмын тод жишээ.

-Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн байлаа гэхэд УИХ баталчихлаа шүү дээ. Үндсэн хууль судалдаг хуульчид бол арай ч томилчихгүй байлгүй дээ гэж байсан.

-УИХ-ын 65 суудал өөрөө 60 тэрбумын схемээр боссон. Авлигын бөгөөд тохирооны харилцан ашигтай нөхцөлөөр парламентын суудал эзэмшсэн нам хэзээ ч өөрсдийнхөө мөн чанар болсон үзэгдлийг олж харж чадахгүй. Клиентелизмийн эсрэг зогсч чадахгүй. Энэ алдааг нь одоогийн парламентын албан тушаалын томилгоо бүрээс харж болно.

Энэ улстөрчид Үндсэн хуулийг хамгаалах ямар ч сонирхолгүй болсон байна. Үндсэн хуулийг Үндсэн хууль биш болгох томилгоогоо улам эрчимжүүлж байна. Үндсэн хуулийг хамгаалахад эдгээр хүмүүст эрх мэдэлтэй эзэд нь биш өөрсдийнх нь эзэмшсэн мэдлэг, онол, арга зүй, хууль зүйн шинжлэх ухааны үндэслэлүүд зэвсэг болно. Үндсэн хуулийг хамгаалахад тус болох энэ зэвсэг нь эдгээр хүмүүст алга. Тийм учраас мэргэжилтнүүд болгоомжилж байна.

-Ж.Батмөнх даргаас эхлээд 18 дахь Ерөнхий сайдтай Засгийн газарт ажиллаж, 34 жилийг төрд зориулсан гавьяат хуульч, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Цэцийн гишүүн боллоо. Төрийн амьд түүх, шударга хуульч гээд УИХ-ын гишүүд магтлаа. Нийтээрээ шүүмжлээгүй ганц Цэцийн гишүүн энэ хүн байлаа.

-Үндсэн хуулийн цэц УИХ, Засгийн газрын Үндсэн хууль бус үйл ажиллагааг хянах чиг үүрэгтэй байгууллага. Засгийн газрын олон шийдвэр Үндсэн хуулийн цэц дээр очиход хамгийн том сонирхлын зөрчил үүсэх хүн нь Солонго болох байх. Эрдэнэт, Оюу толгойтой холбоотой маргаан цэц дээр очиход Ш.Солонго гэдэг хүн хэзээ ч шийдэж чадахгүй. Өмнөх Засгийн газрын шийдвэрүүдэд иргэд гомдож Үндсэн хууль зөрчсөн асуудлаар нь мэдээлэл гаргахад Ш.Солонго гэдэг хүн тэдгээр хуралдаанд огт оролцож болохгүй. УИХ-аар баталсан хуулиудын дийлэнх нь Засгийн газраас өргөн барьсан хуулиуд байгаа. Тэр хуулиудыг хянан хийлцсэн хүн нь Үндсэн хуулийн цэц дээр очиж байна гэдэг нь сонирхлын зөрчлийн хамгийн том жишээ. Байнгын татгалзал дунд ажилгүй суух нэг Цэцийн гишүүнтэй л болж байх шиг байна. Энэ бол хамгийн том сонирхлын зөрчил. Бид соёлт хүн төрөлхтөнд байдаг хамгийн энгийн ийм зүйлийг олж харахгүй л байна. Одоо бол намууд, улстөрчид Үндсэн хуулийн цэц рүү өөрсдийгөө хамгаалах хана хэрэм болох хүмүүсээ томилж байна. Энэ байдал ойрын жилүүдэд зогсохгүй. Хуулийн өмнө айдастай, шүүхийн өмнө асуудалтай хүмүүс байнга тэр асуудлаараа хамгаалалттай байхын тулд хууль, шүүхийн байгууллагыг эзлэн түрэмгийлсээр байна, энэ зуршил бус уламжлал болох нь гэдэг эндээс харагдаж байна.

-Томилгоо эхлэхээс өмнө “Өөрсдийнх нь толгой дээр улстөрчид, эрх мэдэлтнүүд баасаа нялахад инээгээд, бөхөлзөөд сууж байдаг мэргэжилтнүүд олширохоор мэргэжлийн салбар тэдний салбадай нарын таанц эргэдэг тайз төдий болж хувирдаг” гэж та жиргэсэн байсан.

-Мэргэжилтнүүдийг салбартаа эзэн байлгахын тулд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг гаргаж, Хуульчдын холбоог байгуулсан. Мэргэжлийн өөрөө удирдах байгууллага болон өөрийн зохицуулалтын тогтолцоо хийхийг оролдсон. Энэ систем бүрэн дүүрэн ажиллахад их л тээгтэй байх шиг байна. Хуульчид бол харьцангуй өндөр боловсролтой, идэвх санаачилгатай, хариуцлагатай байж нийгмээ манлайлах учиртай хэсэг нь. Хуульчид өөрсийнхөө салбарыг зүгээр хараад тонуулж байгаа юм чинь өөр бусад салбарыг улстөрчид тавиулуудтайгаа хамтраад бүр юу ч биш болгож байгаа л даа.

-Тэгвэл саяын явдалд хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлж, салбараа хамгаалах ёстой бүтэц нь Монголын Хуульчдын холбоо гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн цэц гэдэг бол хуульчдын мэргэжлийн оргил нь. Хамгийн их мэдлэг, ёс зүй, нэр хүндтэй хэсэг нь эрэмбэ болоход “Би тэнд очно” гэж хардаг мөрөөдөл нь. Тэнд очиж чадаагүй бол “Миний мэдсэн, сурсан зүйл, бий болгосон нэр хүнд, мэргэжлийн туршлага ур чадвар тэр хуульчаас дутуу учраас тэр надаас түрүүлээд очлоо. Би дахиад илүү хөгжих, дэвжих ёстой юм байна. Өөрийгөө дайчилж ажиллах ёстой юм байна” гэж боддог систем байхгүй юу. Гэтэл хэн ч танихгүй, сураггүй нэгнийг толгой дээр нь авчираад тавихаар “Тэр их цаг хугацааг зарцуулан өөрийгөө хөгжүүлж, итгэл үнэмшилтэйгээр хичээн ажиллах ямар ч хэрэггүй юм байна” гэдэг сургамж авч байна. Оронд нь мөнгөө бариад, нэр нүүрээ бараад ч болтугай бөгсийг нь долоож, нэг улстөрчийн суганд өмхийртлөө хавчуулагдаж байгаад хуульчдын толгой дээр клиентелизмийн үнэр, авлигын мөр татуулаад ч болтугай очих ёстой юм байна гэж бодоход хүргэж байгаа. Энэ хоёр замын аль нь зөв, аль нь буруу, аль нь Монголын хөгжилд хэрэгтэй вэ гэдгийг бодох ёстой.

-УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг гаргаж, хэлэлцүүлгүүд хийж байгаа. Үндсэн хуулийн шүүхэд халаасны хүмүүс очихыг хязгаарлах боломжийг яаж бүрдүүлэх вэ?

-Манай Үндсэн хууль асуудлаа шийдвэрлэх чадваргүй учир дутагдалтай байгаа нь үнэн. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн томилгоон дээрээс ч харж болж байна. Нэмэлт өөрчлөлтөөр цэцтэй холбоотой асуудлыг ч шийдэх ёстой. Яагаад Германд Үндсэн хуулийн шүүхийн гишүүнийг нэг л удаа томилдог гээч. Дахин томилдог тогтолцоо байхаар дахиад томилогдохын тулд өөрийг нь томилох магадлалтай хүмүүсийг дагалдан, тэдний хүсэл зорилгыг хангагч болж хувирдаг. Тийм байдлаар цэцэд 26 жил амьдарсан хүн ч байна. Харин нэг удаа томилогддог бол дахиад томилогдохгүйгээс хойш “Нэр төртэйгөөр, зарчим, мэргэжилдээ үнэнчээр, дараа нь хэн нэгэнд адлуулахгүйгээр, хэрэг төвөгт шалгагдахгүйгээр Үндсэн хуульдаа ойр асуудлаа шийдье” гэж боддог. Ийм учраас Цэцийн гишүүнийг зургаан жилээр дахин дахин томилдог биш есөн жилээр нэг л удаа томилдог болох хэрэгтэй. Тэгвэл Үндсэн хуулийн гишүүн зоригтой бөгөөд Үндсэн хуулийн хамгаалагч болж чадна гэж харж байгаа. Хоёрдугаарт, бүрэлдэхүүн болон томилгооны шаардлагыг өөрчлөх хэрэгтэй.

-Яаж?

-Цэцийн есөн гишүүнийг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй биш гурав нь шүүн таслах ажлын туршлагатай, гурав нь онол, эрдмийн туршлагатай, гурав нь улс төрийн туршлагатай гээд л заачихмаар юм билээ. Гол нь бүгд сууриараа хуульч байх ёстой. Дээд шүүх, УИХ, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг нь үүнийг хийх гэж оролдсон юм шиг байгаа юм. Хуульч байх ёстой гээд байгаа нь Үндсэн хуулийн цэц нь шүүх учраас тэр. Тэгтэл шүүгч хийж чадахгүй хуульч биш хүнийг цэцийн гишүүнээр томилж байна гэдэг бол зүгээр л парламентын хоёр дахь танхим болгон хувиргаж байгаа зүйл. Эсвэл Засгийн газрын харьяа агентлаг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэг хэлтэс болгон хувиргаж байна. Энэ байдлыг засахын тулд Үндсэн хуулиа эргэж харахаас өөр аргагүй л байх. Хоёрт нь, бусад улсын Үндсэн хуулийн шүүхийн нийт шийддэг маргааных нь 92-94 хувь нь иргэний үндсэн эрх байна. Найм хүрэхгүй хувь нь манай Үндсэн хуулийн цэцийн хянадаг шиг хэм хэмжээний маягийн хяналт байна. Харин Монголын Үндсэн хуулийн цэцийн харьяалан хянадаг асуудал нь бараг 100 хувь хийсвэр хяналт буюу хэм хэмжээний хяналт байгаа. Иргэний үндсэн эрхийг цэц хянадаг болчихвол тэнд хүссэн хүсээгүй хуульч ажиллах шаардлагатай болно.

Эх сурвалж: NEWSPRESS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • АРД (112.72.14.29)
    ДААЦТАЙ Л ТАЙЛБАР БАЙНА.
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 0 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 1 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 2 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 3 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 6 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 10 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 11 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 12 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 14 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 15 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 16 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 17 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 18 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 19 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 21 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 23 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top