Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам, явган хүний замыг хааж байрлуулсан зөвшөөрөлгүй байгууламжуудын зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд:
- Зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийг чөлөөлөх
- Хашаа, хайс, бусад саад тотгорыг буулгах ажлуудыг хийж байна.
Биелэлтийн жишээ:
- Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв талбайг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөлсөн.
- 16-р хороо, Халаастад орц, гарцыг хааж байршуулсан микро автобусыг ачиж, зам чөлөөлсөн.
Цаашид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалтыг сайжруулах ажлыг шат дараатай үргэлжлүүлэх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс