x

Хариуцлагыг үүрэх ёстой нь хүн нь үүрдэг юм, Сарангэрэл сайд аа!

Ардын намын сонгосон пиар буюу “Хүчээ нэгтгэе” уриа замынхаа талд хүрэлгүй сульдаж, унаж тусч эхэллээ. Захын "бөбөөчин" энэ самбаруудыг нь хараад “65 суудал хүчгүй байсан хэрэг үү? Хүчтэй байхдаа юу хийснийг харсаан” хэмээн хөмхийгөө зууж байна.

Зүү орох завсаргүй 65-уулаа гараад дөрвөн жил засаглахдаа амьдралд нь нэг ч нэмэр болоогүй байж өнөөдөр гэнэт сэрсэн мэт “хүчээ нэгтгэе” гээд саналын гуйлга хийхийг харсан гуйлгачин ч атугай цэрвэх нь аргагүй.

Дарханы замын там болгож орхичихоод, жилдээ 200 хүн замын ослоор үхэж байхад МАН-ын дарга дээгүүр нь нисдэг тэрэг хөлөглөөд, төсвийн мөнгөөр намынхаа сурталчилгааг хийгээд явааг харвал “ард түмэн”, “Ардын нам” хоёр яавч нэг тал биш нь тодорхой. Тэгэхээр "Хүчээ нэгтгэе" гэдэг нь яг хэнийг онилоод, юу хүсээд байгааг ойлгоход бэрх.

Ердөө хоёрхон жилийн өмнө ЖДҮ, 60 тэрбумаараа хуваагдаад “чи их идсэн үү, би их идлүү” хэмээн зодолдож байсан МАН одоо ирж “Хүчээ нэгтгэе” гэснийг “Илүү ихийг хулгайлья” гэснээс өөрөөр унших аргагүй. Жил жилийн сонгуулиар нэг иймэрхүү "оньсого" таалгасаар байгаад бүр гаршчихлаа л даа, МАН... 

Хан-Уулд нэр дэвшсэн Д.Сарангэрэл, О.Алдаржавхлан л гэхэд дээрээ ч, доороо ч засаглаад явж байгаа нөхөд. Өөр хаанаас ямар хүч дутлаа гэж, бас юу хийсэн гэж Хан-Уулчуудаас дахиж санал гуйх ёстой вэ?

“Үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхдийн малгаа өмсч үхлээ” гэгчээр хаа хамаагүй, гэм зэмгүй тэнэж явсан нэг залууг чирж ирээд, “Шарк” энэ тэр гэж хөөргөж байгаад шавар балчигтайгаа хутгачихдаг нь бас юув. Нөгөөх нь гадаад эхнэртэй, гадаад улсын иргэншилтэй энэ тэр энэ тэр гэгдээд, бараг л Монголын нутагт гишгэх эрхгүй болж байх шиг. Заавал нэг хүнийг гишгэлж, шороо тоостой нь хутгаж байж өөрсдөө дээшээ гардаг нь угаасаа МАН-ынхны араншин.

Д.Сарангэрэл нь ядаж салбар толгойлж байгаа сайд хүн шиг харах хэрэгтэй л дээ. "Дэлхийн нийтээр коронавирусын аюул нүүрлэчихлээ, дэглэмээ барь" гэж иргэдээ гэрт нь хорьчихоод өөрөө юу ч болоогүй юм шиг сонгуульд нэр дэвшээд, сурталчилгаа хийгээд явж болох уу? Эрүүл мэндийн сайд хүн.

Түүнийхээ оронд “Тойргийнхондоо баярлалаа. Намынхандаа талархлаа. Энэ удаагийн сонгуулиас би нэрээ татлаа. Нам ялбал сайдынхаа ажлыг үргэлжлүүлээд хийнэ, эхэлсэн ажлаа дуусгана” гээд хэлчих зоригтой, нуруутай байх ёстой. Түүнээс биш нөхцөл байдлыг ашиглаж, коронавирустай тэмцсэн гэж нэр төр олоод, түүнийгээ сонгуулийн сурталчилгаанд ашиглана гэдэг бол улстөрчийн хувьд ч, салбарын сайд хүний ч хувьд ёс зүйгүй үйлдэл. Хоёр сар сонгуульдлаа, халдвар тархлаа... хариуцлагыг хэн үүрэх вэ?

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр гэж нөхөр “Сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг би үүрнэ” гэж тэнэгрээд явна билээ. Яг яаж хариуцлагыг үүрэх гээд байгаа юм? Өвдсөн хүмүүсийн өмнөөс үхэж өгөх үү? Эсвэл эрүүл мэндийн салбарынхны өмнөөс эмчилгээ үйлчилгээг нь хийх юм уу? Хариуцлагыг үүрэх ёстой хүмүүс нь үүрдэг болохоос биш хэн дуртай нь "Би үүрье" гээд үүрчихдэггүй.

Төв аймагт нэр дэвшиж байгаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдрөөс "Авилгачид тэнд нэгдэж байгаа бол Ард түмэн энд нэгдье" гээд уриалаад эхэлсэн байна лээ. Ингээд нэг мөсөн хоёр талдаа гараад, тус тусынхаа мөрийг хөөвөл аштай юу.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • cyber.police.gov.mn (202.21.102.190)
    Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл "Доромжлох" 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэрэв та бусдыг гүтгэсэн бол: 111 дүгээр зүйл "Гүтгэх" 111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.102.190)
    setgegdel bichij boloh ymu
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 32 мин Долгион бид хоёр 3 цаг 38 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 59 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 10 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 14 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 15 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 16 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 17 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 18 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 19 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 19 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 20 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 21 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 22 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 23 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 41 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 13 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 33 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top