x

М.Энхсайхан ба АН: Итгэж зүтгэсэн нөхрөө хаях уу?

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэрэгт холбоотой мэдүүлэг өгөх ёстой гэрч нар ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ. Мөн дараагийн шүүх хурал болтол буюу тавдугаар сарын 5 хүртэл М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Сануулахад, М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, Засгийн газар гэрээний төслийг дэмжин УИХ-аар батлуулахаар өргөн барьсан байдаг. Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар “бойкот” хийн зогсоосон билээ.

Харин өнөөдөр Монголын хуулийн байгууллагууд /АТГ болон прокуророос/ уг гэрээний төсөл нь “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэх” /ЭХ-ийн 19.6 “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ ажиллагаа байсан хэмээн буруутгаж, М.Энхсайханыг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Түүний үйлдсэн гэх гэмт хэргийг нотлохын тулд прокурорын шаардлагаар АТГ-аас шинжээч томилон ажиллуулсан авч дүгнэлт гаргасан шинжээч нар өнөөдрийн шүүх хуралд ирээгүй юм байна. Энэ шалтгаанаар өнөөдөр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Харин М.Энхсайханыг цагдан хорьсон шалтгаан нь түүний хэргийн талаар олон нийтийн сүлжээгээр ярьсан зүйл нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэл, прокурорын шаардлагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Нэг үгээр шүүхийн шийдвэр гарах хүртэл М.Энхсайханы “амыг хаах” арга хэмжээ авч, хуульд заагаагүй үндэслэлээр цагдан хорьсон байна.

Өмнөх удаа хуралдсан /2020.04.16-нд/ шүүх хурлын дараа М.Энхсайхан нь “Миний хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэргийн яллагдагч болчихоод байна. Хэрвээ Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гэрээний төслийг хүлээж авсан УИХ-ын дарга асан З.Энхболдыг шүүхэд дуудах ёстой. Энэ гэрээг "Тавантолгойн ордыг гадныханд 100 жил үнэгүй өгөх гэсэн" гэж гүтгэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч бас шүүхэд дуудаж мэдүүлэг авах ёстой” хэмээн ярьсан билээ.

Товчхондоо түүний хувьд хэрэг шалгасан процесс болон хэргийн нарийн ширийнийг огт яриагүй. Тэр зэргийн ухамсартай хүн шүү дээ, хуулиа ч мэднэ.

Харин прокурорын зүгээс өөрсдийнх нь хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар олонд илчлэх вий гэдэг үүднээс сэрэмжлэх арга хэмжээ авч байгаа нь энэ бололтой. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг дурьдсан явдал нь эргээд өөрийнх нь толгой дээр буучихав уу л гэж харагдаж байна.

Уг нь бол, хэрвээ гэрээг боловсруулсан нь “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” үйл ажиллагаа мөн юм бол М.Энхсайханд энэ үүрэг даалгаврыг өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд дуудагдах ёстой. Гэрээний төслийг дэмжиж УИХ-д өргөн барьсан тэр үеийн сайд нар ч бас хам хэрэгтэн болж таарна. Мөн гэрээний төслийг хүлээж авсан /тэгсэн атлаа хуулийн байгууллагад мэдэгдэлгүй дарсан/ УИХ-ын дарга З.Энхболд ч бас хам хэрэгтэн болж таарна.

Гэтэл өнөөдөр М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа дуудагдаад, шалгагдаад, шүүгдээд яваад байгаад асуудлын гол гогцоо байна. Ядаж л гэрээний төслийг тэр ганцаараа боловсруулаагүй, тухайн үеийн Засгийн газар, яамдад ажиллаж байсан олон чадварлаг залуусын хүч хөдөлмөр шингэсэн гэж М.Энхсайхан дарга өмнө ярьж байсан. Ядаж л тэд нь үнэхээр гэрээний төслийг “гэмт хэргийн сэдэл санаагаар” хийсэн үү, үгүй юу гэдгийг хэлээд өгчих мэдлэг, чадвартай хүмүүс.

