Конференцийн лигийн тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх бүх баг тодорлоо.
Тэмцээний үндсэн шатны дүнгээр шөвгийн 16-д "Челси" (Англи), "Витория" (Португал), "Фиорентина" (Итали), "Рапид" (Австри), "Юргорден" (Швед), "Лугано" (Швейцар), "Легия" (Польш), "Серкль Брюгге" (Бельги) багууд шууд шалгарсан. Харин пүрэв гаригт нэмэлт шатны хариу тоглолтууд болж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1/8-ийн шигшээд "Бетис" (Испани), "Ягеллония" (Польш), "Целе" (Словен), "Панатинаикос" (Грек), "Борац" (Босни Герцеговин), "Пафос" (Кипр), "Мольде" (Норвег), "Копенгаген" (Дани) шалгарлаа.
Одоо Конференцийн лигийн шөвгийн 16-д багууд дараах байдлаар оноолт таарах болов уу хэмээн баримжаалж байна:
"Бетис" - "Челси"/"Витория";
"Ягеллония" - "Легия"/"Серкль Брюгге";
"Целе" - "Юргорден"/"Лугано";
"Панатинаикос" - "Фиорентина"/"Рапид".
Мөн Европын лигийн тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх бүх баг тодорхой боллоо.
Тэмцээний үндсэн шатны дүнгээр шилдэг 16-д «Лацио» (Итали), «Атлетик» (Испани), «Манчестер Юнайтед», «Тоттенхэм» (Англи), «Айнтрахт» (Герман), «Лион» (Франц), «Олимпиакос» (Грек), «Рейнжерс» (Шотланд) багууд шууд шалгарсан. Пүрэв гаригт нэмэлт үе шатны хариу тоглолтууд болж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1/8-ийн шигшээд "Реал Сосьедад" (Испани), "Будё-Глимт" (Норвег), "Виктория" (Чех), "Аякс", АЗ (Нидерланд), "Рома" (Итали), "Фенербахче" (Турк), ФКСБ (Румын) багууд шалгарлаа.
Одоо Европын лигийн шөвгийн 16-д багууд дараах байдлаар оноолт таарах болов уу хэмээн баримжаалж байна:
"Виктория" - "Лацио"/"Атлетик";
"Будё-Глимт" - "Олимпиакос"/"Рейнжерс";
"Аякс" - "Айнтрахт"/"Лион";
АЗ - "Манчестер Юнайтед"/"Тоттенхэм".