x

Ялах нь намуудын зорилго мөн ч ялуулах нь сонгогчийн үүрэг биш

Ц.Доржготов ах Э.Бат-Үүлийн бие дааж нэр дэвшихээр болсныг “хувийн өшөө авалт” гэж нэрлэсэн байна лээ. Миний хувьд харин үүнийг хориглолт, хамгаалалт гэж хэлнэ. Ямар ч байсан түүнд хамгаалах зүйл байна гэсэн үг. Намаас нь З.Энхболд шиг хүмүүс нэр дэвшиж байгаа учраас...

УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө өгсөн 208 нэр дэвшигч бий. Түүхэндээ хамгийн олон бие даагчтай сонгууль болох нь хэмээн уулга алдацгааж байна.

Мэдээж хүн бүрт ийм шийдвэр гаргахад хүрсэн шалтгаан байгаа. Э.Бат-Үүл З.Энхболдыг УИХ-д сонгуулахгүйн төлөө, С.Баярцогт, Н.Алтанхуяг намаасаа хөөгдсөн учраас бие дааж байгаа. АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа гэхэд цагаа тулахад бас л нэг шалтгаан хэлнэ. Адгийн тэнэг биеэ магтана гэдэг шиг “Өэлүн эх” Л.Өнөрчимөг, өөрийгөө “Чингис хаан”-аар өргөмжилсөн залууд ч гэсэн шалтаг, шалтгаан байгаа. Нэг нь үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалахын төлөө дэвшиж байхад нөгөө нь хэн нэгний зараалаар явж, бүр зарим нь "од болохын хүслэн"-д автаж, царцаа шиг азаа үзэхээр шийдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэгсэн ч хориглох аргагүй. 

Урьд урьдын сонгуулиудад “ямар ч сонголтгүй сонгууль байна” гэж гомдоллодог байсан бол энэ жилийн сонгууль хамгийн олон сонголттой сонгууль болно. Харин тэр сонголт нь хэр мэргэн байх вэ гэдэг сонгогчоос өөрөөс нь шалтгаалж таарна. Энэ чинь л ардчилсан ёс, олон урьгалч нийгэм шүү дээ.

Мэдээж үлдэж буй өдрүүдэд улс төрийн том намуудаас бие даагчид руу чиглэсэн хамгийн их дайралтууд явах байх. Гэхдээ энэ удаад нэг онцлог нь хэнийг нь ч мэдэхгүй, хэн ч мэдэхгүй хүмүүс бие даагаагүй байдаг юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хуланг гэхэд хүн бүр мэднэ. Уран бүтээлийг нь ч, улс төрийн замналыг нь ч монголчууд мэднэ. МАН-ын Бага хурлын гишүүн байхдаа намынхаа даргыг /М.Энхболд/ “газрын наймаачин” хэмээн буулгаж, С.Баярт залуурыг атгуулахад хүчин зүтгэсэн хүмүүсийн нэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч бас намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажиллаж, сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын соёлын бодлогын зөвлөхөөр очсон. Одоо ч гэсэн хэний, юуны төлөө дэвшиж байгаа гэдгийг таамаглахад хэцүү биш.

Г.Уянга ч мөн л улс төрийн ээдрээ, маргаантай түүх замналтай нэгэн. УИХ-ын гишүүн байхдаа “эмэгтэйчүүдийн бүлгийн” нэг гишүүнийхээ согтуу бичлэгийг хийж, тэр нь бусдад дамжсанаар Л.Эрдэнэчимэг гэдэг хүний улс төрийн карьерыг дуусгасан байдаг. Бичлэгийг тараасан хүн нь Л.Эрдэнэчимэгээс бусдын нүүр царайг далдалсныг бодоход анхнаасаа л зорилготой байсан болов уу. Цагтаа манай “попуудыг” магнайлж явсан Г.Уянга тэр бичлэгийн дараа “жаахан хүн муутай” харагдах болсон ч Х.Баттулга Ерөнхийлөгч түүнийг дэргэдээ авсан нь учиртай биз.

Гэхдээ яг одоогийн нөхцөлд бие даагчид хэн байх нь биш, байгаа нь чухал юм. Ялангуяа улс төрийн намуудын рейтинг уруудаж яваа энэ үед “Би хэн бэ?” гээд зогсч байгаа бие даагчдыг буруутгах аргагүй. Намуудын “сонголтгүй” болгосон сонгуулийг сонголттой болгож өгч байгаа нь л чухал. Яагаад заавал сонгогч аль нэг намыг ялуулахын төлөө санал өгөх ёстой гэж. Ялах нь намуудын зорилго болохоос биш, ялуулах нь сонгогчийн үүрэг биш.

Мэдээж хэрвээ, УИХ-д баахан бие даагчид ороод ирвэл парламентын олонхи, цөөнхий асуудал, Засгийн газрыг байгуулах гээд олон зүйл дээр бэрхшээл гарна. Гацаанд орж ч магадгүй. Гэхдээ бие даагчаас айдаг бүхэл бүтэн нам байгаад яах юм. Улс төрийн нам гэдэг бодлоготой, багтай, боловсон хүчинтэй байж “том нам” болдог болохоос биш, хэн олон “оли”-той, хэн илүү мөнгөтэй нь том болдоггүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан.

Тийм болохоор энэ удаагийн сонгуулиар “Хэн илүү бодлоготойг нь сонго. Бодлого байхгүй бол хүнийг нь сонго” гэсэн зарчим үйлчлэх байх. Тэгсэн ч олон удаагийн сонгуулиар хоосон амлалт, бэлэн мөнгөнд хууртсан сонгогчид энэ удаа арай илүү буурьтай сонголт хийнэ ээ гэж найдаж байна. Ядаж л хэнийх нь мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой, ирээдүйгээ харсан бэ гэдгийг үнэлж цэгнэх байх.

Яг намын фонн энэ тэрээ харвал бол хоёр том намын аль аль нь хэцүү болчихлоо. МАН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн уусан идсэн, ЖДҮ, 60 тэрбумынхаа асуудлаар дээшээ харахааргүй болчихсон. АН-ын хувьд “баталгаатай нэг мандаттай” гэсэн намын нөлөө бүхий лидерүүд бие даачихлаа. Тэднийг дагаад АН-ын оюун санаа, уураг тархины нэгээхэн хэсэг нь гараад явчихлаа. Ялгаатай нь АН-аас хөгшчүүл нь, Ардын намаас залуучууд нь явж байна. Тэгэхээр өрсөлдөөн хүндхэн нөхцөлд болох нээ л гэж харагдаж байна. Гэхдээ сонгогчид арай ч нэг бие даагчдаар парламентыг бүдүүлчихгүй байх. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 2 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 2 цаг 51 мин Долгион бид хоёр 2 цаг 57 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 18 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 4 цаг 29 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 6 цаг 33 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 6 цаг 34 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 6 цаг 35 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 6 цаг 36 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 6 цаг 37 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 6 цаг 38 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 6 цаг 39 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 6 цаг 40 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 6 цаг 41 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 6 цаг 41 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 6 цаг 42 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 0 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 9 цаг 32 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 9 цаг 52 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 12 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top