Бас нэг сонирхолтой нь энэ хэрэг байгуулаагүй гэрээний төлөө ял, хариуцлага хүлээсэн анхны тохиолдол болох гэж байна. Хохирогч байхгүй, хохирол тооцоогүй гэмт хэрэг гэсэн үг. Хууль, шүүхийн практикт урьд ийм зүйл болж байгаа ч үгүй байх.  

АТГ, прокурор хууль зөрчсөн “өнгөрсөн хорвоо” болжээ гэхэд шүүх ч гэсэн түүнийг нь үргэлжлүүлээд явж болох уу? Шүүх хуралдааныг хаалттай явуулах ямар шалтаг, шалтгаан шүүгчид байсан бэ?

Сануулахад, М.Энхсайханыг “үндэсний эрх ашгийг хорлох гэсэн” гэж буруутгаснаас бус, улсын нууцтай холбоотой асуудал энд яригдаагүй. Ийм тохиолдолд шүүх хурлыг нээлттэй явуулах М.Энхсайханы шаардлага ч гэсэн хууль ёсных. Ийм л олон “нөхцөлтэй” бодлогын хариуг Монголын шүүх гаргах гэж байна. Шүүх шударга шийдэж чадах уу?

Уг нь бол Тавантолгой ордыг эргэлтэнд оруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх нь АН-ын бодлого, АН-ын үе үеийн Засгийн газруудын өмнөө тавьсан зорилт байсан. Гэтэл үүний төлөө М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа буруутгагдаад, ял хүлээгээд зогсч байгаа нь ч гэсэн шударга бус харагдаж байна. Энэ бол М.Энхсайхан гэдэг хүний хувь заяанаас гадна АН-ын нэр хүнд, ирээдүйтэй холбоотой асуудал. Итгэсэн, зүтгэсэн хүнээ ингэж шударга бусын өмнө ганцаардуулаад, шоглоод байвал АН-д итгэж дагах, хүчээ өгч зүтгэх хүн дахиж гарах уу?  

1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулжээ. Түүнээс яг 22 жилийн дараа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг улс төрийн хэргээр цагдан хорилоо. Тохиолдол биш байх... гэж бас нэг жиргээч бичжээ. Хэрвээ М.Энхсайханыг яллаж буй нь улс төрийн зорилготой үйл ажиллагаа юм бол улс төрийн арга хэрэгслээр хариу өгөх нь АН-ын үүрэг биш үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Mongol yalna (172.58.139.31)
    Zi jenko 2 l mongoliig horlon suitgej baigaa humuus 12 jiliin umnu tz tsahilgaan stants barisan bol mongold tsalin tetgever 2 dahin 1hund onogdoh buteegdhuun 2daihin usuj dundaj dabhraga 60 hubid hureh baisan
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (49.164.76.210)
    Юу гэж хорлох санаатай байх юм вэ.энэ хүний мэдлэг чадварыг ашиглан үүрэг өгч төслөө хийлгэсэн .гэтэл буруутан болсон байна.үүний цаана улс төрийн өс хонзон явагдаад байгаа юм бишүү.энхсайхан улс орноо хорлох хүн бишээ
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (122.201.31.142)
    М.ЭНХСАЙХАН ЮУГААР ГИЙГҮҮЛСЭН ГЭЖ... ХАРИН Ч ХОРЛОН САНААТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, С.БАЯРЦОГТ МЭТИЙН ЛУЙВАРЧДЫН ХАМСААТАН БАЙЖЭЭ... ИТГЭХ АРГАГҮЙ УРВАГЧ ХУЖАА МӨНӨӨС МӨН ШҮҮ ДЭЭ
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 9 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 9 цаг 49 мин Долгион бид хоёр 9 цаг 56 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 10 цаг 17 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 11 цаг 28 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 13 цаг 31 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 13 цаг 33 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 13 цаг 33 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 13 цаг 34 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 13 цаг 36 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 13 цаг 36 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 13 цаг 37 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 13 цаг 38 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 13 цаг 39 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 13 цаг 40 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 13 цаг 41 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 15 цаг 59 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 16 цаг 31 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 16 цаг 51 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 19 цаг 32 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top