Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэг энэ сарын 7, 14, 18-ны өдрүүдэд хуралдаж, ажлын хэсгийн гишүүдээс ирүүлсэн 180 гаруй саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Үүнээс гадна, уг төсөлтэй холбоотой дагаж өргөн мэдүүлэх 12 хуулийг хэлэлцэж, нэгтгэсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд
Уулзалт, хэлэлцүүлэгт дараах байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцсон байна. Үүнд:
-
Санхүүгийн зохицуулах хороо
-
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
-
Монголын хөрөнгийн бирж ХК
-
Ардын тэтгэврийн данс ХХК
-
Нэйшнл лайф даатгал ХХК
-
Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ
-
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
-
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
-
Монголын даатгалын холбоо
-
Монголын даатгалын зах зээлийн холбоо
-
Холбогдох судлаачид
Эдгээр байгууллагууд хамтран хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцооны боломж, хэрэгжилтийн арга замыг хэлэлцсэн байна.
Иргэдэд ямар боломж бий болох вэ?
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд, даатгуулагчид сайн дурын үндсэн дээр хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж, нэмэлт тэтгэвэр авах боломжтой болох юм.
Энэхүү шинэ зохицуулалт нь иргэдийн тэтгэвэрт гарах үеийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, урт хугацааны хуримтлал бий болгох боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
Сэтгэгдэл (1)