x

Эрх чөлөөний мэдрэмж: Долдугаар сарын 1

“Улаан бал”-чууд өчигдөр орой цацагдсан шинэ дугаартаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг урьж оролцуулжээ. О.Магнай 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Одоогоор хаана, хэддүгээрт тойрогт нэр дэвших нь тодорхой болоогүй ч нэр дэвшихийн хувьд дэвших юм л байна.

Гэхдээ асуудлын гол үүнд биш. Энэ удаа “Улаан бал”-аар монголчуудын бараг мартаад байсан “долдугаар сарын 1”-ний хэргийг сөхсөнөөрөө өмнөх дугааруудаас онцлог байв. Хувь хүн тойрсон байцаалт биш, бүтэл бүтэн түүх, эмгэнэл, бас сургамжийг сөхсөн гэхүү дээ. Төлөөлөгч нь мэдээж О.Магнай. Хэрвээ мань хүн нэвтрүүлгийн төгсгөлд нэг үе хамтран зүтгэгч, журмын анд асан Ж.Батзандангийн дугаар луу залгахаас татгалзаагүй бол илүү “төгс” болох байлаа. Гэвч тэдний зам ингэж салсан нь ч бас л нэг ёсны “түүх” юм даа.

О.Магнай бол долддугаар сарын 1-ний жагсаалыг “өдөөн хатгагч”, “турхирагч”-дын /сайнаар биш, саараар хэлэхэд шүү дээ/ нэг бол яах аргагүй мөн. Сүхбаатарын талбайд сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэдэн мянган залуус түрхрэн цуглаж, санал хураалтыг дахин тоолохыг шаардаж, СЕХ-г буулгахыг шаардаж, тэргүүн магнайд нь Ц.Элбэгдорж, О.Магнай, Ж.Батзандан нар явсан нь үнэн.

Өглөө нарнаар Сүхбаатарын талбайд цугласан жагсагчид үд өнгөрөхөд эрх баригч МАХН-ын байр луу очиж, намын дарга С.Баяр нарыг гарч ирж, сонгогчидтой уулзахыг шаардсанаар бүх зүйл эхэлсэн билээ. Өмнө олон удаагийн сонгууль болж, олон сонгуулийг гараар тоолж, тэр тоолонд саналын ийм луйвар болдог байсан ч 2008 оных шиг туйлдаа хүрсэн нь байгаагүй юм.

Сануулахад, 2016 оны сонгууль болохоос өмнө УИХ дахь МАН-ын гишүүд Сүхийн талбайд /тэр үед Чингисийн талбай нэртэй байв/ нөмгөн дээлтэй жагсаж, сонгуулийн хар хайрцгийг “саналын луйвар хийсэн” хэрэгт яллан шатаасан авч удалгүй болсон сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан юм.   

МАХН-ын байр шатаж, таван хүний амь эрсэдсэний дараа жагсаалд оролцсон 700 гаруй залуусыг баривчлан саатуулж, хаалттай шүүх хурлаар /10 хүний дунд насанд хүрээгүй нэг хүүхэд оруулаад шүүх хурлыг хаалттай явуулж байсан/ бөөнөөр нь яллан шорон луу ачуулсан. Төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдсан залуучуудыг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан тухай хожим УИХ-ын Нээлттэй сонсгол дээр хүний эрхийн төлөө ТББ-уудын төлөөлөгч нар уйлаад ярьж байсныг санаж байна.   

Магадгүй тэр үеэс монголчуудын эрх чөлөөний мэдрэмж бага багаар унаж эхэлсэн байх. Цаазын ялтай зүйл ангиар яллагдаад байсан Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намын нөмөрт орж, МАХН-ын байр луу чулуу шидсэнийхээ төлөө хоригдол болсон залуус жил 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаярын уучлалаар суллагдсан билээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 9 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 10 цаг 2 мин Долгион бид хоёр 10 цаг 8 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 10 цаг 29 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 11 цаг 40 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 13 цаг 44 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 13 цаг 46 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 13 цаг 46 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 13 цаг 47 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 13 цаг 48 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 13 цаг 49 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 13 цаг 50 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 13 цаг 51 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 13 цаг 52 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 13 цаг 53 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 13 цаг 53 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 16 цаг 11 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 16 цаг 43 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 17 цаг 3 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 19 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top