x

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Арванхоёрдугаар сарын 9-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 08-НЫ 20 ЦАГАА­С 12 ДУГААР САРЫН 09-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.

Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НААС 12 ДУГААР САРЫН 14-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 18 цаг 6 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 18 цаг 7 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 18 цаг 8 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 18 цаг 9 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 18 цаг 10 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 18 цаг 12 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 18 цаг 13 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 18 цаг 17 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 18 цаг 18 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 18 цаг 20 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 21 цаг 51 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 21 цаг 52 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цаг 53 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 21 цаг 54 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 21 цаг 54 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 21 цаг 55 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 21 цаг 56 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 23 цаг 30 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 23 цаг 32 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 44 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top