Тэмцээний явц ба The MongolZ-ийн амжилт
Дэлхийн чансааны 3-р байрт бичигдэж буй "The MongolZ" энэ тэмцээнд шууд урилгаар оролцож, хэсгийн шатнаас 3-0 амжилттайгаар шалгарч, плейоффт үлдсэн. Харин Каспер "cadiaN" Моллер ахлагчтай, алдарт Николай "dev1ce" Рийц багтсан "Astralis" хэсгийн шатанд 3-2 амжилтаар урагшилсан.
Хоёр баг хамгийн сүүлд "YaLLa Compass 2024" тэмцээнд учраа таарахад "The MongolZ" ялалт байгуулж байсан тул энэ тоглолт хэн хэн нь хариугаа авах, давуу байдлаа бататгах чухал тулаан болох нь дамжиггүй.
Дэлхийн шилдгүүд оролцож буй тэмцээн
Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг багуудаас "FaZe Clan", "MOUZ" зэрэг багууд тоглож байгаа бол "Natus Vincere", "Spirit", "Vitality", "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг багууд өнжиж байна.
Playoffs шатны тоглолтын дүрэм
-
Бүх тоглолт Bo3 буюу 3 газрын 2 хожсон нь дараагийн шатанд шалгарна.
-
Аваргын тоглолт Bo5 буюу 5 газрын 3 хожсон нь ялагч болно.
Монголын баг "The MongolZ" анх удаа гурван том тэмцээнд дараалан playoffs-т шалгарч, тогтвортой амжилт үзүүлж буй нь бахархам үзүүлэлт юм. Энэ үдэш үзүүштэй тулаан өрнөх тул esports сонирхогчид тоглолтыг анхааран үзэхийг уриалж байна.