x

Кибер аюулгүй байдлын суурь стандарттай болох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зөвлөлөө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааны ажлыг 2024 оны 10 дугаар сард эхлүүлж, үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

Судалгааны тайланд:

  • Кибер аюулгүй байдлын бодлого, эрхзүйн орчныг уялдаа холбоог сайжруулах,
  • Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,
  • Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах,
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг байгааг онцолжээ.

Мөн Монгол Улсын кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд бусад үзүүлэлтээс илүү үнэлэгдсэн бол стандарт ба технологийн чиглэлээр хамгийн бага үзүүлэлттэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг илтгэж байна.

Харин кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд тогтворжсон сайн гэж тус тус үнэлэгдлээ.

Цаашид:

  • Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлэх арга аргачлалыг бий болгох,
  • Кибер аюулгүй байдлыг хангах суурь стандарттай болох,
  • Кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
  • Кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
  • Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшил, салбар, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бүрдүүлэх зөвлөмжийг өгчээ.

Судалгааг хийхдээ  Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан “Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлал”-ыг ашигласан аж.

Кибер аюулгүй байдлын экосистемийг:

а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги,

б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм,

в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх,

г) хууль эрх зүйн орчин,

д) стандарт ба технологи... гэсэн таван чиглэлээр үнэлсэн байна. Хэмжигдэхүүн тус бүрээр кибер аюулгүй байдлын чадавхыг

а) Эхэлж буй, б) Хөгжиж буй, в) Тогтворжсон,  г) Стратегийн, д) Динамик гэсэн 5 түвшингээр тодорхойлжээ.

Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан 110 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан байна.

2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 56 оноо авч, 193 орноос 103-т эрэмбэлэгдэж, бэхжиж буй дунд түвшинд үнэлэгджээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийг “Дэвшиж буй” түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад Оксфордын их сургуулийн судалгаа чухал хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ 4 цаг 0 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ 4 цаг 1 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь 4 цаг 2 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 4 цаг 4 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна 4 цаг 6 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. 4 цаг 6 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ 4 цаг 7 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав 4 цаг 9 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа 4 цаг 9 мин Улаанбурхан өвчин гэж юу вэ? 4 цаг 10 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 4 цаг 11 мин "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль зохион байгуулагдаж байна 4 цаг 12 мин ЕБС-ийн төвлөрлийг сааруулах зорилгоор гэр хороололд 26 бага сургууль барина 4 цаг 13 мин “ДСЦТС-2025” физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа 4 цаг 14 мин Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй 8 цаг 32 мин Вьетнам улсад аялсан монгол иргэнээс улаанбурхан өвчний тохиолдол илэрчээ 9 цаг 1 мин Delta Air Lines компанийн нисэх онгоц Канадын Торонто хотод осолдож, зорчигчид амьд гарлаа 9 цаг 11 мин “Бид эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж байна 9 цаг 23 мин "The MongolZ" баг "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд "Astralis"-тай тоглоно 9 цаг 26 мин “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа 9 цаг 44 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэрги... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төм... Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар ш... Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын с... TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаа...
Top