x

Халдварын тохиолдлыг бүртгэх нь хяналтандаа авсан хэрэг биш

Тусгаарлалтад байгаа монголчуудын тоо аль хэдийн 2000 шахжээ. “Хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж үзсэн 1000 шахам иргэнээ тусгай үүргийн нислэгээр авчирснаас хойш энэ тоо хоёр дахин нэмэгдэв. Халдварын таван тохиолдол бүртгэгдээд байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө, халдварын анхны тохиолдол бүртгэгдэх хүртэл “айгаарай, болгоомжлоорой” гэж байсан албаны хүмүүсийн зан ааш ч гэсэн өөрчлөгдөж “айх аюулгүй, сандрах хэрэггүй” болоод явчихлаа. Усанд унасан хүн бороонд норохоос айдаггүй гэдэг болж байна.  

Ердөө хэдхэн хоногийн өмнө “Монгол Улс коронавирусын халдваргүй Азийн цөөхөн орны нэг” байлаа. Азиуд, дэлхий нийтээрээ “сайн тэсдэг юм шүү” гэж ерөөж байлаа. Хөгжил буурай, ядуу эдийн засагтай энэ орныг “нэг мөсөн бүү хиарчихаасай” гэсэндээ тэр. Харин манайхан өөрсдөө гүйж очоод зөөгөөд, тээвэрлээд аваад ирэх нь тэр. Өвчтэй зовлонтой, гачигдал бэрхшээлтэй иргэдээ нэг удаа татаж авах нэг хэрэг. Харин тэгж байна гээд хэдэн зуу, мянган хүний хоёр сар зүтгэсэн зүтгэсэн зүтгэл, чармайсан чармайлтыг уландаа гишгээд, халдварыг голомтоор нь тээвэрлээд аваад ирнэ гэдэг өөр хэрэг. Яаж ч бодсон энэ хоёр зүйл яг адилхан зүйл биш.

Франц эрээс коронавирус илэрснээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа тусгай үүргийн нислэлийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл, нислэг зохион байгуулсан нөхөд “ер нь Монгол хүнд тусдаггүй юм шиг байна” гэж “омогшсон” бололтой юм. Тэгээд л тахлын голомтоос иргэдээ авч ирсэн бас нэг “баатарлаг түүх” бүтээх гэж яарч л дээ. “Херо интертайнмент”-ийн залуус хамт явсан гэж байгаа. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ээлжит “попрол”... Хоёр хүний ашиг сонирхлын төлөө хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа УОК-ийг ч өмөөрөх аргагүй. Эрүүл мэндийн сайд нь яагаад дуугараагүй юм?

Нэгэнт халдвар хаалга даваад ороод ирсэн хойно бид урьдчилан сэргийлэх талаар мянга давтаад нэмэргүй, оройтсон асуудал. Харин эмчлэх тухай ярих хэрэгтэй болж байна. Харин манай эмнэлэг, эмч нарт тийм бололцоо бий юу?

Тусгаарлагдаад байгаа 2000 шахам хүний тухайд сануулахад тэднийг “эмчлээд” байгаа юм биш шүү дээ. Зүгээр цоожтой хаалганы цаанаас харж, хянаж байгаа туршилтын туулайнууд. Хэрвээ хэн нэгнээс нь халдварын шинж тэмдэг илэрвэл тэгээд гүйцээ. Эмчилгээний арга зүйг нь манайх байтугай дэлхий олоогүй байна. Хятад, Солонгос гээд цөөхөн орон халдварын тархалтыг хяналтандаа авч, нас баралтын тоо буурч байна гэх боловч батлагдсан эмчилгээ санал болгож чадахгүй л байна. Харин манай эрүүл мэндийн салбарынхан юу бодож санаж явна вэ, Эрүүл мэндийн сайд аа? Одоо л нөгөө олон улсын өмнө “алгаа тосох” цаг ирлээ. Гэтэл энэ цаг ирэхээс өмнө алгаа тоосоод дуусчихсан уу?

Хятад улсад халдвар анх гарах үед доктор Ж.Амарсанаагаа “Эмч нарын сайн дурын баг авч явья” гэдэг санаачлага гаргаад, хүмүүсээ цуглуулсан байдаг юм. Тэгэхэд нь ЗГХЭГ-ын дарга ноён Л.Оюун-Эрдэнэ “өвчнөөр улс төр хийлээ. Попорлоо” энэ тэр гэж загнаад хил нэвтрүүлээгүй. Тэгвэл одоо хэн нь “попорсон” болж байна даа. Хэрвээ эмч нарын баг Хятадад ажиллаад ирсэн бол өнөөдөр манай эмнэлгүүд туршилтын ч гэсэн эмчилгээний аргачлалтай болчихсон байх байлаа. Аль ч салбар ингэж хөгждөг. Хойноос нь хөөж гүйцнэ гэж хэзээ ч байдаггүй, дагаж, чаргуулдаж байж урагшилдаг.

Хэрвээ муу юм болсон бол Монголын анагаахын шинжлэх ухааны нэг докторыг Хятад улс хүндэтгэлтэйгээр оршуулах байсан биз. Харин сайнаар төгсвөл Монгол Улс цар тахлыг эмчлээд эхэлчих байлаа.

Сая онгоцоор авч ирсэн 1000 шахам иргэний хувьд ч ялгаагүй. Сайнаар яривал Монголын төр иргэдээ авлаа. Муу талаас нь харвал 1000 хүний эрх ашгийн төлөө гурван сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг хутганы ирэн дээр тавилаа. Харин үүнийгээ У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр гүйцэд харж чадсан юм болов уу? Эсвэл эхлэл хэсэг нь, ялалтын марш, цэцгийн баглааг л харсан байх нь уу?

УОК-ийн дарга, Эрүүл мэндийн сайд нар “Бүү айгаарай, битгий сандраарай. Бид халдвар орж ирж болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр энэ нислэгийг хийсэн. Бүх юм хяналтанд байгаа” гэж хэлсэн. Үнэхээр тийм бол эмчилгээгээ эхлэх хэрэгтэй байна. Нэг ч хүнийг эмчилж, эдгэрүүлж чадахгүйгээр халдварын тохиолдлоо бүртгээд суугаад байж болохгүй ээ. Үүнийг “хяналтандаа авах” гэдэггүй.

Б.СЭМҮҮН  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 7 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 7 цаг 35 мин Долгион бид хоёр 7 цаг 41 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 8 цаг 2 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 9 цаг 13 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 11 цаг 17 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 11 цаг 18 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 11 цаг 19 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 11 цаг 20 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 11 цаг 21 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 11 цаг 22 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 11 цаг 22 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 11 цаг 23 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 11 цаг 24 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 11 цаг 25 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 11 цаг 26 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 13 цаг 44 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 14 цаг 16 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 14 цаг 36 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 17 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top