x

Сэтгүүлчид гомдох эрх МАН-д бий юу?

МАН-ын генсек Д.Амарбаясгалан /хууль эрх зүйн хэлтсээрээ дамжуулан/ “Ардчилал таймс” сонины сэтгүүлчийг “худал мэдээ тараасан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад өгчээ. Энэ тухай сэтгүүлч өчигдөр өөрийн фэйс хуудаст бичсэн байна.

Сэтгүүлч “ЖДҮ зээл, 60 тэрбумын хэргийг шүүх нотолчихлоо. Дээд шүүх МАН-ыг татан буулгах уу?” хэмээн бичсэнийхээ төлөө эрүүгийн хэрэгт тулгагдаад байгаа юм байна. Ардын намын засаглахаар асуулт хүртэл тавьж болохоо байчихдаг юм байна.

Эрүүгийн хуулийн 13-ын 14-т  заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” хэмээн тодорхойлж, ял хариуцлагыг “450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /450.000-1300.000 төгрөг/ торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байна.

Харин сэтгүүлчийн бичсэн бичвэр, тавьсан асуултад юу нь худал, эсвэл илт худал байсныг хайгаад олсонгүй. 60 тэрбумын сүлжээг зохион байгуулсан нөхөд нь эхнээсээ шүүхээс ял аваад явж байгаа. Энэ хэргийн улмаас МАН-ын дарга М.Энхболд улс төрийн хариуцлага хүлээж, УИХ-ын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Сайд асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх байтугай парламент МАН-ын гишүүдийн өдүүлсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөд, улс төрийн хариуцлага тооцоод явж байгаа. Өмнө нь тус сонин “ЖДҮ зээл, 60 тэрбумын сүлжээний талаар МАН-ын генсекээс асууя” хэмээн бичиж байж. Яг өнөөдрийн нөхцөлд бол өгье гэхнээ ч хариулт байхгүй нь үнэн.

Тиймээс үнэнд гүйцэгдсэн нөхөд авираа барж, ааг омгоо сэтгүүлчид гаргаж байгаа юм байна.

Саяхан УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт ч сайхан далим болов. Өмнө нь МАН Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж, сэтгүүлчийг 2-20 сая төгрөгөөр торгодог байснаа өнөөдөр эрүүгийн ял шийтгэлтэй болсон. Торгуулийн хэмжээ багассан ч гэлээ эрүүгийн ял шийтгэл бол ял шийтгэл. Хууль санаачлагч Засгийн газар “сэтгүүлчид хүний нэр төрд халдаад байна, худал мэдээлэл тараагаад байна” гэж гүтгээд, сэтгүүлчдийн байгууллага нь хүртэл хүлээж аваад хуулийг батлуулчихсан байхад өнөөдөр сэтгүүлч хэнтэй заргалдах вэ?

Эрүүгийн хууль руу оруулсны ганц давуу тал нь хэрэг, маргааныг шүүх шийддэг болсон. Сэтгүүлчдийг зөрчлийн хуулиар торгодог байх үед шийтгэлийг цагдаа оногдуулдаг байсан бол өнөөдөр муу ч, сайн ч шүүх нь шийднэ гэдэг юм. Онолын хувьд шүү дээ. Харин бодит байдал дээр бол шүүгч, цагдаа хоёрын хооронд боловсролын хувьд, сэтгэлгээний хувьд нэг их ялгаа байхгүй гэдгийг сэтгүүлчидтэй холбоотой маш олон шүүхийн шийдвэр нотолдог. Яах вэ, хэрэглэж байгаа хууль нь өөр байх. Цагдаагийн шийтгэх хуудсыг даваад хоёр ч шатны шүүхээр явж үзсэний хувьд баталгаатай хэлнэ.

Тэгээд ч хууль санаачлагч болоод хууль тогтоогчдын хувьд юунд л сэтгүүлчийн, иргэний, хэвлэн нийтлэх эрхийн төлөө зогсох билээ, сэтгүүлчдийн байгууллага нь хүртэл түүнээсээ ухарчихаад байхад.

Анх энэ заалтыг /төсөлд ”гүтгэх” гэмт хэрэг нэрээр явж байсан/ Эрүүгийн хууль руу оруулахдаа Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан хуулийн энэ заалтаар гомдол гаргахгүй, няцаалт хийх үүрэгтэй” гэдэг тайлбарыг төсөлдөө биччихсэн явж байсан. Гомдолтой байгаа асуудлаараа хариу тайлбар хийнэ л гэсэн үг. Манай сэтгүүлчдийн байгууллагад тэрийг нь “үмхээд” төслийг нь хүлээгээд авчихсан. Санаатай, санамсаргүйг хэн мэдлээ. /Бүх сэтгүүлчдийн дарга нь өөрөө МАН намын хүн шүү дээ. Одоо ч намаасаа нэр дэвших юм гэсэн/ Яг хуулиа батлах болсон чинь өнөөх “зүүлт” нь гээгдээд шууд ял, хариуцлага нь ороод ирсэн байдаг.

Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан гээд онцлоод байгаа шалтгаан нь тэр нөхдийг “гүтгэж болно” гэсэн үг биш. Харин тэндээс ирдэг шахалт дарамт сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, иргэдийн мэдээлэл олж авах эрхэд халдахаас сэргийлж байгаа юм. Манайхан ч зохиочихсон юм биш. Ардчилсан бүх улс оронд тийм байдаг. Харин манай улсын хувьд “ардчилсан” гэдэг тодотгол онохоо болиод удаж байна. Цаашаагаа улам л дордох байх.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 30 мин Долгион бид хоёр 3 цаг 37 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 58 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 9 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 12 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 14 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 15 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 15 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 17 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 17 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 18 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 19 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 20 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 21 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 22 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 40 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 12 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 32 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top