x

Шөнөдөө баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун урагш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хүйтэн хэм  байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,23-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн уулархаг нутгаар , 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 17 цаг 31 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 17 цаг 31 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 17 цаг 32 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 17 цаг 33 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 17 цаг 34 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 17 цаг 36 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 17 цаг 37 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 17 цаг 41 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 17 цаг 42 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 17 цаг 44 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 21 цаг 15 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 21 цаг 16 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цаг 17 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 21 цаг 18 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 21 цаг 19 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 21 цаг 19 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 21 цаг 20 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 22 цаг 55 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 22 цаг 56 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 9 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top