x

Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай өмнө мэдээлсэн. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул УИХ-ын гишүүнээс ч эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэж Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон бусад жижиг намуудын төлөөлөл өнөөдөр /2025.02.18 хэвлэлийн хурал хийлээ.

Тодруулбал,

-"Хандиваар орж ирсэн мөнгөнүүдийн эх үүсвэрийг шалгаж тодорхойлж байж, ашиглах үгүйгээ шийдэх ёстой. Гадаадын компани болон байгууллагаас мөнгө орж ирсэн тохиолдолд данс руу нь буцааж хийх аль эсвэл улсын орлого болгох ёстой. Гэтэл Э.Болормаа нь “Хаанаас ямар мөнгө орж ирснийг би яаж мэдэх юм бэ” гэж хэлж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Эх үүсвэрийг нь тодорхойлсны дараа ашиглах эрх нээгддэг. Тэр хүн бол төрийн эрхийг хууль бусаар авсан. Энэ хууль зөрчсөн үйлдлийг нь Үндэсний аудитын газар мэдсээр байж, нуун дарагдуулсан тул мөн хариуцлага хүлээх ёстой.

Том нам, эрх барьж байгаа нэрийн дор гишүүн нь хууль зөрчсөн байтал өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй. Хэрвээ бид бүхэн сонгуулийн үеэр ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол хариуцлага хэзээний хүлээх байсан. Биднийг 1000 төгрөгийн ч зөрүү гаргахад аудитын байгууллага шалгаж дарамтлаад эхэлдэг. Торгуулийн арга хэмжээ авч асуудал үүсгэдэг. Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаадын санхүүжилттэй байгууллагаас хандив авахыг хориглодог. Э.Болормаа нь “Кью Жи Экс холдингс лимитед” компаниас хандив авсан нь маш тодорхой байгаа.  Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас их хэмжээний санхүүжилт авсан нь хуулиас давсан бүлэглэлийн гишүүн гэдгийг харуулж байна.

Ёс зүйтэй хүн бол сайн дураараа огцроод шалгуулъя гээд дараагийн үйлдэл хийх ёстой. Гэтэл “Би яаж мэдэх юм бэ” гээд хэлж байгаа. Тийм учраас Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Маш олон шударга залуучуудын боломжийг хааж, мөнгөөр УИХ-д гарсан асуудалд хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.193)
    шаардлагатай бол татах хэрэгтэй
    2025 оны 02 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
"Тавантолгой төмөр зам"-д оруулсан иргэдийн ноогдол ашгийг эхлээд хувьцаа болгоно уу, П.Сайнзориг гишүүн ээ! 10 цаг 9 мин Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ 10 цаг 29 мин "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг 30 хоног цагдан хорилоо 10 цаг 47 мин Хиймэл оюун ба кибер аюулгүй байдал: Монгол Улсын шинэ стратеги, сорилт, боломжууд 13 цаг 0 мин Шинэ Зеландын Шадар сайдын Монгол дахь айлчлал: Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломж 13 цаг 2 мин "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн – Мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийг сэргээх шинэ боломж 13 цаг 4 мин Apple хямд үнэтэй шинэ iPhone 16e загвараа танилцууллаа 13 цаг 7 мин Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Жованни Гаспари итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 12 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж, хөгжлийн төслүүдийг танилцууллаа 13 цаг 13 мин Барилгын салбарын стандарт, эрх зүйн орчныг сайжруулах хэлэлцүүлэг боллоо 13 цаг 15 мин Монгол, Кувейтийн харилцаа 50 жилийн ойгоо тэмдэглэж байна 13 цаг 16 мин Монгол, Оман улс худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцэв 13 цаг 17 мин Дэлхийн II дайны үеийн Токио дахь агаарын дайралтын хохирлыг харуулсан үзэсгэлэн гарчээ 13 цаг 18 мин Шинэ Зеландын Гадаад Хэргийн Сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 56 мин Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ 15 цаг 17 мин Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно 15 цаг 25 мин ЖДҮ эрхлэгчдийн саналыг нээлттэй сонсох хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгаас эхлүүллээ 16 цаг 36 мин Байгаль орчны салбарт 10 журмыг хүчингүй болголоо 16 цаг 40 мин Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт, эрх зүйн орчныг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав 16 цаг 42 мин Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллав 16 цаг 44 мин
iИх уншсан
Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дах... Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын ор... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий... Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан... “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж,... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав
Top