x

Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ипотекийн зээл, валютын ханш, инфляцийн талаар тодрууллаа.

-Ипотекийн зээлийн хүлээлт хоёр жил болчихсон байна. Энэ асуудал дээр Үндэсний хороо байгуулсан. Шинээр журам боловсруулна гэсэн. Ямар, ямар өөрчлөлт орж байгаа вэ?

Ипотекийн зээлийг Монголбанк дээр хэрэгжүүлээд явж байна. Энэ зээл эргэн төлөлтөөрөө санхүүждэг. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон. Үүний 800 орчим тэрбум төгрөг нь Монголбанк болон арилжааны банкны хамтарсан эх үүсвэр юм. Хуримтлалын сангаас 500 орчим тэрбум төгрөг жил бүр орж ирж байгаа. Энэ жилийн хувьд ч энэ хэмжээний санхүүжилт гарна гэж хүлээж байна. Ер нь хэвийн явж байна. Эрэлт өндөр байгаа учраас хүлээлт их байна. Ипотекийн зээлийг заавал орон сууц гэлтгүйгээр хашаандаа, амины орон сууцандаа ая тухтай амьдарч болно гэсэн зарчмыг баримталж байгаа.

Хамгийн гол нь хашаандаа хөрс бохирдуулахгүй, утаа гаргахгүй байх ёстой. Хоёрдугаарт, энэ нь өөрөө барилгын стандарт болоод гараад ирэх юм бол үүнийг нь баталгаажуулдаг байгууллага гарч ирнэ. Тэгэхгүй бол ипотекийн зээлийн чинь барьцаа нь орон сууц болдог. Үүн шиг амины орон сууц нь барьцаа болох ёстой.

-Шатлалтай хүү тогтооно гэж байсан. Зээлийн хэмжээ нь хэд байх вэ?

Судалгаа хийгээд Монголбанкнаас тавьж байгаа санал. Яагаад гэхээр зургаан хувь гэдэг бол маш хөнгөлөлттэй хүү. Мөн хотын төвд ийм бөглөрөлтэй нөхцөлд ийм хөнгөлөлттэй зээл зөв механизм мөн үү гэж харж байгаа. Тиймээс орон нутаг, хотын захдаа хөнгөлөлттэй зээл нь байя. Хотын төвдөө болохоор арилжааны нөхцөлтэй. Хамгийн бага хүү нь зургаа, найм, 10 гэж ярьж байна. Арилжааны банкууд өнөөдөр ипотекийн зээлийг 1416 хувиар олгож байгаа. Тэгэхээр хамгийн дээд хязгаар нь энэ гэж ойлгож болно.

-Шинэ журам нь хэзээ батлагдах вэ?

Журам гарчихсан. Тэгэхээр арилжааны банкууд судалгаа хийж байгаа байх.

-Төв банк ипотекийн зээлийг Засгийн газарт өгөх асуудал яригдаад хойшилж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

Одоо эрэлт өндөр байгаа. Энэ үед нь Засгийн газарт шилжүүлбэл манай гаргадаг эх үүсвэр л багасна. Харин эрэлт буурахгүй нь тодорхой. Тийм болохоор тодорхой хугацаанд Монголбанк аваад явж байхаар болсон. Дээр нь Хуримтлалын сан орж ирээд, тэр нь өсөөд явах юм бол тэр үед нь Засгийн газарт шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй.

-Манай улсын валютын нөөц ямар хэмжээтэй байна вэ?

Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум ам.доллар байна. Энэ бол боломжийн хангалттай хэмжээ гэж үзэж байгаа. Ноднин жилийн нэг сартай харьцуулахад орох урсгал нь 300 сая ам.доллараар дутуу байна. Харин Цагаан сарын дараа эдийн засаг идэвхжээд ирэхээр хэвийн болох байх гэж бодож байна. Ханш ерөнхийдөө тогтвортой байгаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байгаа учраас хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бий болсон. Гадны хөрөнгө оруулалт нэлээд идэвхжих шинжтэй байгаа.

-Цаашид мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага гарах уу?

Нэгдүгээр сарын инфляци 9.6 хувь гэж гарсан. Бидний зорилго бол дээд хязгаар нь найм, зургаа голчтой. Одоо нэгэнт инфляцийн идэвхтэй үе байна. Мөн АНУын ерөнхийлөгч БНХАУын бараанд тариф тогтоож байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт, эрэлтэд нь сөрөг нөлөөтэй. Тэр нь эргээд манайхаас орох экспортын бараа бүтээгдэхүүний үнэ болон хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой. Дэлхий нийтээр тарифаас улбаатай инфляцийн давлагаа явах магадлал өндөр байгаа учраас энэ онд инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давж болзошгүй гэж төв банк харж байгаа. Тэр утгаараа ирэх сарын ээлжит хурлаараа мөнгөний бодлогын хүүг өсгөх байх гэж бодож байна.

-Цагаан сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг тарааж магадгүй байгаа. Энэ нь инфляцид нөлөөлөх үү?

Өнгөрсөн 12 дугаар сард эхний ногдол ашгийг тараасан. Нийт 300 тэрбум төгрөг эдийн засаг руу орсон. Үүний нөлөө ч бага зэрэг гарч ирнэ. Яагаад гэхээр бэлэн мөнгөний гаралт учраас ийм байдаг. Тэр утгаараа Эрдэнэс Тавантолгойн дараагийн ногдол ашгийг тараах нь инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Гэхдээ гуравдугаар сард мөнгөний бодлогын хүүг тодорхой хэмжээнд хатууруулах юм бол инфляци эргээд манай зорилтот түвшинд орж чадна гэж харж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ 18 цаг 41 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ 18 цаг 41 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь 18 цаг 43 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 18 цаг 44 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна 18 цаг 46 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. 18 цаг 46 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ 18 цаг 47 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав 18 цаг 49 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа 18 цаг 50 мин Улаанбурхан өвчин гэж юу вэ? 18 цаг 50 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 18 цаг 52 мин "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль зохион байгуулагдаж байна 18 цаг 53 мин ЕБС-ийн төвлөрлийг сааруулах зорилгоор гэр хороололд 26 бага сургууль барина 18 цаг 54 мин “ДСЦТС-2025” физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа 18 цаг 55 мин Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй 23 цаг 12 мин Вьетнам улсад аялсан монгол иргэнээс улаанбурхан өвчний тохиолдол илэрчээ 23 цаг 41 мин Delta Air Lines компанийн нисэх онгоц Канадын Торонто хотод осолдож, зорчигчид амьд гарлаа 23 цаг 52 мин “Бид эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж байна Өчигдөр 11 цаг 21 мин "The MongolZ" баг "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд "Astralis"-тай тоглоно Өчигдөр 11 цаг 18 мин “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа Өчигдөр 11 цаг 00 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав... БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчидт... Монголын тамирчид Евро-Азийн гараар татах хүчний тэмцээнд та... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top