“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нэгж хувьцаанд 47 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Ногдол ашгийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдэд олгох юм.
Тус компани өмнө нь, 2023 онд татвар суутгасан дүнгээр нэгж хувьцаанд 11 төгрөг 79 мөнгө хуваарилж байсан бөгөөд энэ удаад ногдол ашиг дөрөв дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж