x

Хий үзэгдэл Монголоор тэнэж явна

УИХ-ын сонгууль ид өрнөж, нэгнээ харлуулах компанит ажил эрч хүчээ авч байна. Сонгуульд нэр дэвшигчид ямар нэгэн бузар булай гэмт хэрэг хийсэн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл энэ долоо хоногийн турш сонгогчдыг төөрөгдүүлж таарна. Өрсөлдөгчөө харлуулж, гутаах замаар өөрийгөө товойлгодог ийм аргыг улс төрчид “хар пиар” хэмээн нэрлэх юм билээ. Ардчилсан нийгэмд хөл тавьсны дараах сонгуулиудад ийм башир арга үр дүнтэй байсан талаар олон жишээ яригддаг. Харин ийм пиар олон (Энэ удаагийн УИХ сонгууль найм дахь удаагийнх) сонгуулийн “хиншүү үнэрлэсэн” хашир сонгогчдод огт нөлөөлдөггүй гэж үздэг нэг хэсэг бий. Гэвч тэд аль хэдийн молигодуулчихсан яваагаа мэддэггүй аж. Мэдээж, тэдэнд  бурууг тохох нь учир дутагдалтай.

Татвар төлөгч хувь хүн болон аж ахуй нэгжийн “хуруу хумсаа хугалан” тушаасан татварын мөнгөөр цалинжиж, тансаг унаа хөлөглөн яваа төрийн өндөр дээд албан тушаалтан тэдэнд худал мэдээлэл өгч, хууран мэхлэх нь байж боломгүй явдал. Ийм үйлдлийг эрүүгийн гэмт хэргээр зүйлчлэн шалгах шаардлага аль хэдийн бий болсон. Ард иргэд өдөр тутмын худалдан авалтын төгрөг тутмаасаа тодорхой хувийг улсын төсөвт татвар болгон өгч байгаа. Тиймээс молигодуулж, хуурагдах биш үнэн зөв бодитой мэдээллийг авах эрхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд иргэд сонгогчдоо төөрөгдүүлж хуурах нь жирийн үзэгдэл болжээ.

Өнөөгөөс бараг хоёр зуун жилийн тэртээ К. Маркс, Ф. Энгельс нар “Коммунист намын тунхаг бичиг” гэх зохиолоо бичжээ. Хүн төрөлхтнийг цусанд живүүлж, олон зуун сая иргэдийн амийг авч одсон коммунист дэглэмийн бэлгэдэл болсон тэрхүү зохиол “ХИЙ ҮЗЭГДЭЛ Европоор тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл” хэмээн даруухан мөртөөр эхэлдэг билээ. Тэгвэл, XXI зуунд Монгол улсын 2020 оны парламентын сонгуулийн  сурталчилгааны өнөө цагт олон зууны тэртээх худал хуурмагийн хуулбар “...хий үзэгдэл ардчилсан Монгол улсад тэнүүчилж” эхэлжээ. Энэ нь ”Бид монголчуудынхаа өрийг төлсөөн” гэх цуурхал.

Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх: "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өр дарсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Засгийн газар өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 8.2 их наяд төгрөгний өрийг төлж барагдууллаа. Харамсалтай нь энэ их мөнгөөр асар их бүтээн байгуулалт хийх ёстой байсан, түүнийгээ өрөндөө өглөө гэдгээ ард түмэндээ ний нуугүй хэлье”  гэж хэллээ. Түүний удирдсан Засгийн газар, бүхэл бүтэн дөрвөн жилийн турш ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийлгүй, их хэмжээний гадаад өрөнд улс орноо живүүлснээ баллуурдах гэсэн явуургүй хуурамч үгс хаа сайгүй тэнэж явна. Сангийн сайд Хүрэлбаатар нь өр төлсөн гэх хавтас дүүрэн бичиг тэвэрчихсэн худал ярьж явна. Тэрээр Хотгор шанагын уурхайтай холбоотой асуудлаа сонгогчдын анхаарлаас хол байлгахыг хичээж яваа бололтой.

Монгол улсын өрийн хэмжээг Ерөнхий сайд, Сангийн сайд зарладаг үе тэртээ ард хоцорсон. 2015 онд батлагдсан “Өрийн удирдлагын тухай” хуулийн 11.1-т: Монголбанк өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй: “Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж маш тодорхой заажээ.

Тиймээс Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг хэн нэгэн эрх мэдэлтэн, тэр тусмаа эрх мэдлийн дон шүглэсэн “хий үзэгдэл” зарладаг юм биш. Интернет ашигладаг хэнбугай ч Монголбанк болон Үндэсний статистикийн хорооны сайтаар ороод Монгол улсын гадаад өр нэмэгдсэн үү, эсхүл хасагдсан уу гэдгийг харчих боломжтой болсон юм.

Сүүлийн дөрвөн жил төсвийн зардлыг дэндүү данхайлгаж, өндөр алдагдалтай төсөв баталж байсны сөрөг үр дагавар нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдэж илэрлээ. Засгийн газрын өр 2016 оны 2 улиралд 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2020 оны 1 улиралд 7 тэрбум 235 сая ам.долларт хүрч 2.5 тэрбум ам.доллар буюу 7 их наяд төгрөгөөр өсчээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ

Эх сурвалж: Монголбанк

Монгол Улсын нийт өр ба Засгийн газрын өр гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын нийт өр гэдэг нь Засгийн газрын өр, Монголбанк, бусад хадгаламжийн байгууллагууд, салбарууд, компани хоорондын зээлийн нийлбэр ажээ.

Монгол Улсын нийт өр 2016 оны 6 сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны 3 сарын 31 байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд зургаан тэрбум ам.доллар буюу дөрвөн ширхэг “Чингис бонд”-ын хэмжээгээр өссөн байна.

МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР

Эх сурвалж: Монголбанк

Монгол Улсын өрийн хэмжээ ийнхүү нийтэд ил тодорхой байхад Ерөнхий сайд, Сангийн сайд нар өргүй болчихсон, асар их өр төлчихсөн мэтээр иргэдийн хуурах гэж бэдэрч явна.

Сонгогч бид УИХ-ын гишүүд хууль боловсруулан баталдаг гэж ойлгодог. Гэтэл тэд тусгаар улсын бүтэн жилийн төсвийг баталж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих онцгой эрхтэй. Өнгөрсөн дөрвөн жилд, та бидний сонгосон, итгэлээ өгсөн МАН-ын 65 гишүүд ийм төсөв баталжээ.

Төсвийн зарлага данхайх нь төсвийг алдагдалтай батлах үндэс суурь юм. 2017-2020 оны улсын төсөв есөн их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Алдагдал гэдэг бол өр! Энэ өрийг хэн төлөх юм, мэдээж ард түмэн, сонгогчид. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг МАН өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүллээ. Ийм “архаг төсвийн алдагдалтай” улс дэлхийд тун цөөн. Гадаад, дотоодын дайн самуунд олон жил нэрвэгдсэн, эсхүл африкийн ядуу буурай цөөхөн тооны улс ийм архаг төсвийн алдагдалтай байдаг юм билээ.

Эрх баригчдын “8.5 их наядын өр төлсөн” гэх асуудал нь өөрсдийнх нь баталсан өнгөрсөн дөрвөн жилийн төсөвтэй буюу тэдний үйл ажиллагаатай шууд холбоотой, харин тэртээ 2016 оны 6 сард халаагаа өгсөн Ардчилсан намтай огт хамаагүй юм.

Бас нэг нотолгоо үзүүлье. Улсын төсөв хууль болон баталгаажсаныг  legalinfo.mn сайтад албан ёсоор нийтэлдэг. Энэ сайтаас, өнгөрсөн дөрвөн жил  үнэмлэхүй олонхийн баталсан төсвийн хуулинд хэдэн төгрөгийн өр үйлдвэрлэснийг харчихаж бас болно.

Хуультай, ардчилсан Монгол улсад хэнбугай ч ийм бодитой мэдээллийг үгүйсгэж чадахгүй. Ард түмнээ молигоддог цаг ард хоцорсныг Монгол улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт дахин сануулъя. Уг нь эрх баригчид өнгөрсөн сонгуулийн амлалт, хийсэн бүтээснээ тайлагнаж сонгогчдоор дүн тавиулах учиртай юм л даа. Хийж бүтээсэн зүйлгүй, хулгай нүүрлэсэн хайран дөрвөн жилийг үдсэн тэд  өрсөлдөгчөө харлуулахаас өөрийг сэдсэнгүй. Ямар сайндаа нийтийн нүдэн дээр ил байгаа статистикийг гуйвуулж, сонгогчдоо дахин молигдох гэж зүдэрч байхав. Бид шинэ технологи, мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тийм болохоор, эрх баригчдын увайгүй үйлдлийг хий үзэгдэлтэй зүйрлэхээс өөр арга олдсонгүй. 

Ийнхүү Монголын тал нутгаар “ХИЙ ҮЗЭГДЭЛ тэнэж эхэллээ. Коммунизмын хий үзэгдэл, тэртээ 200 жилийн өмнө Европт үзэгдсэн...”

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 2 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 7 мин Долгион бид хоёр 3 цаг 13 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 34 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 4 цаг 45 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 6 цаг 49 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 6 цаг 51 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 6 цаг 51 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 6 цаг 52 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 6 цаг 54 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 6 цаг 54 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 6 цаг 55 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 6 цаг 56 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 6 цаг 57 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 6 цаг 58 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 6 цаг 59 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 16 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 9 цаг 48 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 8 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 12 цаг 50 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top