2024 онд 390 иргэн фэйсбүүк хаягаас ирсэн “мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, нийт 455 сая төгрөгөө бусдад залилуулсан байна.
Энэ төрлийн залилан нь цахим орчинд хувийн мэдээлэл алдагдах, эсвэл хуурамч хаяг ашиглан хүмүүсийг мэхлэх байдлаар үйлдэгдэж байна.
Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна:
- Гэр бүл, ажлын хамт олон зэрэг танил хүнээс “мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсэн тохиолдолд нягталж шалгах
- Шууд мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, тухайн хүнтэй өөр аргаар холбогдож баталгаажуулах
- Сэжигтэй хаяг, мессежийг цагдаагийн байгууллагад мэдээллэх
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар