x

Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, коронавирусын уршгаар эдийн засагт бий болоод байгаа нэмэлт хүндрэл (Засгийн газрын популист арга хэмжээнүүдээс болж гадаадын хөрөнгө оруулалт дайжсан, донор байгууллагуудын үйл ажиллагаа саарсан, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулт буурсан гэх зэргээс үүдэлтэй өмнөх хүндрэлүүд дээр коронагийн хүндрэл нэмэгдсэн гэдгийг мартаж болохгүй!)-ийг, төсвийн тодотгол хийхгүйгээр давж гарна гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж зарлалаа. Ингэх учраа “бүтээн байгуулалтуудыг явуулж ажлын байраа хамгаална” хэмээн тайлбарлав.

Тийм дээ, доорх хоёр зүйлийг эс тооцвол аргагүй зөв бодлого!

Нэгдүгээрт: энэ жилийн тендер, концессийн бүтээн байгуулалтын ажлуудын зонхилох хэсгийг хятадын компаниуд гүйцэтгэж, хятад ажилчид ажиллана.

Хоёругаарт: тендер, концессийн ажлын шалгаруулалтын авилгаар “мөнгө босгож”, тэгээд 60 тэрбумаас хол давсан, магадгүй “300 тэрбумын” гэх ч юм уу нэгэн “шинэ хэрэг” үйлдэгдэх магадлалтай.

Энэ хоёр зүйл үгүй байж чадах тийм бүтээн байгуулалт явагдвал Ерөнхий сайд Хүрэлсүх алзахгүй. 

Гэтэл, эсрэгээрээ, МАН-ын дарга Хүрэлсүхийн бодлогын цаана уг хоёр зүйл “тооцоонд нь орчихсон” байвал яана?!

Коронавирусын халдвараас үүссэн нөхцөл байдалд, нэн тэргүүнд эдийн засагчид болоод тэдэнтэй мэргэжил нэгт Р.Амаржаргал, М.Энхсайхан зэрэг ерөнхий сайд асангууд маш их санаа зовж, яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж хоёр долоо хоногийн өмнөөс л анхааруулсан. Ардчилсан Намаас төсвийн тодотголыг хийхийг гурвантаа шаардан бичиг явуулсан. Дөрөв хоногийн өмнө Ерөнхийлөгч мөн төсвийн тодотгол хийх шаардлагатай гээд хямралын эсрэг сан байгуулах санал гаргасан.

Коронавирусын тархалт цар тахлын хэмжээнд очлоо хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдэгдэхэд, олон улсын том хөрөнгийн биржүүд дээр “хар хун” хэмээх үзэгдэлтэй нүүр туллаа хэмээн хөрөнгө оруулагчид паникдаж эхэлсэн юм.

Хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ, түүхэндээ байгаагүй, хоёр их наяд долларын нэмэлт хөрөнгө гаргах төсвийн тодотгол хийж байна. Барууны орнууд бүгдээрээ л уралдан ийм арга хэмжээ авч байгаа.

Тэд эрсдэлийн үнэлгээ хийх чадвараараа тэргүүлэгч орнууд шүү дээ. Корнавирусээс ирэх аюулыг сайтар тооцоолон үнэлсэн л байлгүй.

Ийнхүү дотоод, гадаад талаасаа төсвийн тодотгол хийх шаардлагатайг харуулаад байхад Ерөнхий сайд зөрүүдлээд байна. Ингэж зөрүүдлээд байгааг нь сонгуульдаа ямар ч үнээр хамаагүй мөнгө босгон ялж, өөрийнхөө болон эрх баригч “ангийн” бизнесийг аврах явцуу сонирхолдоо улайрчээ хэмээн тайлбарлахаас өөр аргагүй. 

Үнэхээр тийм ахул Ерөнхий сайд маань коронавирустэй “хөтлөлцөөд” авч байгаа нь тэр дээ. Монголчууд бид ч том аюулын өмнө ирлээ гэсэн үг шүү!

Өдийд Итали, Испанид байгаа чийглэг дулаан уур амьсгалтай цаг уур манайд зуны эхэн сартай хамт хүрээд ирнэ. Монгол нутгийн хаврын салхи, хүйтэн жавар зэрэгт дарагдаад тархаж чадахгүй байсан коронавирус хүчээ аван европынх шиг догширч мэднэ. Тэр үед, тодотгол хийгдээгүй төсөвтэй эдийн засаг маань дотоод, гадаад орчиндоо маневарлаж чадахгүй байх болно.

Газрын хөлдүүс гэсэж бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэг авсан тендер, концессын ажлуудаа хийхээр Хятадын компаниуд ажилчдаа дагуулан орж ирнэ. Коронавирусын гайгаар бизнес болон ажлын байраа алдаад, төрөөсөө 200000 төгрөгийн тэтгэлэг аван амиа зогоож байгаа монголчууд үүнийг хараад уурсана. Зарим газар ажлын байраа булаацалдан мөргөлдөөн ч гарч мэднэ.

Мөн коронавирусын халдвараас сэргийлж олон улсын нислэгүүдээ хязгаарлаад зөвхөн гадаадад байгаа монгол иргэдээ тусгай нислэгээр татаж байхтай зэрэгцээд хятад ажилчид бөөн бөөнөөрөө орж ирэхүйд манай иргэд сэжиглэж эгдүүцнэ.

