x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

Өнөөдрөөс /2020.05.25/ эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэмэлт өөрчлөлтөд бичигдсэн, өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх олон заалтын нэг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал. Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрын нийт гишүүдийн 4-өөс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй тухай “давхар дээлний” хязгаарлалт.

Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдөр танхимынхаа сайд нарын дөрвөөс бусдыг нь шинээр томилох, эсвэл тэд нь УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн хүчин чадал оршино.

Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Шалтгаан нь ердөө гүйцэтгэх засаглалын тэргүүний тав тух, дур зорго юм байна. МАН-ын дарга зүгээр л “сонгууль болохоос ганцхан сарын өмнө сайд нараа солиод яах юм бэ?” гэнгүүт УИХ түүнд нь зориулаад хууль батлаад өгчихсөн. Одоо тэгээд “Хэрвээ сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ өөрчлөлт оруулаагүй бол яах аргагүй дээр хэлсэн нөхцөл байдал үүсэх байлаа. Гэхдээ бид хуулиа өөрчилчихлөө, та нар яах юм” гэж хэлээ гаргачихаад тараад явчихлаа.  

Уг нь бүр Цагаан сарын өмнө, хаврын чуулган эхэлсэн цагаас л хуульч, судлаачид “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно шүү. Хууль энэ тэрээ гаргаарай” гэж өдөр өнжихгүй сануулж, шавхуурдсан. Зөвхөн тэд тэгж үзсэн ч юм биш. Оны өмнө УИХ өөрөө ҮХНӨ-ийг батлахдаа “энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө” гээд биччихсэн юм. Тэр дагуугаа холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж, Үндсэн хуульдаа /Үндсэн хуулийн нөмөлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг адил хүчин чадалтай/ нийцүүлэх л асуудал байлаа. Гэтэл манай нөхөд “Сонгуулийн дараа гарч ирсэн шинэ засаг нь хуулиа мөрдөнө биз” гээд тараад явчихсан.

Гэхдээ нөгөө талаас улс төрийн хүрээнд болон хуульчдын зүгээс энэ нөхцөл байдалд ч гэсэн бэлэн байсан. “Хэрвээ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй бол тавдугаар сарын 25-наас хойш танай Засгийн газар Үндсэн хуулийн бус болно шүү” гэж сануулсаар байсан шүү дээ. Үндсэн хуулийн бус болно гэдэг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүснэ ээ л гэсэн үг.

Тэгээд ч ингэж хэлж, сануулж байсан маш олон хуульч өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа. Тэд одоо л жинхэнэ “улс төрөө” хийдэг газар. Үндсэн хуулийн бус гэж нэрлэсэн Засгийн газартайгаа эвлэрээд, тэндээс гаргасан тогтоол, шийдвэрийг нь хэрэгжүүлээд явах нь хуульч хүний мөн чанар мөн үү? Эсвэл нэгэнт Үндсэн хуулийн бус буюу эрх зүйн чадамжгүй болсон Засгийн газрын шийдвэрийг иргэд ч гэсэн дагаж мөрдөхгүй байж болох уу?

Ядаж л энэ удаа Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаачаар үлдэж чадах эсэхийг, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Үндсэн хуулиасаа давсан зохицуулалт хийж болдог эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр нэг удаа шүүлгээд үзье л дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 2 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 2 мин Долгион бид хоёр 3 цаг 8 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 29 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 4 цаг 40 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 6 цаг 44 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 6 цаг 45 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 6 цаг 46 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 6 цаг 47 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 6 цаг 48 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 6 цаг 49 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 6 цаг 50 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 6 цаг 50 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 6 цаг 51 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 6 цаг 52 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 6 цаг 53 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 11 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 9 цаг 43 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 3 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 12 цаг 44 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top