x

Цахим наадмын наана, цаана

Олны яриаг сонсвол УИХ-ын ээлжит сонгууль бас наадмын тухай л шуугиж байна. За тэр сонгууль ч яахав. Болох бүтэхээрээ болоод л өнгөрөх байх. Харин дахилт, энэ тэрээтэй л битгий болоосой. Сонгуультай залгаад Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот 21 аймаг, 339 суманд яг нэгэн зэрэг хийнэ гэж Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо шийдээд цаг үеийн онцгой дэглэмжэй байгаа нөхцөлд тохируулан наадмын “Түр журам” гэж баталжээ. Үүнд долдугаар сарын 10-ны өдөр төрийн хүндэтгэлийн концерт болно.

Маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж Монгол Улсын Ерөнхийлөгч наадмыг нээж үгээ хэлнэ. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж үзэгчдэд зурагтаар үзүүлнэ. Цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина гэжээ. Үүнийгээ тайлбарлахдаа наадамчин олон маань онлайн хэлбэрээр наадмаа бүхэлд нь үзэж наадамлана. Үүнийг үзэгчгүй наадам гэх нь ташаа ойлголт гээд Төв цэнгэлдэхийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлийнхний нэг хувьд хүрэхгүй гэж. Энэ нь наадмын нээлт үзэх хүслийг нь дөрөөлж бас орлого олохоо бодсон хэрэг юм л даа. Ингэхлээр үзэгчгүй наадам биш л болж таарах нь.

Гэсэн атлаа нөгөө түр журмыг уншаад үзсэн чинь хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй цомхон хүрээнд тэмдэглэнэ гэсэн мөртлөө дээр дурдснаар нээлт л лав бараг хуучинтайгаа дүйж байна биш үү. Бас халдварт өвчний үеийн дэглэмийг баримтлахын тулд хотоос холхон шиг эзэнгүй талд бөхийг барилдуулах, Хүй долоон худаг руу явдаг замыг хааж байгаа зургаан насны морио давхиулна гэсэн яриа байна лээ. Найруулагч Херо Б.Баатарын санаа бас өөр байгаа юм шиг. Баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэхэд биш Улаанбаатар хотоос 90 гаруй километрийн зайтай аль нэг жуулчны баазад ч юм уу, содон найруулгаар хийнэ гэсэн санаа байгаа гэх.

Түр журмаас харахад заалтууд нь дотроо их зөрчилтэй. Наадмыг шинэлэг хэлбэрээр хялбаршуулж хийнэ гэсэн мөртлөө нээлтийг ингэж хийнэ гэсэн нь хуучнаа санагалзсан байдалтай бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалынхаа дагуу зохиогдоно гэсэн өгүүлбэр уншигдах жишээтэй. Тэгэхээр цахим наадмын цаад талд нэг нууц юм байгаа нь төсөв. Өнгөрсөн жилийн наадмын зардал 2.9 тэрбум байж. Тэгвэл үүнээс бага төсөв гаргана гэж ярьж байгаа гэнэ. Тэгэхээр ноднингийнхоос бага зардал гаргалаа гэхэд улс орны эдийн засаг уруудах шатандаа яваа энэ цагт зөндөө мөнгө хийсгэж таарах нь. Эцэстээ нэг тэрбум гаруй ч бай тэрнийг мөнгө гэж харж байгаа хүн хэн бэ? гэвэл уг шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс.

Наадмыг хэрхэн зохион байгуулах нь одоогоор нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа болохоор төсөвлөсөн төсвийг хэрхэн зарцуулсан нь бүр хөшигний цаана хийгдэж таарна. Яг л ханцуй доторх наймаа болно гэсэн үг.

Тиймээс наадмын дараа цөөн бүлэг хүмүүс сонгуулийн шархаа нөхөөд харин олон түмэн хоёр өдөр зурагтаа горьдлогын нүдээр гөлөрсний хойно ийм наадам байхдаа яадаг юм, нөгөө тэрбум гаруй төгрөгийнхөө хэдийг нь хэн халааслаа бол гэсэн хардлагатай л үлдэнэ.

Бас нэгийг хэлэхэд Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр тэр дагуу гаргасан журмыг үзэхлээр нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдгийн үлгэрээр хийгдчихэж гэж хэлж болохоор байна. Наадмыг улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэлээ гэж. Улсын наадамд барилдах 512 бөх зоволгүй хүрчихнэ л дээ. Харин аймаг сумдад тийм олон бөх барилдаж чадаа ч үү, үгүй ч үү. Говийн сумынхан зуншлага дагаж нүүгээд малаа л гэхээс юун сонгууль бас наадамтай манатай байгаа. Дундговийн зүүн хойд талын сумынхан Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн сумаас хойш гараад явчихаж. Тэднийг яаж сонгуульд оролцуулах, саналыг хэрхэн авах нь хэцүү байна гэж байна.

Сум орноосоо алс оторт яваа малчид лав наадамлана гээд буцаж харих боломж байхгүй нь үнэн. Сонгуулийн сурталчилгааг ч хийхэд боломжгүйдэж байгаа нь нэр дэвшигчид хөдөөгийнхний толгойны өвчин болоод байна. Энэ бүхнийг наадам хийнэ гэж шийдвэр гаргахдаа огт харгалзаагүй бололтой. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30-наас хойш цуцлах уу, яах бол мэдэхгүй. Нэг тодорхой юм гэвэл “Ковид-19” өвчний аюул занал арилгаагүй л байх биз. Тэгэхээр манай төр, засгийнхан зоригтой л доо. Сонгуулиас болж өвчний халдварыг тарааж алдвал би хариуцлагыг нь хүлээнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр хэлсэн бий. Тэгвэл наадам хийгээд өвчнийг хяналтаас гаргачихвал хариуцлагыг нь хүлээе гэж хэлэх хүн хэн бол...

Сайд Ч.Улааныг “нэг кг ноолуурыг 100 төгрөгөөр авна” гэж хэлүүлсэн шиг хэн нэгэн даалгавар биелүүлж л таарах болов уу. Цахим наадам гэдэг хөшигний ард юм юм л далдлагдаад байна. Ард иргэд заавал ч үгүй наадамлана шүү гэж шахалт үзүүлээгүй. Гэтэл...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 25 мин Долгион бид хоёр 3 цаг 31 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 52 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 3 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 7 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 9 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 9 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 10 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 11 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 12 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 13 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 14 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 15 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 16 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 16 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 34 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 6 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 26 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top