Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүссэн тухай холбогдох байгууллагууд мэдээллээ.
Шалтгаан:
-
Сар шинийн баярын дараа цаг агаар дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна.
-
46 байршлын 14 нь инженерийн хийцлэл бүхий үерийн далан, сувагтай бол үлдсэн 32 нь булаг, шанд, голын ай сав газарт буюу инженерийн байгууламжгүй бүсүүд байна.
Сэргийлэх арга хэмжээ:
-
Геодези, усны барилга, байгууламжийн газар (ГУББГ)-ын алба хаагчид боломжит бүх нөөцийг дайчлан, мөсийг хүний хүчээр зөөж, суваг шуудуу татах ажлыг гүйцэтгэж байна.
-
Цаг агаар өдөртөө нэмэх хэмд шилжих үед үерт өртөх эрсдэл нэмэгдэх тул иргэдийг мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг уриалж байна.
Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар