x

Эрх баригчдын харалган байдал коронагаас илүү аюул заналхийлж байна

Өчигдөр Монгол Улсын хувьд бараг л “хар мягмар гариг” боллоо. Сүүлийн хоёр сарын турш бүртгэгдсэн коронавирусын тохиолдол хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, 32 болов. Өнөөдөр ХӨСҮТ дахиад хэдийг зарлахыг таахад бэрх.

Шинээр бүртгэгдсэн 15 тохиолдлын 13 нь ОХУ-аас орж ирсэн, хоёр нь Монголд гарсан болж таарав. “Сонгдо” эмнэлэгт удаан хугацаанд хэвтэж эмчлүүлсэн хоёр өвчтөнөөс авсан тандалтын хариу эерэг буюу “халдвартай” гарчээ. Яаралтай оношлуураар хийсэн учраас шинжилгээний хариу баталгаатай биш, PCR-аар дахиж оношлоно гэж байгаа боловч энэ ч гэсэн аврал биш юм.

Өчигдөр орой лабораторийн шинжилгээний хариу гарч, “сөрөг” хэмээн зарласан авч хоёр дахь, гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан өмнөх тохиолдлууд бий.  Тиймээс иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, давтан шинжилгээ авах ёстой.

Товчхондоо манай улс халдварын тархалтыг хяналтаасаа алдчихлаа. Өмнө нь нэг сарын турш “Монгол Улс коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж ярьж, бичиж байсан. Сүүлийн хоёр сар “Монгол Улс эх дотооддоо коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж бас л цээж түхгэр байв. Харин өнөөдөр аль аль нь үгүй болж, халдвар голомтолсон орнуудын жагсаалт руу гулсахад бэлэн болов. Эмч нар мөн ч олон хэлсэн дээ. Халдвар нэгэнт ороод ирсэн тохиолдолд манайх барьж дийлэхгүй шүү гэж. Бүтэн дөрвөн сар ээлжгүй жижүүрлэсэн эмч нар ч туйлдах шат руугаа орж байна. Хүссэн юм хүзүүгээр татав.

Өчигдөр ОБЕГ-ын дарга П.Бадрал “Одоогоор гадаадаас эх орондоо эргэж ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн тоо 8000 шахаад байна. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулбал монголчуудаа олноор нь авчирах боломжтой. УОК эхний ээлжинд тус эмнэлгийг коронавирусын тусгаарлалтад ашиглахаар шийдвэрлэсэн” гэв.

Гэтэл баригдаж буй эмнэлэг нь 300 ор, 800-гаад өрөө тасалгаатай. Дээр нь ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахын тулд дахиад 8.000.000.000 /найман тэрбум/ төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Аюулын харанга дэлдсээр дөрвөн сар өнгөрөхөд байхад Засгийн газраас бодож бодож авсан арга хэмжээ нь энэ.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “тусгаарлах байрууд хүрэлцэхгүй байгаа учраас одоогоор тусгай үүргийн нислэг хийх боломжгүй. Тусгаарлах өрөө тасалгаа суларчны дараа иргэдээ авчирах асуудлыг эргэж ярина” гэв. Одоо тусгаарлалтад байгаа хүмүүсийн ор сулрахыг л хүлээж буй хэрэг шүү дээ.

Ийм байтал Засгийн газар, УИХ “2020 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудаа бүгдийг хийнэ. Төсөвт нэг ч төгрөгийн тодолгол хийхгүй” гэж гүрийгээд байгаа. /Тэр төсөв төлөвлөгөөнд нь коронавирус байхгүй гэдгийг санах хэрэгтэй/ Өчигдөр “Улаан бал”-д орсон Х.Нямбаатар хүртэл “Тэнд чинь 150 мянган ажлын байр байгаа” гээд нүүрээ минчийлгээд зүтгээд байна лээ. Үнэн хэрэгтээ “Энэ оны төсөв бол сонгуульд зориулсан төсөв юм аа. Тийм учраас эрх баригчид хөрөнгө оруулалын бүх зардлаа оны эхний зургаан сард хуваагаад тавьчихсан байна. Тэндээсээ компаниудаа санхүүжүүлээд, мөнгөө хувааж аваад сонгуульдаа орох юм байна” гэдгийг эдийн засагчид хангалттай хэлж, сануулж байгаа.

Хэрвээ тийм биш бол аль хэдийн төсөвтөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаад эхэлчихсэн байх учиртай. Сая чуулган эхэлсний дараа УИХ баахан татваруудыг тэглэсэн, хөнгөлсөн, чөлөөлсөн. Татварын орлого тасалдсанаас үүсэх төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ гэдэг нь Төсвийн хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл “Засгийн газарт эрхийг нь өгөөд ажлыг нь хийлгэх ёстой” гэдэг яриаг УИХ-ын гишүүд өөрсдөө яриад явж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. Засгийн газрын дур зоргыг өөгшүүлж, өөрсдөө хариуцлагаас зугтаж буй бас нэг хэлбэр.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 9 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 9 цаг 44 мин Долгион бид хоёр 9 цаг 50 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 10 цаг 11 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 11 цаг 22 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 13 цаг 26 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 13 цаг 27 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 13 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 13 цаг 29 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 13 цаг 30 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 13 цаг 31 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 13 цаг 32 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 13 цаг 33 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 13 цаг 34 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 13 цаг 34 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 13 цаг 35 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 15 цаг 53 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 16 цаг 25 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 16 цаг 45 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 19 цаг 26 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top