Иргэн та E-Mongolia аппликэйшинд нэвтрэн орж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн зарцуулалтад саналаа өгөөрэй.
Үүнд:
Бэлэн мөнгө – /Ногдол ашгаа өөрийн банкны дансанд шууд шилжүүлэн авах/
Хуримтлалын сан – /Ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж хадгалах (Баялгийн сан)/
Хандив – /Нийгмийн сайн үйлс, тодорхой төсөл, санд хандивлах/ гэсэн 3 төрлөөс сонгох боломжтой.
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.