Apple компани саяхан iPhone 16e хэмээх шинэ загвараа танилцууллаа. Энэхүү загвар нь 599 ам.доллар-оор худалдаанд гарах бөгөөд өмнөх iPhone SE-г орлох дэвшилтэт технологи, боломжийн үнийг хослуулсан утас байх юм. Apple компани хямд загвар бүхий iPhone гаргах болсноор шинэ хэрэглэгчдийг татах, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байна.
Гол онцлогууд
- Дизайн ба дэлгэц: iPhone 16e нь 6.1 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй бөгөөд Face ID нүүр царай таних технологитой. Home Button-ыг халагдсан тул илүү минимал загвартай.
- Процессор ба гүйцэтгэл: Энэхүү загвар нь A18 чип, 8GB RAM-тай тул өндөр хурдтай, үр ашигтай ажиллагааг хангана. Өндөр үзүүлэлттэй програм, тоглоом ажиллуулах боломжтой.
- Камер: 48 мегапикселийн Fusion үндсэн камер, 2x оптик томруулалт бүхий шинэчлэгдсэн камертай. Мөн 12 мегапикселийн Ultra Wide линз нь макро зураг авах боломжтой.
- Батерей: Видео тоглуулахад 26 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай. Өмнөх загваруудтай харьцуулахад батарей илүү удаан ажиллана.
- Холболт ба нэмэлт онцлогууд: Apple-ийн бүтээсэн C1 5G модем ашигласан тул интернетийн хурд, батарейны ашиглалт сайжирсан. Мөн Action Button товчлуур нь хэрэглэгчдэд тохируулан янз бүрийн үйлдэл гүйцэтгэх боломжийг олгоно.
Үнэ ба худалдаанд гарах хугацаа
iPhone 16e загварын үндсэн үнэ нь 599 ам.доллар бөгөөд 128GB, 256GB, 512GB гэсэн хадгалах багтаамжтай хувилбаруудтай. Урьдчилсан захиалга хоёрдугаар сарын 21-нээс эхэлж, албан ёсны худалдаа хоёрдугаар сарын 28-наас эхэлнэ.
Шинэ загварын давуу тал, боломжууд
- Боломжийн үнэ – iPhone-ийн шинэ загварууд 799 ам.доллароос эхэлдэг бол iPhone 16e хямд үнээр дэвшилтэт технологийг санал болгоно.
- Хамгийн сүүлийн үеийн чип – Apple-ийн өндөр гүйцэтгэлтэй A18 процессортой тул хурд, хүчин чадал сайжирсан.
- Сайн камертай – 48 мегапикселийн үндсэн камер, макро зураг авах чадвартай Ultra Wide линз бүхий сайжруулсан камер.
- Давхар симийн дэмжлэгтэй – iPhone 16e загвар нь eSIM болон физик SIM-ийг дэмждэг.
- Нүүр царай таних технологи – Face ID ашиглан утсаа нээх боломжтой.
Apple-ийн хүлээлт ба хэрэглэгчдийн анхаарал
iPhone 16e нь Apple-ийн хямд iPhone загварын стратегийг шинэ түвшинд гаргах төлөвтэй байна. Өмнөх загвар болох iPhone SE 2022 онд худалдаанд гарсан ч хүлээлтээс доогуур борлуулалттай байсан. Харин iPhone 16e нь илүү орчин үеийн дизайн, сайжруулсан үзүүлэлт, хямд үнэ бүхий загвар тул хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татна гэж шинжээчид үзэж байна.