“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль хотоос гаргалгүйгээр өвлийн соёл, уламжлалтай танилцах боломжийг олгож буй өвөрмөц арга хэмжээ болж байна. Тус фестиваль хүн бүрт нээлттэй бөгөөд энэ сарын 16-22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулагдаж байна.
Энэхүү фестиваль нь Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мөн дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой гэдгээрээ онцлог юм.
Мөн өвлийн цас, мөсний баяртай хослуулан зохион байгуулж буй нь уламжлалт зан үйл, өвлийн соёлыг танилцуулахын зэрэгцээ байгаль хамгааллын ач холбогдлыг олон нийтэд түгээх давхар зорилготой юм.