Тэгвэл, манай Ерөнхийлөгчийн хичээл зүтгэлээр олж аваад байсан хоёр орны найрсаг харилцааны нэр хүндэд сэв суугаад зогсохгүй “Хөх”, “хар” тодотголтой “монголчууд” хэмээх янз бүрийн хөдөлгөөнүүд “галзуураадахвал” бүр түвэгтэй байдал бий болно.

Энэ мэтээр; коронавирусын халдвар хүчээ авчихсан, хятадуудад ажлын байраа алдчихсан, эдийн засаг бүр шалчийгаад зах зээл тодотголгүй, тодорхойгүй байдлаас болоод үймэрчихсэн байх үед МАН тендер, концессынхоо авлигаар их хэмжээний хөрөнгө мөнгө босгож, мөнгөний хүчээр сонгуульд орж ялбал “юун 7-р сарын 1” гэдэг шиг юм болж мэднэ.

Мэдээж, сонгуульд оролцож байгаа этгээдүүд болон дэмжигчид сонгуулийн дүн гарах хүртэл тээсэн горьдлогодоо хөтлөгдөөд одоохондоо аядуу байгаа л даа.

Нэр дэвшигч бүр ялна гэдэг хүслээ, ялна гэдэг итгэл болгочихсон буй. Хүний хүсэл нь оюун ухаанаа удирдаад байдгийг сэтгэл судлаачид тогтоосон шүү дээ! 

Гэтэл, сонгуулийн дүн гараад “нам тавиулснаа” мэдэхтэй зэрэг намууд, нэр дэвшигчид, дэмжигчид гэх мэт бүгдээрээ эхэр татуулан орилж, талбай дээр гарна. Жагсана, цуглана, үймнэ, самуурна, бужигнана, тэмцэлдэнэ!

“Шударга ёс”-ыг шаардана, “300 тэрбумын хэрэг”-ийг сөхнө, “МАН төрийн эрхийг хууль бусаар авсан” хэмээн зарлана. Ер нь ямар нэг шалтаг, шалтгаанаар сонгуулийн үр дүнг унасан бүхэн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, сонгуульдаа цуглуулан “бордсон хэдэн шараа” тавиад туучихсан учраас! 

Сонгуульд ялагдсаны гомдол болон коронавирусын цар тахлаас болж бизнес, орлогоо алдаж ядуурсан иргэдийн бухимдалтай нийлэхээр намууд мөргөлдсөн улстөрийн ноцтой хямралд хүргэх өндөр магадлалтай.

Ерөнхий сайд Хүрэлсүх, энэ улстөрийн хямралыг яаж ийгээд даваад гардаг юмаа гэхэд туйлдаа хүрчихсэн пандемийн эдийн засгийн хямрал тосоод байж байх болно.

Энэ хямрал Монголыг юунд хүргэхийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Ерөнхийлөгчийн уриалгын улстөрийн хэсгийг нь харахад дарангуйлал руу л явж мэдэхээр байна. Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох санаатай биш юмаа гэлээ гэхэд, захиргаадалтын үеийн сэтгэлгээнээс улбаатай дарангуйлалын аргаар коронавирусын уршигтай тэмцэх л санал гаргаад байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хямралдаа анхаараад төсвийн тодотгол хийчихийн оронд коронавирустэй хөтлөлцөхийн аюул ийм байна! Энэ аюулын эсрэг Ардчилсан Нам бүх улстөрийн хүчнүүдийг манлайлан тэмцэх хэрэгтэй дээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • albaker (77.81.167.242)
    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.179.24.212)
    Ene UULen ust boloogui boloh ch ugui yumni talaar yu geed tsetserheed bgaa yum. Harinhni tolgoigoor yvdag tsag tur ch gelee ard hotsorson bhad. Tal talaas ni blansluulaad batlachihaan tusuvt todotgol hii gej samrah geed bdag davarsan erguu ve.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.18.13)
    Батүүл үнэн юм бичжээ. Төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Энэ цар тахлын үеэр арай хятдуудыг оруул ирэхгүй биз дээ, арай. Бодит байдлыг бодитоор үнэл. Хөрсөн дээрээ буу. Дараа мөрөөд.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Өлзий (202.126.89.217)
    Бат-Үүл одоо өөрийгээ хичээ. Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг шиг. Баатар гээд байгаа.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • ТУНГААЖ БОД (202.131.232.202)
    БАТ-ҮҮЛ БААБАР ХОЁР ОДОО БОЛИО ТА 2 ЫН ЯРИА ДУНД СУРГУУЛЬД ЦЭЭЖЛҮҮЛЖ БАЙСАН ӨВГӨН ПАРТИЗАНЫ ЯРИАГ САНАГДУУЛЧИХЛАА.ККК
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.143.124)
    АН ынхан ажил хийлгэхгүй гэж саад болохоор бүх л сувгаар хичээж байна.Амьдрал зогсоогүй цагт бүтээн байгуулалт явж л таараа, сонгууль болдогоороо болоод л өнгөрнө.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 9 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 9 цаг 41 мин Долгион бид хоёр 9 цаг 47 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 10 цаг 8 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 11 цаг 19 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 13 цаг 23 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 13 цаг 24 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 13 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 13 цаг 26 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 13 цаг 27 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 13 цаг 28 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 13 цаг 29 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 13 цаг 30 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 13 цаг 31 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 13 цаг 31 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 13 цаг 32 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 15 цаг 50 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 16 цаг 22 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 16 цаг 42 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 19 цаг 23 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top